RSS Feeds

Хууль зүйн туслалцаа хичээлийн лекц

Батлав: Тэнхмийн эрхлэгч /.............................../ Д.Эрдэнэцэцэг

Сэдэв 4. Өмгөөлөгчийн бүрэн эрх, үйл ажиллагааны баталгаа

Зорилго:1. Өмгөөлөгчийн бүрэн эрх, үйл ажиллагааны баталгааны тухай шинэ мэдлэг олгох

2 .Өмгөөлөгчийн бүрэн эрх, үйл ажиллагааны баталгааны тухай шинэ мэдлэг эзэмшиж улмаар түүнийгээ чадвар болгон хөгжүүлэх

3 Өмгөөлөгчийн бүрэн эрх, үйл ажиллагааны баталгааны тухай мэдлэг, чадварыг эзэмшиж нийгмийг удирдахад оролцох, эрх зүйч мэргэжлийг ашиглан эрх зүйт төрийг бэхжүүлэх хүмүүжлийг олгох,

Хичээлийн хугацаа: 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

Хичээлийн төлөвлөгөө: Оюутнуудтай мэндчилж, ирцийг бүртгэн энэ хичээлд баримтлах зарчмыг танилцуулж, хичээлийн сэдэв, түүний боловсруулах асуудал, энэ хичээлийн эрх зүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурийг хэлж, сэдлийг бий болгон хичээлийн шинэ мэдлэг олгох хэсгийг тайлбарлан унших. Өмнөх мэдлэгт нь тулгуурлан асуудал дэвшүүлж, шийдвэрлүүлэх болон тодорхой мэдлэгийг өгөх замаар хичээлийн зорилтыг хангаж, түүнийг бататгана. Семинарын хичээлд бэлтгэх, үзсэн хичээлийг гүнзгийрүүлж үзэх ном, сэдвийн талаар даалгавар тэмдэглүүлж хичээлийг төгсгөх.

Нэр томьёо:

v Өмгөөлөгчийн бүрэн эрх,

v Үйл ажиллагааны баталгааны

Сэдвийн агуулга: Өмгөөлөгчийн бүрэн эрх, үйл ажиллагааны баталгааны тухай

Лекцийн үндсэн хэсэг: Өмгөөлөгчийн бүрэн эрх, үйл ажиллагааны баталгаа

· Өмгөөлөгчийн бүрэн эрх

Өмгөөлөгч нь үйл ажиллагаагаа хуулинд заасан эрх, үүргийнхээ дагуу хэрэгжүүлнэ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал болоод Монгол Улсын үндсэн хуулинд “Шүүгдэгч”-ийн өмгөөлүүлэхтэй холбоотой эрхийг тусган бэхжүүлсэн байдаг. Өмгөөлөх эрхтэй мэргэжлийн өмгөөлөгчийг 2002 оны 06 дугаар сарын 28-ний өдөр батлагдсан “Өмгөөллийн тухай Монгол улсын хууль”-ийн 5 дугаар зүйлд: “Хууль зүйн дээд боловсролтой, ял шийтгэлгүй, тогтоосон журмын дагуу мэргэжлийн шалгаруулалтанд орж өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан иргэнийг өмгөөлөгч гэнэ” гэж тодорхойлсон байдаг. Эрүү, иргэн, захиргааны хэрэг зөрчлийг эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг холбогдох хуулиар тогтооно. Өөрөөр хэлбэл Өмгөөлөгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Өмгөөллийн тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжинд заасан эрх эдэлж үүрэг хүлээхээс гадна дор дурьдсан эрхтэй. Үүнд:

1. Монголын өмгөөлөгчдийн холбооны байгууллагад сонгох, сонгогдох

2. Монголын өмгөөлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг төр захиргааны альч байгууллагад тавих, түүнийг хэлэлцэхэд оролцох, хариу шаардах

3. Өөрийн үйл ажиллагааны болон зан төлөвийн тухай асуудлыг Монголын Өмгөөлөгчдийн холбооны байгууллагаар хэлэлцэхэд биеэр оролцох.

4. Өмгөөлөгч нь мэргэжлийн хорооны дүгнэлт, сахилгын зөвлөл, даатгалын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол 10 хоногийн дотор Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлд гомдол гаргах.

5. Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч нь Монгол улсын нутаг дэвсгэрт өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхтэй

Дээр дурьдсан хуулиудад зааснаас гадна хүлээх үүрэг. Үүнд:

1. Өмгөөлөгч нь Монголын өмгөөлөгчдийн холбоо, аймаг нийслэлийн зөвлөлийн дмжлэгтэйгээр өөрийн зардлаар мэдлэг, боловсрол, мэргэжлээ дээшлүүлэх

2. Монголын өмгөөлөгчдийн холбоо, аймаг нийслэлийн зөвлөлөөс өгсөн томилолт болон үүрэг даалгаврыг биелүүлж, өөрийн ажилд мөрдөгдөх дүрэм, журам, зааврыг чанд мөрдөн ажлын мэдээ тайланг цаг хугацаанд нь гарган өгч байх.

3. Өмгөөлөгч нь ёс суртахууны хувьд цэвэр ариун байж, ёс зүйн дүрмийн заалтыг чанд мөрдөж ажиллана.

4. Өмгөөлөгч нь өмгөөлөл хууль зүйн туслалцааг бичгийн гэрээ тохиролцооны үндсэн дээр гүйцэтгэх ба гэрээнд заасан туслалцааг үзүүлээгүй бол хөлсийг буцааж төлөх

5. Өмгөөлөгч нь өөрийн үүрэгтэй холбоогүйгээр бусдад учруулсан хохирлыг өөрөө хариуцан төлнө.

· Өмгөлөгчийн үйл ажиллагааны баталгаа

Өмөөлөгч хууль, дүрэмд заасны дагуу эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд үйл ажиллагааны баталгааг нь “Өмгөөлөлийн тухай Монгол улсын хууь”-ийн 15 дугаар зүйлд хуульчлан зааж өгсөн байна. Өмгөөлөгчийн үйл ажиллагааны зорилт нь хувь хүн болон хуулийн этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх, тухайлбал тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Үндсэн хуулийн, арбитрын, захиргааны, иргэний болон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож хамгаалах явдал. Өмгөөлөгчид энэ дүрмийг өмгөөллийн үйл ажиллагаандаа чанд баримтлан ажиллана.

-Өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад нь түүнд хэн ч шахалт, дарамт үзүүлэх буюу хөндлөнгөөс оролцох, саад учруулах, ямар нэг баталгаа шаардах, заналхийлэхийг хориглоно.
-Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, мэдээ сэлтийг гаргуулан авахын тулд шүүх, прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, бусад байгууллага, түүний холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргах эрхтэй.
бөгөөд энд заасны дагуу хүсэлт гаргасан тохиолдолд эдгээр байгууллага, түүний албан тушаалтан өмгөөлөгчийн хүсэлтийг биелүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй.
-Өмгөөлөгчийн давтан сургалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
-Төр, захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага Холбоо, түүний аймаг, нийслэлийн салбар зөвлөлөөс үйл ажиллагаагаа явуулахад нь шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
-Өмгөөлөгч Холбоогоор уламжлуулан хүсэлт гаргасан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллага өмгөөлөгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эд хөрөнгөд хамгаалалтын арга хэмжээ авч тус тус болдог байна.

Боловсруулсан багш Ц.Мөнхдэлгэр

Батлав: Тэнхмийн эрхлэгч /.............................../ Д.Эрдэнэцэцэг

Сэдэв 5. Өмгөөлөгчийн ёс зүйн үндсэн хэм хэмжээ

Зорилго: 1. Өмгөөлөгчийн ёс зүйн үндсэн хэм хэмжээний тухай шинэ мэдлэг олгох

2.Өмгөөлөгчийн ёс зүйн үндсэн хэм хэмжээний тухай шинэ мэдлэг эзэмшиж улмаар түүнийгээ чадвар болгон хөгжүүлэх

3. Өмгөөлөгчийн ёс зүйн үндсэн хэм хэмжээ тухай мэдлэг, чадварыг эзэмшиж нийгмийг удирдахад оролцох, эрх зүйч мэргэжлийг ашиглан эрх зүйт төрийг бэхжүүлэх хүмүүжлийг олгох,

Хичээлийн хугацаа: 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

Хичээлийн төлөвлөгөө: Оюутнуудтай мэндчилж, ирцийг бүртгэн энэ хичээлд баримтлах зарчмыг танилцуулж, хичээлийн сэдэв, түүний боловсруулах асуудал, энэ хичээлийн эрх зүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурийг хэлж, сэдлийг бий болгон хичээлийн шинэ мэдлэг олгох хэсгийг тайлбарлан унших. Өмнөх мэдлэгт нь тулгуурлан асуудал дэвшүүлж, шийдвэрлүүлэх болон тодорхой мэдлэгийг өгөх замаар хичээлийн зорилтыг хангаж, түүнийг бататгана. Семинарын хичээлд бэлтгэх, үзсэн хичээлийг гүнзгийрүүлж үзэх ном, сэдвийн талаар даалгавар тэмдэглүүлж хичээлийг төгсгөх.

