ХУУЛЬЧ : Санхүүгийн эрх зүй
RSS Feeds

Санхүүгийн эрх зүй

 




Санхүү банкны эрх зүйн

хичээлийн хөтөлбөр

Нэг. Хөтөлбөрийн үндэслэл:

Зах зээлийн нөхцөлд эдийн засгийн хүрээнд үүсдэг нийгмийн харилцаа нь нийгмийн хөгжлийн тодорхой чиг хандлагатай уялдан байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг бөгөөд тэдгээр харилцааг хууль тогтоомжоор зохицуулах шаардлага бий болно. Тиймээс уг хичээлийг судалснаар эрх зүйн салбарын хоорондын уялдаа холбоо, онцлог шинжүүдийг зөв танин мэдэж, санхүү эдийн засгийн амьдралын цаашдын хөгжлийн чиг хандлагыг зөв тогтоож, хууль тогтоомжийг хэрхэн хэрэглэх, хууль зүйн дүгнэлт хийх чадварыг эзэмших шаардлага гарч байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго:

Санхүүгийн эрх зүйн салбар, дэд салбар, институтийн талаархи онол практикийн мэдлэг эзэмших, онол, практикийн мэдлэгээ тухайн дэд салбар, институтын хүрээнд мөрдөгдөх хууль тогтоомжийг ашиглан тохиолдол, бодлого, бодож бататгах, оюутан төрийн санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд үүсэх эрх зүйн харилцаанд оролцох боломж, нөхцөл бүрдэх.

Гурав. Хөтөлбөрийн зорилт:

Төсөв, санхүү, зээл, мөнгөн гүйлгээ, үнэт цаасны арилжаатай холбогдсон хууль тогтоомжуудыг ашиглах, бодлого, тохиолдол бодох, төсөв, санхүү, зээлийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, төсөв санхүү, зээл, банкны эрх зүйн зохицуулалтын талаар санал, дүгнэлт гаргах.

Дөрөв. Хичээлийн агуулга

Лекцийн хичээлийн төлөвлөгөө

Д/д

Долоо хоног

Сэдэв

Цаг

1

I

Санхүү, санхүүгийн тогтолцоо, төрийн санхүүгийн үйл ажиллагаа

2

2

I-II

Санхүүгийн эрх зүйн ойлголт, зохицуулах зүйл, арга тогтолцоо, эх сурвалж, субъект

2

3

III-IY

Санхүүгийн хяналт шалгалт

2

4

Y

Санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагууд

2

5

YI

МУ-ын төсвийн эрх зүй

2

6

YII-YIII

МУ-ын татварын эрх зүйн ерөнхий ойлголт

2

7

IX-X

Татварын төлбөр хураамж, эрх зүйн зохицуулалт

2

8

XI-XII

Банкны зээлийн эрх зүйн ойлголт, Банкны эрх зүйн зохицуулалт

2

9

XIII

Төв банк ба арилжааны банкны эрх зүйн зохицуулалт

2

10

XIY

Хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт, валютын эрх зүйн зохицуулалт

2

11

XY

Мөнгө гүйлгээний эрх зүйн зохицуулалт

2

12

XYI

Үнэт цаасны эрх зүйн зохицуулалт

2

Нийт цаг 24

Семинарын хичээлийн төлөвлөгөө

Д/д

Долоо хоног

Сэдэв

Цаг

1

I-II

Санхүү, санхүүгийн тогтолцоо, төрийн санхүүгийн үйл ажиллагаа

2

2

III-IY

Санхүүгийн эрх зүйн ойлголт, зохицуулах зүйл, арга тогтолцоо, эх сурвалж, субъект

2

3

Y-YI

Санхүүгийн хяналт шалгалт

2

4

YII-YIII

МУ-ын төсвийн эрх зүй

2

5

IX-X

МУ-ын татварын эрх зүйн ерөнхий ойлголт

2

6

XI-XIII

Татварын төлбөр хураамж, эрх зүйн зохицуулалт

2

7

XIY-XY

Банкны зээлийн эрх зүйн ойлголт, банкны эрх зүйн зохицуулалт

2

8

XYI

Хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт, валютын эрх зүйн зохицуулалт

