ХУУЛЬЧ : Татварын эрх зүй
RSS Feeds

Татварын эрх зүй

Лекц 7.Татвар ногдуулалт, түүний арга татварын хөнгөлөлт

Татвар ногдуулалт, түүний арга, татварын гаалийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулах гаалийн хилээр бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхтэй холбогдон үүссэн нийгмийн харилцаа. Гаалийн эрх зүйн харилцааг үүсэх нөхцөл байдлаар нь

1.Анхдагч харилцаа

2.Хоёрдогч буюу үүсмэл харилцаа

Анхдагч харилцаа нь гаалийн хилээр бараа тээврийн хэрэслийг шууд нэвтрүүлэхтэй холбогдсон харилцаа юм. Үүсмэл харилцаа анхдагч харилцаанаас үүсэлтэй бөгөөд улсын хилээр эд зүйлийг нэвтрүүлэх хууль зүйн баримттай холбоотой.

Гаалийн эрх зүйн харилцааны субьект

Гаалийн эрх зүйн субьект, гаалийн эрх зүйн харилцааны субьект хоёр нь агуулгын хувь өөр утгатай юм. Гаалийн эрх зүйн субьект гаалийн эрх зүйн харилцаанл оролцох чадвар, чадамжийн тухай ойлголт.Гаалийн эрх зүйн харилцааны субьект нь уг харилцаанд биечлэн оролцож байгаа иргэн хувь хүн хуулийн этгээд байдаг. Гаалийн татвар төлөгч гэдэг нь гаалийн байгууллагад бараа мэдүүлэгчийг хэлнэ.Өөрөөр хэлбэл гаалиар бараа бүтээгдэхүүн оруулж ирж байгаа иргэн, хуулийн этгээд татвар төлөгч байна.

Улсын хилээр нэвтрүүлэх барааг

1 .Хуулиар зөвшөөрсөн бүх төрлийн бараа

2.Хуулиар хориглосон бараа

З.Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа

Хуулиар зөвшөөрсөн бүх бараанд хуулиар хязгаарласан болон хориглосноос бусад бүх төрлийн бараа. Хуулиар хориглосон бараа гэдэг нь улс орны аюулгүй байдлыг

хангах, ард түмний түүх соёлын дурсгалт зүйл, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор олон улсын гэрээ болон хууль тогтоомжийн дагуу тохиролцсон барааг хэлнэ.

Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан барааг дотор нь

а.Тарифын хязгаарлалттай

б.Тарифын бус хязгаарлалттай

Тарифын хязгаарлалттай - тухайн үеийн засгийн газрын бодлогоос хамаарч экспорт болон импортын барааны татварын хувь хэмжээг харьцангуй өндөр тогтоох арга юм. Энэ нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой. Тарифын хязгаарлалтын хэлбэрүүд

1 Тусгай татвар

2.Демпингийн эсрэгтатвар

З.Нөхөн төлөөсийн татвар

Эдгээр тарифын хязгаарлалтын хэлбэрүүдийг нэмэгдэл татвар гэнэ.

Тусгай татвар гаалийн нутаг дэвсгэрт оруулж байгаа бараа нь тоо хэмжээ, үнэ бусад нөхцлийн хувьд дотоодын үйлдвэрлэгчдэд хохирол учруулсан, учруулж болзошгүй,       дотоодын үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах хариу арга хэмжээ авах зорилгоор ногдуулж байдаг.Жишээ нь 2000 онд ямааны арьсыг экспортод гаргахад 1500 төгрөг ногдуулах. Демпинг гэдэг нь импортоор орж ирж байгаа аливаа бараа бүтээгдэхүүн нь өөрийн өртгөөсөө бага үнээр зарагдахыг хэлнэ.Гадаадын улс орнуудад демпингийн эсрэг хууль батлан гаргасан байдаг.Манай улс орны хувьд ийм хууль хараахан байхгүй байна. Нөхөн төлөөсийн татвар гаалийн нутаг дэвсгэрт оруулж ирж

байгаа бараг үйлдвэрлэх болон монгол улсад экспортлоход татаас авсан нь адилтгах барааны үйлдвэрлэлийг явуулах, өргөтгөхөд саад болох замаар үндэсний үйлдвэрлэгчдэд хохирол учруулж байгаа бол энэхүү татварыг хэрэглэнэ.