Нэр томьёо:

v Өмгөөлөгчийн ёс зүй

v хэм хэмжээ

Сэдвийн агуулга: Өмгөөлөгчийн ёс зүйн үндсэн хэм хэмжээний тухай

Лекцийн үндсэн хэсэг: Өмгөөлөгчийн ёс зүйн үндсэн хэм хэмжээ

1. Өмгөөлөгчийн ёс зүйн тухай ойлголт

2. Өмгөөлөгчийн ёс зүйн зарчмууд

3. Өмгөөлөгчийн үйл ажиллагааны ёс зүйн зарим онцлог

· Өмгөөлөгчийн ёс зүйн тухай ойлголт

Өмгөөлөгч хүн цэвэр ариун ёс суртахуунтай, үнэнч шудрага байхын хамт өндөр итгл хүлээн, нэр хүндтэй байхын тулд мэдлэг боловсрол соёлын түвшингээ байнга ахиулах, хууль заасан өмгөөлөлийн бүх арга хэрэгслийг шударгаар ашиглан үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг эрс шаргуу, зарчимч байдлаар зоригтой хамгаалахын зэрэгцээгээр эрх зүын аливаа зөрчилтэй хэзээч эвлэрэхгүй, нийгмийн шударга ёсыг хэрэгжүүлэхийн төлөө хүч чадлаа дайчлан ажилладаг. Өмгөөлөгчийн ёс зүй нь шүүхийн ёс зүйн бүрэлдэхүүний нэгээхэн хэсэг юм. Шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгч нь өөрийн үйл ажиллагааг зөвхөн хууль зүйн хэм хэмжээнд нийцэж байгаа эсэх талаас нь төдийгүй ёс суртахууны хохирол учруулах эсэх талаас нь дүгнэж үзэх үүрэгтэй. Яллагдагчийг санаатайгаар хаацайлан гэм бурууг нь зориуд нуун далдлахыг оролдох, худал хуурмаг баримт нотолгоо олж ашиглах, гэрчийн этгээдийг төөрөгдүүлж айлган сүрдүүлэх, хээл хахууль, шан харамж авах, өгөх дамжуулах болон зуучлах, бусад өмгөөлөгчдийн нэр хүндийг унагах, доромжлох, үйлчлүүлэгчдэд буруу зөрүү ойлголт өгөх зэрэг нь өмгөөлөгчийн ёс зүйд үндсээрээ харш юм.

Хууль, эрх зүйн туслалцаа авч байгаа хүн бүр өөрийнх нь өмгөөлөгчид хурц гүйлгээ ухаан, чадвар, туршлага, ёс суртахуун зэрэг чанарууд төгс цогцолсон байгаасай гэж хүсдэг нь бодит зүйл юм. Гэсэн хэдийч өмгөөлөх үйл ажиллагаа, өмгөөлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад хэмжээ хязгаар байх нь гарцаагүй. Эдийн засгаар бодвол “Өрсөлдөөн” нь шудрага, цэвэр явагдаж байж хөгжлийн хөшүүрэг болж чадаж байхад өмгөөлөгч хүн шүүх хуралдаанд гагцхүү хуулийн дагуу нэгэн тал нь болж оролцож гэмээн эрүүл шударгаар өрсөлдөх шаардлага хангагдана. Тэрхүү шаардлага нь өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг тогтоосон дүрэм, өмгөөлөгчийн хувийн ёс суртахуун байдаг байна.

Өмгөөлөгчийн ёс зүйн үндсэн хэм хэмжээг ангилбал:

1. Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ хэрэгжүүлэх, мэргэжлээ дээшлүүлэх, мэргэжил нэгтэнтэйгээ харилцах

2. Өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ харилцах

3. Өмгөөлөгч хууль бус шаардлага тавьсан үйлчлүүлэгчийн хүсэлтээс татгалзах

4. Өмгөөлөгч өмгөөлүүлэгчтэйгээ харилцах

5. Өмгөөлөгчийн цээрлэх зүйл

6. Өмгөөлөгч хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ба албадан саатуулах, урьдчилан хорих байгууллагатай харилцах