2

Нийт цаг 16

Тав: Лекцийн агуулга:

Сэдэв1. Санхүү, Санхүүгийн тогтолцоо , төрийн санхүүгийн үйл ажиллагаа

Сэдвийн агуулга: Санхүү, санхүүгийн онцлог, санхүүгийн тогтолцоог бүрдүүлэгч, эдийн засгийн институт, түүний онцлог, төсөв, зээл, даатгал, аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, санхүүгийн тогтолцоог бүрдүүлэгч болох нь.

Төрийн санхүүгийн үйл ажиллагаа, ойлголт, мөнгөн хөрөнгийг хуримтлуулах, хуваарилах, ашиглах үйл ажиллагаа, мөнгөн хөрөнгийг хуримтлуулах, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих, мөнгөн хөрөнгийг хуримтлуулах арга / татварын ба татварын бус арга/, хуваарилах арга / зээл,санхүүжилт/ .

Түлхүүр үг:

Санхүү

Санхүү банкны тогтолцоо

Эдийн засгийн институт

Төсөв

Зээл

Тооцоо

Хяналтын асуулт:

Санхүү, санхүү банкны тогтолцоо гэж юу вэ?

Төрийн санхүүгийн үйл ажиллагааг тодорхойл.

Арга барилын сонголт

Судалсан сэдвийн хүрээнд баг болгон асуулт хариулт зохиох

Харьцуулалт хийх арга

Сэдэв2. Санхүүгийн эрх зүйн ойлголт, зохицуулах зүйл, арга , тогтолцоо, эх сурвалж, субьект

Сэдвийн агуулга: Санхүүгийн эрх зүйн ойлголт. зохицуулах зүйл, зохицуулалтын арга, тогтолцоо, санхүүгийн эрх зүйн дэд салбар, институт, санхүүгийн эрх зүйн зарчим, хууль ёсны байх, төлөвлөгөөтэй байх зарчим, тэдгээрийн агуулга, Үндсэн хууль, хууль, хуульчилсан акт, санхүүгийн эрх зүйн эх сурвалж болох нь, санхүүгийн эрх зүйн хэм хэмжээ, ойлголт, онцлог, бүтэц, үүрэг болгосон, хориглосон, эрх олгосон хэм хэмжээ, санхүүгийн эрх зүйн харилцаа, ойлголт, онцлог, ангилалт, иргэн, хуулийн этгээд, төр ба нутгийн өөрөө удирдах байгууллага, санхүүгийн эрх зүйн харилцааны субьект болох нь.

Түлхүүр үг:

Санхүү

Санхүүгийн эрх зүй

Зарчим

Санхүүгийн эрх зүйн тогтолцоо

Иргэн, хуулийн этгээд санхүүгийн эрх зүйн субьект болох нь

Үүрэг бий болгосон

Хориглосон хэм хэмжээ

Хяналтын асуулт:

- Санхүүгийн эрх зүйн ойлголт

- Санхүүгийн эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын арга гэж юу вэ?

Арга барилын сонголт

- Судалсан сэдвийн хүрээнд баг болгон асуулт хариулт зохиох.

- Харьцуулалт хийх арга

Сэдэв 3. Санхүүгийн хяналт, шалгалт

Сэдвийн агуулга: Санхүүгийн хяналт, ойлголт, төрөл, төрийн, санхүү-зээлийн байгууллагын, хөндлөнгийн хяналт, түүний хэлбэр, урьдчилсан, явцын, төгсгөлийн хяналт, хяналтын арга, ангилалт,шалгалт, судалгаа,шинжилгээ, шалган байцаалт, банкны хяналт, аж ахуйн нэгжийн дотоод хяналт, Аудитын хяналт, санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч ерөнхий эрх хэмжээний байгууллага, тэдгээрийн чиг үүрэг, /УИХ, Засгийн газар, ИТХ, Санхүү эдийн засгийн яам, ТЕГазар, Төв банк/