Тарифын хязгаарлалт бүхий экспортын барааны гаалийн татвар

Д/д

Барааны нэр

Хэмжих нэгж

Гаалийн татвар

1

Хаягдал хар төмөр, ширэм

Кг

140

2

Хаягдал хөнгөн цагаан

Кг

350

3

Хаягдал зэс

Кг

1500

4

Хаягдал гууль

Кг

128

5

Хаягдал рельс

Кг

25

6

Ямааны болосруулаагүй ноолуур

Кг

4000

7

Тэмээний болосруулаагүй эм ноос

Кг

200

8

Тэмээний боловсруулаагүй эр ноос

Кг

100

9

Бөөрөнхий мод, гуалин

Кг

150000

10

Дүнз

Шоо метр

150000

11

Зүсмэл материал

Шоо метр

150000

12

Алт

Шоо метр

10. хувь

Тарифын бус хязгаарлалттай бараа - Энэ нь тусгай гэрээ, төрийн болон зохих хяналтын байгууллагуудын зөвшөөрөл зэргээр илэрлээ олж байдаг. Өөрөөр хэлбэл бараа тээврийн хэрэгслийг лицензтэй буюу тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлнэ гэдэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолтыг үндэслэн тухайн барааг эрх бүхий яам тусгай газраас олгосон лицензээр улсын хилээр нэвтрүүлэхийг хэлнэ. Жишээ нь түүх соёлын зүйл гаргахад БСШУЯ, тэсэрч дэлбэрэх бодис буу зэвсэг гаргах оруулахад ЦЕГ, ТЕГ, химинй янз бүрийн хорт бодис оруулахад БО яамнаас зөвшөөрөл авах

Тарифын бус хязгаарлалттай барааны жагсаалт

Д/д

Улсын

Тодорхойлолт

Бүлэг барааны бүлэглэл

хилээр

нэвтрэх

ялгаа

олгох байгууллага

1

Ураны хүдэр ба түүний баяжмал

Гаргах

БО яам

2

Онцгой хортой химийн бодис

Гаргах, оруулах

БОЯ

3

Зайлшгүй хяналтат байх эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалттай эд эрхтэн, донорын цус

Гаргах, оруулах

ЭМНХЯ

4

Буу зэр зэвсэг,   байлдааны хэрэгсэл техник тэдгээрийн эд анги,    тоног хэрэгсэл, тэсрэх бодис

Гаргах, оруулах

БХЯ,ЦЕГ

5

Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл

Түр гаргах

ГЯ

6

Ердийн түүх соёлын зүйл,    амьтан ургамал,               эрдэс судлал, археологи,палентологи,            угсаатны болон зоос судлалын чиглэлийн олдвор болон цуглуулга

Гаргах

ГЯ

7

Үржлийн мал

Гаргах

ХААҮЯ

8

Ан амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд,       ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц дээж

Гаргах

9

Мал, амьтны үр хөврөл, ичил биетний өсгөвөр

Гаргах

10

Бугын цусан эвэр, олон улсын болон МУын улаан номд орсон ургамал

Гаргах

БОЯ










Гаалийн тариф

Улсын хилээр орж ирж буй барааг гаалийн тарифын дагуу гаалийн татвар ногдуулна. Гаалийн тариф - Хуулиар батлагдсан журмын дагуу төрийн байгууллагаас явуулж буй эдийн засгийн гадаад үйл ажиллагааг зохицуулахад чиглэгдсэн зохион байгуулалт, эдийн засаг, эрх зүйн арга хэмжээний нэгдсэн сүлжээ юм.Товчоор хэлбэл гаалийн тариф нь гаалийн татварын хувь хэмжээг ангилалын дагуу эмхэтгэн тогтоосон сүлжээ.Гаалийн тарифын дагуу гаалийн үнийг

үндэслэн гаалийн татвар ногдуулна.

Гаалийн тариф нь

1 .Ердийн хувь хэмжээ

2.Нэн тааламжтай хувь хэмжээ

З.Хөнгөлөлттэй хувь хэмжээ

Монгол улсын үндэсний нэн тааламжтай нөхцөл олгодог улсын гарал үүсэлтэй бараанд гаалийн тарифын нэн тааламжтай хувь хэмжээг хэрэглэнэ.

Жишээ нь

С                                            Л

Монгол Буриад гутал Хятад Аяга

V______________________ ;

Монгол улсад тарифын хөнгөлөлт үзүүлдэг улсын гарал үүсэлтэй бараанд гаалийн тарифын хөнгөлөлтэй хувь хэмжээг хэрэглэнэ.Ердийн хувь хэмжээ нь дээрх 2-оос хоёр дахин их байна. Нэн тааламжтай хувь хэмжээ нь тодорхой төрлийн татвараас чөлөөлөх. Хөнгөлөлттэй хувь хэмжээ нь тодорхой хувиар хөнгөлж өгдөг.

Гаалийн тарифын хувь хэмжээг дараах байдлаар тогтооно.