7. Өмгөөлөгч нь шүүх болон байцаан шийтгэх ажиллагааны оролцогчидтой харилцах

· Өмгөөлөгчийн ёс зүйн зарчмууд

Өмгөөлөгчийн бүхий л үйл ажиллагаанд хамаарах асуудлуудыг системчлэн, нийтлэг ёс суртахуун, мөрдөгдөж буй байцаан шийтгэх хууль болон түүнийг хэрэглэх, практик дээр тулгуурлан өмгөөлөгчийн ёс суртахууны зарчмуудыг үндэслэх нь чухал. Ёс суртахууны хэм хэмжээ нь өмгөөлөгчийн ухамсараас шалтгаалахын хамт гагцхүү хуль эрх зүйн хэм хэмжээг сахих шаардлагын улмаас бүх нийтийн хувьд заавал биелэгдэх шинж чанартай болдог байна. Мэдээж өмгөөлөгчийн арга барил, байр суурь, хүнтэй харьцах харилцаа, бие даасан байдал, нууц хадгалах зэрэг асуудлыг хууль дүрэм журмаар зохицуулахад бэрхшээлтэй. Эдгээр тохиолдод хүмүүсийн бие авч явах байдлыг гол төлөв зан суртахууны хэм хэмжээгээр зохицуулах бөгөөд эл зан үйлийг цэгнэх бодит хэмжүүр нь өмгөөлөгчийн ёс зүйн зарчмууд юм. Үүнээс үндэслэн:

1. Хэрэг сонгон авах ба яллагдагчийн “хууль ёсны” ашиг сонирхолын талаар

“Иргэн бүр хийсэн хэргийнхээ шинж чанараас үл хамааран өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхтэй” гэж манай улсын үндсэн хуульд тодорхой заасан байдаг. Мөн яллагдагчийн гэм буруу нотлогдоогүй бол хариуцлага хүлээхгүй гэсэн эрүгийн байцаан шийтгэх ажилллагааны зарчим нь эрүүгийн ямарч хэрэгтэнг өмгөөлөх ёс суртахууны үндэс болж байна. Өмгөөлөгч мөрдөн байцаалтын болон хэргийн бүх материалтай танилцаад шүүмжлэлтэйгээр дүн шинжилгээ хийхдээ яллагдагчийг нэг бол огт гэм буруугүй, нэг бол түүнд сонсогсон ялаас бага хэмжээгээр буруутай гэж үзэх ёстой бөгөөд өмгөөлөгч бүр өөрийн үнэнийг нотлохыг ямагт хичээх үүрэгтэй байдаг. Хуульд зааснаас бусад тохиолдолд ямарч саад бэрхшээл тохиолдсон өмгөөлөгч нь өмгөөлөхөөс татгалзах эрхгүй бөгөөд ямарч яллагдагчийг өмгөөлөх үүрэгтэй. Яллагдагч өөрийгөө цагаатгах буюу хариуцлага хөнгөтгөх бүх учир шалтгаан, нөхцөл байдлыг тодруулахаар эрмэлздэг нь хууль ёсны хүсэл тэмүүлэл бөгөөд өмгөөлөгч хүн түүнийг нь дэмжихүй байж болохгүй. Яллагдагчийн ашиг сонирхол нь:

1. Өөрийгөө өмгөөлөн хамгаалах зүй ёсны эрмэлзэл

2. Өөрийгөө зөвтгөхийн тулд ямарч хамаагүй арга хэрэглэх гэсэн хоёр төрөл байх ба сайтар ялган ойлогвол зохино. Өмгөөлөгч нь хоёр дахь ашиг сонирхолыг дэмжихгүй байвал зохино.