Түлхүүр үг:

Санхүүгийн хяналт

Хөндлөнгийн хяналт

Шалгалт, судалгаа, шинжилгээ

Аудитын хяналт

Хяналтын асуулт:

Санхүүгийн хяналт шалгалтын ойлголт

Санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагууд

Арга барилын сонголт:

Багаар мэтгэлцэх

Мэтгэлцэх арга

Сэдэв 4. Санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагууд

Сэдвийн агуулга: Монгол Улсад санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагууд, түүний тогтолцоо, үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн баримт бичиг

Түлхүүр үг:

Санхүүгийн байгууллага

Санхүүгийн байгууллагын тогтолцоо

Эрх зүйн баримт бичиг

Хяналтын асуулт:

- Монгол Улсад Санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагын эрх хэмжээ

Арга барилын сонголт:

Багаар мэтгэлцэх

Мэтгэлцэх арга

Сэдэв 5. Монгол Улсын Төсвийн эрх зүй

Сэдвийн агуулга: Төсвийн ойлголт, зохицуулах зүйл, төсвийн эрх зүйн харилцаа, хэм хэмжээ, төсвийн байгууламж, төсвийн тогтолцоо, төсвийн байгууламжийн тогтолцоо, төсвийн орлого, зарлагын бүрэлдэхүүн хэсэг, төсвийн алдагдал, түүнийг багасгах арга замууд, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, түүний агуулга, мөн чанар.

Түлхүүр үг:

Төсөв

Төсвийн эрх үйн харилцаа

Төсвийн байгууламж

Төсвийн орлого, зарлага

Төсвийн байгууллагын удирддлага

Санхүүжилт

Хяналтын асуулт:

МУ-ын Төсвийн эрх зүй

Төсвийн байгууламжийн тогтолцоо

Арга барилын сонголт:

- Монгол Улсын төсвийн эрх зүйг гадаад орны эрх зүйтэй харьцуулах

- Бодлого бодох арга

Сэдэв 6. Монгол Улсын Татварын эрх зүйн ерөнхий ойлголт

Сэдвийн агуулга: Татварын эрх зүйн ойлголт, тогтолцоо, эх сурвалж, татварын эрх зүйн харилцаа, татварын хуулийн элементүүд, нийтлэг үндэслэл, татварын субьект, обьект, татвар ногдуулалтын нэгж, хувь хэмжээ, хөнгөлөлт, татвар төлөх журам.

Түлхүүр үг:

Татвар

Татварын эрх үй

Татвар ногдуулалт

Татварын хувь хэмжээ

Татварын хөнгөлөлт

Хяналтын асуулт:

Татварын эрх зүйн ерөнхий ойлголтыг схемчлэх.

Арга барилын сонголт:

Мэтгэлцэх

Гадаад орнуудын санхүү, банкны эрх зүйн харьцуулалт арга

Сэдэв 7. Татвар, төлбөр, хураамжийн эрх зүйн зохицуулалт

Сэдвийн агуулга: Татварын тогтолцоо, аж ахуйн нэгжийн орлогын, гаалийн, нэмэгдсэн өртгийн, онцгой, авто дизелийн, түлшний, хүн амын орлогын, үл хөдлөх хөрөнгийн татвар, ус, рашаан ашигласны татвар, газрын төлбөр, улсын тэмдэгтийн хураамж.

Түлхүүр үг:

Татварын тогтолцоо

Үл хөдлөх хөрөнгийн татвар

Төлбөр

Газрын төлбөр

Улсын тэмдэгтийн хураамж

Хяналтын асуулт:

Татвар, төлбөр, хураамжийн ялгааг бич

Газрын төлбөрийн хэмжээг тодорхойл.