1 .Гаалийн үнээс хувиар

2.Барааны нэгжид мөнгөн илэрхийллэр

З.Дээрх хоёрыг хослуулах

Инфиляци өндөртэй,   хөгжиж буй орнуудад үнийн дүнгээр тогтоосон хувиас татвар авах нь ашигтай боловч импортын барааны үнийг зохиомлоор бууруулсан тохиолдлыг илрүүлэх чадвартай татварын алба байхгүй бол энэ аргыг үр өгөөж буурах магадлал ихтэй болохыг анхаарах нь чухал юм. Нэгжид тогтоосон мөнгөөр авах нь үнийн зохиомол бууралтыг хаах давуу талтай боловч ойр ойрхон инфляцийн түвшинг бодолцож, тогтоосон мөнгийг аяндаа өөрчлөх шаардлага гардаг учир чадвар муутай татварын албадад хүндрэл учруулна. Гаалийн хилээр нэвтрүүлж буй барааны гаалийн үнийг мэдүүлэгч өөрөө тодорхойлж гаалийн байгууллагад мэдүүлэх бөгөөд гаалийн байгууллага нь түүнд хяналт тавина.

Импортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо дараахаргаар тодорхойлно.

1 .Хэлцлийн үнийг арга

2.Нэгтөрлийн барааны хэлцлийн үнийн арга

З.Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга

4.Ялгавартай үнийн арга

5.Нийлбэр үнийн арга

6.Уялдуулан хэрэглэх арга

Хэлцлийн үнийн арга - МУ-ын нутаг дэвсгэрт барааг хүргэхтэй холбогдон гарсан хэлцлийн үнэд тусгагдаагүй, эсвэл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдаж байгаа тоон үзүүлэлтээр илэрхийлсэн бөгөөд гадаад худалдааны болон санхүү, НББ-ийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан зардлыг нэмж

тооцоно. Жиш: Барааны үнэ + тээврийн зардал + сав баглаа боодол.зуучлалын

хөлс = гаалийн үнэ

Нэг төрлийн барааны хэлцлийн үнэ

Импортын барааны гаалийн үнийг   1-р аргаар тодорхойлох боломжгүй бол гаалийн үнийг тодорхойлж буй бараатай нэгэн зэрэг буюу ойролцоо хугацаанд худалдан авч импортоор оруулсан нэг төрлийн барааны үнээр тодорхойлно. Тухайлбал гэр ахуйн бүх төрлийн барааг нэг төрлийн бараа гэнэ.Энэ бараанууд нь бие биенээ орлох боломжгүй.

Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга

Ижил зориулалтаар ашиглаж болох, харилцан бие биенээ орлож чадах барааг ижил төрлийн бараа гэнз.Саван нь дотроо хатуу, шингэн саван гэх мэт.Эдгээр нь бие биенээ орлох боломжтой барааг хэлнэ.

Ялгаварт үнийн арга

Энэ арга нь түүнтэй нэг төрлийн, ижил төрлийн барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулж дотоодын зах зээлд борлуулсан байх тохиолдолд хэрэглэнэ. Ингэж хэрэглэхдээ тухайн барааны борлуулагдсан үнээс зардлыг хасаж гаалийн үнийг тогтооно.

Нийлбэр үнийн арга

Гаалийн нутаг дэвсгэрээр орж ирж буй бараа нь монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэгдсэн бараатай ижил бол тухайн бүтээгдэхүүнийг боловсруулахад гарсан зардал / өөрийн өртөг /, тээврийн болон даатгал гэх мэт бусад зардлуудыг нэмж түүний гаалийн үнийг тогтооно. Уялдуулан хэрэелэх арга.

Дээрх хэрэглэсэн аргуудыг хослуулан хэрэглэхийг хэлнэ. МХАҮТ цаашид бараа үйлчилгээний импортын татварыг тэглэх аливаа бодлого баримталхын эсрэг байр суурьтай байгаа бөгөөд учир нь жижиг эдийн засаг, зах зээлтэй манай орны хувьд энэ аргыг хэрэглэхэд маш олон сөрөг үр дагавар гарч ирдэг гэдэг нь манай орны өмнөх туршлагаас харагдсан билээ .Иймд импортын барааны татварын хувь хэмжээг ерөнхийд нь 5 % байлгахыг дэмжиж байгаагийн зэрэгцээ худалдааны гол түншүүдийнхээ үйл хөдлөл

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

тэнэг, мангар, хуц, новш,ална шүү,
yanzebilo (зочин)

tnks. heregtei zuuli bnaa.

jemy (зочин)

хориглосон барааны эрх зүйн зохицуулалтын тухай хэлээд өгөө ч

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)