2. Өмгөөлүүлэгчийн нууцыг үл задруулах ба харилцан итгэлцэлийн талаар

Мэргэжлийн нууц хадгалах хатуу шаардлагыг өмгөөлөгчид тавьдаг нь өмгөөлөгч, өмгөөлүүлэгч хоёрын хоорондын харилцаа гагцхүү харилцан итгэх байдал дээр үндэслэгдэх учраас дээрхи шаардлага нь өмгөөлөгчийн үйл ажиллагааны зайлшгүй нэг нөхцөл, тэдний хоорондын харилцааг тодорхойлох гол зорилготой. Тэрхүү мргэжлийн нууц нь төрийн байгууллагын хараахан мэдээгүй байгаа гэмт хэргийн тухай мэдээ сэлт байхыг үгүйсгэхгүй. Өмгөөлөгчийн ёс зүйн зарим тохиолдолд хуулийн өмнө хүлээсэн үүрэг мэргэшлийн ариун үүрэг хоёрын хооронд зөрчил үүсч байдаг. Хэрэг яллагдагч өөрт нь тохиолдсон гэмт хэргийг үнэхээр үйлдсэнээ өмгөөлөгчдөө бол хүлээгээд, мөрдөн байцаагч, шүүгч нартай энэ талаар маргалдаж байгаа бол яллагдагчийн үйлдсэн гэдгийг өмгөөлөгч мэдэгдлээч гэсэн нэгэнт тэр хэргийг хэрхэн яаж үйлдсэнийг мөрдөн байцаах байгууллагынхан мэдэж байгаа тул байдлыг өөрчилж чадахгүй. Үүний зэрэгцээ өмгөөлөгчийн ийм мэдэгдэл нь яллагдагчийн гэм бурууг нотлох нотолгоо болохгүй. Учир нь өмгөөлөгчийг тухайн хэргийн талаар гэрчийн этгээдээр татахыг хуулиар хориглосон тул өмгөөлөгчийг байцааж нотлох баримт болгон мэдүүлгийг нь баталгаажуулах бололцоогүй бөгөөд энэ тохиолдолд мэдсэн сонссон зүйлээ хэлээгүйн хариуцлагаас өмгөөлөгчийг чөлөөлж байгаа юм. Шүүн таслах ажиллагааны практик ашиг сонирхолын үүднээсч гэсэн, эрх зүйн үзлийн үүднээс ч гэсэн мөн ёс суртахууны үүднээсч гэсэн өмгөөлөгч нь өмгөөлүүлэгчийнхээ итгэж мэдэгдсэн зүйлийн нууцыг задруулж болохгүй билээ. Өмгөөлөгч нь хэрэг бүртгэлийн шатнаас эхлэн хэрэгт оролцох явдал олширсон нь шүүн таслах ажиллагаа болоод ёс суртахууны талаарч гэсэн улам их ач холбогдолтой болсон. Учир нь өмгөөлөгч, өмгөөлүүлэгч хоёр хэргийн материалыг хамтран хэлэлцэхгүйгээр хэргийн талаархи нэгдсэн үзэл бодлоо боловсруулах, өмгөөллийн байр сууриа тодорхойлоход бэрхшээлтэй болно. Ингэж яллагдагчийн эрх мэдлийг өмгөөлөгчийн эрх мэдлийн хэмжээнд хүртэл өргөжүүлэх замаар ёс суртахууны зөрчилдөөнийг арилгаж болно.

3. Өмгөөлөгчийн бие даасан байдлын талаар

Өмгөөлөгч үйлчлүүлэгчээ үл хүндэтгэн хэт хатуу зарчимч байдал гаргах, бие даасан зарчмын асуудлаар өмгөөлүүлэгчтэйгээ маргах нь шүүхийн алдаанд хүргэж болзошгүйгээс гадна яллагдагчийн итгэлийг алдаж, түүнийг өмгөөлөгчөөсөө биеэ хамгаалах байдалд хүргэх аюултай. Өмгөөлөгч нь шүүх ажиллагаанд оролцох эрхээ өмгөөлүүлэгчийг төлөөлөх эрх мэдэлтэйгээ зөв хослуулах үүрэгтэй бөгөөд илэрсэн нөхцөл байдлын улмаас хариуцлагатай шийдвэр гаргах зэрэг тохиолдолд өмгөөлүүлэгчтэй харилцан зөвшилцөж, түүний саналыг заавал харгалзан үзвэл зохино. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулинд шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг өмгөөлөгчид бас олгосон атлаа энэ асуудлын талаарх өмгөөлөгч, өмгөөлүүлэгч хоёрын харилцааг нарын тодорхойлж өгөөгүй тул хуулиар зохицуулаагүй иймэрхүү асуудлыг өмгөөлөгчийн мэргэжлийн ёс суртахууны шаардлагын дагуу шийдвэрлэвэл зохино. Харилцан бие биендээ итгэсэн харилцааг бий болгохыг өмгөөлөгчийн ёс суртахуун шаардах бөгөөд өмгөөлүүлэгчийнхээ итгэлийг бүрэн хүлээж чадаагүй, илгэлийг нь алдсан өмгөөлөгч шүүн таслах ажиллагаанд жинхэнэ утгаар нь оролцож чадахгүй. Яллагдагч нь өмгөөлөгчөө өөрийн дураар сонгон авах, өөрийн сонгон авсан болон томилогдсон өмгөөлөгчөөсөө татгалзах эрхтэй гэж хуулинд заасан байдаг нь ёс суртахууны энэхүү дүрмийг үндэс болгосон бөгөөд мөн өмгөөлүүлэгч нь илт эсэргүүцсээр байтал өмгөөлөгч ямар нэг үйлдэл хийж болохгүй. Мэргэжлийн ба ёс суртахууны үүргийнхээ дагуу өмгөөлөгч давж заалдах үндэслэл, давж заалдах ямар үр дүнд хүрэх эсхүл давж заалдахаас яагаад татгалзах болсон зэргийг шүүгдэгчтэй тал талаас нь шүүн хэлэлцэх ёстой гэдгийг үндэс болговол зохино