Арга барилын сонголт:

Мэтгэлцэх,

Багаар хуваагдан асуулт, хариултын тэмцээн зохиох арга

Сэдэв 7. Банкны эрх зүйн ойлголт, Төв ба Арилжааны банкны эрх зүйн зохицуулалт

Сэдвийн агуулга:

Банкны эрх зүйн ойлголт, харилцаа, субьект, обьект, агуулга,

банкны эрх зүйн эх сурвалж, Монгол банкны эрх зүйн байдал, удирдлага, зохион байгуулалт, банкны дүрмийн сан, банк бус санхүүгийн байгууллага, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, банк байгуулах зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, банкны чиг үүрэг, бүрэн эрх. Арилжааны банкны удирдлага, зохион байгуулалт, банкинд онцгой дэглэм тогтоох.

Түлхүүр үг:

Банк

Банкны эрх зүйн харилцаа

Монгол банк

Банк байгуулах зөвшөөрөл олгох

Арилжааны банк

Банкинд онцгой дэглэм тогтоох

Хяналтын асуулт:

Банкны эрх зүйн ойлголт

Банк бус, санхүүгийн байгууллага

Арилжааны банкны удирдлага зохион байгуулалт

Арга барилын сонголт:

Мэтгэлцэх,

Багаар хуваагдан асуулт, хариултын тэмцээн зохиох арга

Сэдэв 8. Төв банк ба арилжааны банкны эрх зүйн ойлголт

Сэдвийн агуулга: Монгол банкны зээлийн бодлого хэрэгжүүлэх бүрэн эрх, банкны зээл, түүний эрх зүйн тухай ойлголт, зээлийн зарчим, эргэн төлөгддөг байх, тодорхой зориулалттай байх, хугацаатай байх, хүүтэй байх, Монгол банкнаас Засгийн газарт зээл олгох, барьцаат зээл, хамтын зээлжүүлэлт.

Түлхүүр үг:

Банкны зээл

Зээлийн зарчим

Монгол банкнаас Засгийн газарт зээл олгох

Хамтын зээлжүүлэлт

Хяналтын асуулт:

Монгол банкны зээлийн бодлого хэрэгжүүлэх

Арга барилын сонголт:

Мэтгэлцэх,

Багаар хуваагдан асуулт, хариултын тэмцээн зохиох арга

Сэдэв 9. Хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт, валютын эрх зүйн зохицуулалт

Сэдвийн агуулга: Гадаадын хөрөнгө оруулалтын баталгаа, чөлөөтэй гуйвуулах, ялгаварлан гадуурхахгүй байх баталгаа, тогтвортой байдлын гэрээ, бизнес эрхлэх хэлбэр, гадаадын хөрөнгө оруулагчийн өмчлөх эрхийн хязгаарлалт, хаалттай сектор, хязгаарлагдмал сектор, гадаадын хөрөнгө оруулалтад давуу эрх олгогдсон салбар, газар нутгийн хязгаарлалт.

Түлхүүр үг:

Гадаадын хөрөнгө оруулалтын баталгаа

Тогтвортой байдлын гэрээ

Бизнес эрхлэх

Сектор

Газар нутгийн хязгаарлалт

Хяналтын асуулт:

Гадаадын хөрөнгө оруулалтын баталгаа

Хаалттай ба хязгаарлагдмал сектор

Арга барилын сонголт:

Мэтгэлцэх,

Багаар хуваагдан асуулт, хариултын тэмцээн зохиох арга

Сэдэв10. Мөнгөн гүйлгээний эрх зүйн зохицуулалт Сэдвийн агуулга: Төлбөр тооцооны хэлбэр, төрөл, бэлэн бус төлбөр тооцоог хэрэглэх нөхцөл, төлбөрийн даалгавар, аккредитив, чек, вексель, дебет карт, кредит карт, банк хоорондын клирингийн тооцоо, арилжааны банкны харилцах данс, банк хоорондын зээл.