4. Өмгөөлөгчийн бодит байдлын талаар

Хууль өмгөөлөгчид онцгой шаардлага тавьдаг. Хэрэгт өмгөөлөгч нэгэнт оролцож эхэлсэн бол шүүгдэгч гэм буруутай нь илэрхий болсонч гэсэн өмгөөллөөс татгалзаж болохгүй. Ийм нөхцөлд өмгөөлөгч хэрэгт бодит байдлаар хандаж чадах уу? Гэсэн асуулт гарч ирнэ. Шүүгдэгчийн гэм буруутайг гэрчилсэн баримт нотолгоог шүүгдэгч ямарч үндслэлгүйгээр эрс эсэргүүцээд байвал өмгөөлөгч түүнийг дурьдалгүйгээр нуугаад өнгөрч болохгүй өмгөөлөгч ямарч тохиолдолд хэнийгч хууран мэхлэх эрхгүй. Тухайн хэрэгт бодит байдлын үүднээс шударгаар хандах үүрэгтэй. Ийм учраас өмгөөлөгч нотлох баримтын талаар шүүгдэгчийн баримталж өөрийн дэнсэлсэн үзэл бодлоос өөр үзэл байж болохыг өмгөөллийн үгэндээ хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээгээр ялыг хөнгөрүүлэх талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж болно. Сонсгосон ял ямарч маргаангүй бат нотлогдсон мэт санагдаж байсан ч гэсэн хэрэв шүүгдэгч түүнийг эрс үгүйсгээд байвал өмгөөлөгч түүнд шүүмжлэлтэй хандаж, ялын сул, эргэлзээтэй талыг олж дурдан харуулах ёстой. Өмгөөлөгч яллагдагчийг зөвтгөн цагаатгах буюу түүний хүлээх хариуцлагыг хөнгөтгөх учир шалтгааныг олж илэрүүлэн үнэлэлт дүгнэлт өгөхөд л өмгөөлөгчийн үйл ажиллагааны зорилго оршино.

· Өмгөөлөгчийн үйл ажиллагааны ёс зүйн зарим онцлог

Орчин үед өмгөөлөгчийн ёс зүйн асуудлууд нэн хурцаар тавигдаж байна. Өмгөөлөгчийн мэргэжлийн түвшинг зөвхөн мэдлэг, чадвар, дадлаар нь төдийгүй ёс зүй, ёс суртахууны төлөвшилөөр нь тодорхойлох нь зүйтэй. “Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүй” гэдэг ойлголтонд өмгөөлөгчөөс иргэд, албан байгууллага, арилжааны ба олон нийтийн байгууллага, өмгөөлөгчдийн байгууллага бусад өмгөөлөгчтэй харилцах харилцааны ёс суртахууны асуудлууд хамаарна. Өмгөөлөгч ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх явдал бол мэргэжлийн үйл ажиллагаагаа зохих ёсоор гүйцэтгэх зайлшгүй нөхцөл.

Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ биелүүлэхдээ дараахи байдлыг анхаарч ажиллавал зохино. Үүнд:

1. Зөвхөн нийгмийн сонирхолд зохицуулан иргэд ба байгууллагын ашиг сонирхлыг өмгөөлөн хамгаалах

2. Хууль тогтоомжийн хэм хэмжээг онож, зөв хэрэглэх

3. Мэргэжлийн өндөр түвшинд, нэр хүндтэй, үнэнч шудрага, хүч чадлаа дайчлан ажиллах.

4. Үйлчлүүлэгчийг зүй бусаар олж авах, өөрийнхөө тухай зар сурталчилгаа хийхгүй байх.

5. Өмгөөлөгч зуучилж өгснийхөө төлөө нөгөө өмгөөлөгчөөс шанхарамж ямар нэг хэлбэрээр авч болохгүй.

6. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ хувийн нууцыг задруулах эрхгүй.

7. Өмгөөлөгч өөрийн мэргэжлийн эрхэм чанарын дагуу хувийн амьдрадаа ёс суртахууныг эрхэмлэн сахиж танил, найз нөхдөө сайтар шилж сонгож нөхөрлөдөг байх.

8. Өмгөөлөгч ёс зүйн хэм хэмжээг зөрчихгүй байх талаар бусад өмгөөлөгчийн төлөө анхаарал халамж тавих үүрэгтэй

9. Өмгөөлөгч ямар нөхцөл байдалд олж авсныг нь мэдэхгүй бол худал хуурамч бичиг баримт гаргасны хариуцлага хүлээхгүй.

10. Өмгөөлөгч бичиг баримт үйлдэхээр үйлчлүүлэгчээс авсан мэдээ баримтын үнэн зөвийг хариуцахгүй.

Дор дурьдсан тохиолдолд өмгөөлөгч хэрэгт оролцох даалгавар хүлээн авах эрхгүй.

1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгчийн төрөл садан бол

2. Тухайн хэрэгт урьд нь хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчээр ороцож байсан бол

3. Туслалцаа хүссэн этгээдийн эсрэг ашиг сонирхолтой өөр этгээдийг өмгөөлж байгаа, буюу байсан.

4. Туслалцаа хүссэн этгээдийн эсрэг санал бодолтой хүнтэй садан төрлийн холбоотой бол

5. Өөр яллагдагч буюу хэргийн нөгөө тал өөрт нь итгэмжлэн дуулгасан хэргийн талаар өмгөөлөгч олж мэдсэн бол

6. Туслалцаа хүсэмжлэгч ашиг сонирхлоо хамгаалуулахын тулд илт хуудуутай хууль бус нотлох баримт бусад хууль бус хэрэгсэл хэрэглэхийг шаардсан бол

7. Үлэмж ээдрээтэй хэрэгт даалгаврыг зохих ёсоор биелүүлж чадахгүйгээ өмгөөлөгч өөрөө сайн мэдэж байгаа зэрэг тохиолдлууд байж болно.

Боловсруулсан багш Ц.Мөнхдэлгэр

Батлав: Тэнхмийн эрхлэгч /.............................../ Д.Эрдэнэцэцэг

Сэдэв 6. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааны явцад эрх зүйн туслалцаа үзүүлэх нь

Зорилго: 1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааны явцад эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай шинэ мэдлэг олгох

2 . Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааны явцад эрх зүйн туслалцаа үзүүлэх нь

тухай шинэ мэдлэг эзэмшиж улмаар түүнийгээ чадвар болгон хөгжүүлэх

3. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааны явцад эрх зүйн туслалцаа үзүүлэх нь тухай мэдлэг, чадварыг эзэмшиж нийгмийг удирдахад оролцох, эрх зүйч мэргэжлийг ашиглан эрх зүйт төрийг бэхжүүлэх хүмүүжлийг олгох,

Хичээлийн хугацаа: 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

Хичээлийн төлөвлөгөө: Оюутнуудтай мэндчилж, ирцийг бүртгэн энэ хичээлд баримтлах зарчмыг танилцуулж, хичээлийн сэдэв, түүний боловсруулах асуудал, энэ хичээлийн эрх зүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурийг хэлж, сэдлийг бий болгон хичээлийн шинэ мэдлэг олгох хэсгийг тайлбарлан унших. Өмнөх мэдлэгт нь тулгуурлан асуудал дэвшүүлж, шийдвэрлүүлэх болон тодорхой мэдлэгийг өгөх замаар хичээлийн зорилтыг хангаж, түүнийг бататгана. Семинарын хичээлд бэлтгэх, үзсэн хичээлийг гүнзгийрүүлж үзэх ном, сэдвийн талаар даалгавар тэмдэглүүлж хичээлийг төгсгөх.

Нэр томьёо:

v Хэрэг бүртгэлт,

v мөрдөн байцаалт,

v эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагаа

Сэдвийн агуулга: Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааны явцад эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай

Лекцийн үндсэн хэсэг: Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааны явцад эрх зүйн туслалцаа үзүүлэх нь

1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийн оролцоо

2. Эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааны явцад өмгөөлөгчийн оролцоо

· Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийн оролцоо

Олон улсын эрх зүйн актуудад зохицуулан Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр батлан гаргасан. Үүнээс упбаалж 1997 оны 6-р сарын 27-ны өдөр МӨХ-ны дүрмийг баталж, өмгөөлөгчдийн байгууллагыг орчин үеийн нөхцөл байдалд зохицуулан өөрчилсөн билээ.