Түлхүүр үг:

Төлбөр

Төлбөр тооцооны хэлбэр

Төлбөрийн даалгавар

Аккредитив, чек, вексель

Арилжааны банк

Хяналтын асуулт:

Төлбөр тооцооны хэлбэр, төрөл

Арилжааны банкны харилцах, банк хоорондын зээл

Арга барилын сонголт:

Мэтгэлцэх,

Багаар хуваагдан асуулт, хариултын тэмцээн зохиох арга

Сэдэв 11. Үнэт цаасны эрх зүйн зохицуулалт

Сэдвийн агуулга: Үнэт цаас, ойлголт, төрөл, анхдагч, хоёрдогч үүсмэл, үнэт цаас, хувьцаа, бонд, вексель, коносамент, энгийн ба давуу эрхийн хувьцаа. Үнэт цаасны зах зээлд оролцогчид, үнэт цаасны эрх зүйн үндэс.

Түлхүүр үг:

Үнэт цаас

Хувьцаа

Бонд

Вексель

Коносамент

Үнэт цаасны зах зээл

Хяналтын асуулт:

Үнэт цаасны ойлголт

Үнэт цаасны зах зээлд оролцогчид

Арга барилын сонголт:

Мэтгэлцэх,

Багаар хуваагдан асуулт, хариултын тэмцээн зохиох арга

Зургаа. Хяналтын асуултууд

Санхүү, санхүү банк гэж юу вэ?

Санхүү банкны эрх зүй ямар харилцааг зохицуулдаг вэ?

Санхүүгийн эрх зүйн харилцааны онцлог

Санхүүгийн эрх зүйн зарчим

Иргэн санхүү, банкны эрх зүйн харилцаанд субъект болох чадвар, чадамж

Хуулийн этгээд санхүү, банкны эрх зүйн харилцаанд субъект болох чадвар, чадамж

Санхүү, банкны эрх зүйн харилцааны объект, түүний онцлог

Санхүү, банкны эрх зүйн эх сурвалж

Банкны эрх зүйн зохицуулалт

Хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт

Валютын эрх зүйн зохицуулалт

Мөнгө гүйлгээний эрх зүйн зохицуулалт

Үнэт цаасны эрх зүйн зохицуулалт

Долоо. Арга барилын сонголт

KWL

INSERT

Хосоороо суралцах

RAFT

Булангийн

Зэрэгцүүлэн тэмдэглэл хөтлөх

Орчны судалгаа

Шооны арга зэрэг болно.

Найм. Сургалтын хэрэглэгдэхүүн

Сургалтын нөөц хэрэглэгдэхүүн

Монгол хэлээр:

С.Төмөр Санхүүгийн эрх зүй УБ, 2002

Д.Дүгэржав Монгол Улсын Санхүү банкны эрх зүй УБ, 1999

Б.Норжваанчиг Санхүү банкны үндэс УБ, 2000

Б.Ургацаа Санхүүгийн эрх зүйн үндэс УБ, 1999

Гадаад хэлээр:

Под.ред Н.Е.Заева Финансовое право 1998г. М...

Н.И. Химичева Финансовое право 1995г.М..

Нэмэлт материал:

Монгол улсын Үндсэн хууль 1992

Банкны тухай хууль тогтоомжийн эмхтгэл. Монгол банк. УБ 1999

Монгол Улсын Татварын тухай хууль

Төрийн хяналт шалгалтын тухай хууль

Үнэт цаасны тухай хууль

Валютын зохицуулалтын тухай хууль

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль

Мөнгөн хадгаламж. Төлбөр тооцоо , банкны зээлийн тухай хууль 1995

www.legalinfo.mn

www.judgeinfo.mn

www.lawsonline.com

http://www.wwlia.org/

www.periaktos.com

www.patentbarreview.com

2.Сургалтын материаллаг хэрэглэгдэхүүн

Кодоскоп

Үзүүлэн,схем, диаграмм, слайд

Файл,CD

Дотоод сүлжээн дэх багшийн бүтээлийн сан

Ес. Сургалтын үйл ажиллагаа ба арга зүй

Мэтгэлцэх

Үзэл бодлоо уралдуулах

Эвлүүлгийн

Бүлэг

KWL

Бод , хамтар , хуваалцах

Хосоороо суралцах

Булангийн арга

Шооны

Зэрэгцүүлэн тэмдэглэл хөтлөх

Марафон бичлэгийн

Маргаантай асуудлаар хэлэлцүүлэг явуулах

Арав: Үнэлгээний зорилго:

Санхүү, банкны эрх зүй хичээлийн агуулгыг эзэмшсэн мэдлэгийн түвшин, онолын мэдлэгээ практикт хэрэглэх чадвар, Санхүү, банкны эрх зүйн харилцаанаас үүсэх аливаа маргаанд эрх зүйн үүднээс хандах хандлагыг бодитойгоор үнэлэхэд оршино. Үнэлгээ нь хичээлийн агуулгыг стандартын түвшинд эзэмшиж, зорилготоо хэр зэрэг хүрснийг үнэлэхэд чиглэгдэнэ.

Багш үнэлгээний дүнг дараахь зорилгоор ашиглана.

- Давтан судлах шаардлагатай эсэх

- Сурч боловсрох эрмэлзлийг идэвхижүүлэх

- Сургалтын үр дүнд хүрэх явцад оюутны мэдлэг, чадвар, ямар түвшинд байгааг тодорхойлох

- Багш өөрийгөө үнэлэх гэх мэт

Үнэлгээний шалгуур:

1. Мэдлэгийг үнэлэх:

Тодорхой асуултанд онолын үндэстэй хариулж чадаж байгаа, мэдлэгээ бусдад, тайлбарлан, таниулж, тухайн ухагдахуун, нэр томьёоны тодорхойлолт гаргах, үндсэн ба үндсэн бус, гол ба гол бусыг ялган, харьцуулалт хийх, хамаарлын зүй тогтлыг тайлбарлах арга зүйг эзэмшсэн эсэх,

2. Чадварыг үнэлэх:

Онолын мэдлэгтээ тулгуурлан үндэслэл, нотолгоо гаргах, бодлого бодох, схем, диаграм хийх, баримт бичиг боловсруулах, амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлэх, шинэ нөхцөлд хэрхэн ашиглаж байгаа

Хандлагыг үнэлэх

Өөрийн үзэл бодол, байр суурь, үнэлгээ дүгнэлтийг хэрхэн илэрхийлж байгаа, бусдын үзэл бодол, байр сууринд хүндэтгэлтэй хандаж, түүнээс үнэ цэнэтэй зүйлийг олж харж чадаж байгаа зэргийг харгалзан үнэлнэ.

Стандарт үнэлгээ:

“А” Хөтөлбөрийн зорилго, зорилтоор тодорхойлсон хичээлийн агуулгыг дээд зэргээр эзэмшсэн байна.

Санхүү, банкны эрх зүйн аливаа бодлогыг хууль зүйн үүднээс үндэслэгээ, нотолгоон дээр тулгуурлан, холбогдох хуулийн заалтыг зөв сонгон бодох, шийдвэр гаргах чадвар сайн.

Эрх зүйн үүднээс зөв үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар сайн. Хичээлийн явцад багаар ажиллах, бусдыг төлөөлөх, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, түүнээс үнэ цэнэтэй зүйлийг олж авах чадвар сайн.

“В” Хөтөлбөрийн зорилго, зорилтоор тодорхойлсон хичээлийн агуулгыг тодорхой хуулийг түвшинд эзэмшсэн, санхүүгийн эрх зүйн онолын мэдлэгийг ашиглах чадвар, дадлыг эзэмших, хандлага төлөвшсөн байна.

“С” Хичээлийн ойлголтын талаарх мэдлэг дунд зэрэг эзэмшсэн, тохиолдол дээр ажиллаж, хуулийг зөв хэрэглэх, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, шийдвэр гаргах чадварыг дунд зэрэг эзэмшсэн.

“D Хичээлийн агуулгын ихэнхийг муу эзэмшсэн ба мэдлэг ашиглах чадвар, дадал муу эзэмшсэн байна.

“F” Хичээлийн талаар мэдлэг эзэмшээгүй, хичээлийн зорилго, зорилтоор тодорхойлогдсон чадвар, дадлыг эзэмших хандлага төлөвшөөгүй.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, хуц, новш,ална шүү,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)