Өмгөөлөгч гэмт хэрэгт сэжиглэгдэж албадан саатуулагдсан буюу ял сонсгож яллагдагчаар татах тогтоолтой танилцах үеэс эхлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцоно. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгч оролцох нь сэжигтэн, яллагдагчийг өмгөөлүүлэх эрхээр хангах тухай МУЭБШ хуульд заасан чухал баталгааг хэрэгжүлж байгаагын илрэл юм. Өмгөөлөгч Эрүүгийн Байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон үеэс эхлэн сэжигтэн, яллагдагчийн хувийн байдлыг судлах, гэмт хэрэг үйлдэхэд хэрхэн оролцсон, хууль зөрчсөн шалтгааныг судлах, нотлох баримтыг зөв үнэлэх, үндэслэлгүй яллах, хэргийг шүүхэд шилжүүлэхээс урьдчилан сэргийлэхэд тусалж байх ёстой. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд оролцож байгаа өмгөөлөгч нь сэжигтэн, яллагдагчийг цагаатгах ба түүний ял хариуцлагыг хөнгөрүүлэх хууль ёсны үндэслэл бүхий учир шалтгаан, баримт нотолгоонуудыг тодорхой болгох зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээг авах ба сэжигтэн, яллагдагчид шаардагдаж болох өөрийнх нь хүсэж байгаа зүйлсээр хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй. МУЭБШ хуулийн 201,38, 39, 40, 41, 205, дугаар зүйлүүдэд зааснаар өмгөөлөгч мөрдөн байцаалтанд өргөн эрх үүрэгтэй оролцоно, өмгөөлөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд орсон үеэс эхлэн сэжигтэн, яллагдагчтай уулзах, хэргийн бүх материалтай танилцах, түүнээс хэрэгцээтэй зүйлийг тэмдэглэн авах, нотлох баримт гаргаж өгөх, хүсэлт гаргах, хоригдож байгаа сэжигтэн, яллагдагчтай уулзах, шинжээчийг томилох, нүүрэлдүүлэх, гэрчийг байцаах, мөрдөн байцаатын бусад ажиллагаанууд хийлгэх тусгай хүсэлт гаргах, байцаачийн ажиллагаанд гомдол гаргах, сэжигтэн яллагдагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хийгдэж байгаа мөрдөн байцаалтын ажиллагаанд мөрдөн байцаагчийн зөшөөрөлтэйгээр байлцах эрхтэй.

МУЭБШ хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар сэжигтэн яллагдагч өмгөөлүүлэх эрхтэй байна. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь тэднийг өмгөөлүүлэх эрхээр хангаж мөн тэдний хувийн болон эд хөрөнгийн эрхийг нь хамгаалах үүрэгтэй. Өмгөөлөгчийг сэжигтэн, яллагдагчийн төрөл садны болон хууль ёсны төлөөлөгч урих ба хэрэв сэжигтэн яллагдагч өмгөөлөгч уриагүй бол түүний хүсэлтээр уг хэрэгт өмгөөлөгч оролцох явдлыг мөрдөнб байцаагч, шүүх хангана. Сэжигтэн яллагдагчийн өмгөөлөгч уг хэрэгт оролцох боломжгүй болсон бол сэжигтэн, яллагдагч өөр өмгөөлөгч сонгож авна.

Өмгөөлөгч нь хэргийг судлахдаа:

Сүүлчийн хуудаснаас эхлээд эхний хуудас хүртэл анхны уншлага хийж байх үедээ хэргийн чухал материалууд, яллагдагчаар татсан тогтоол, нүүрэлдүүсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, магадлал болон бусад чухал зүйлийг ердийн журмаар уншина. Хоёр дах удаагийн уншилтдаа хэргийг эхнээс нь уншина. Мэдүүлгүүдийн зөрөлдөөнийг арилгах үүднээс мөрдөн байцаагч нүүрэлдүүлэн байцаадаг учир альч хэргийн нүүрэлдүүлэлтийг анхаарч унших нь зүйтэй. Хэргийг уншихдаа яллагдагчаар татсан тогтоол, түүнд хавсаргасан яллагдагчийн мэдүүлгийн тэмдэлэлээс эхлэн унших хэрэгтэй. Хэргийг судлах цаашдын ажил нь түүний хэмжээ болон ээдрээтэй эсэхээс хамаарна. Хавтаст хэргийн төгсгөлийн хэсэгт бүх яллагдагчийг яллагдагчаар татсан тогтоолууд ба бусад дүгнэлт, баримтууд, мөрдөн байцаагчийн хугацаа сунгасан тогтоолууд, янз бүрийн лавлаагаанууд байдаг учраас хэргийг судлах дээр дурьдсан хэлбэрийн алинд ч хэргийг хамгийн сүүлчийн хуудаснаас эхлэн судлах нь ашигтай байдаг.

Өмгөөлөгчөөс яллагдагчийн хувийн зан чанарыг шаргуу судалсны үр дүнд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай асуудал тавьж болно. Заримдаа яллагдагчийн хувийн зан чанар ажил байдлын, бүх тодорхойлолт нь мөрдөн байцаагчийг түүний мэдүүлгийн үнэн зөвд итгүүлж, яллах нотолгоог дахин үнэлэх тухай бодолд хүргэж болно.

Хэргийг судлах үед өмгөөлөгч яллагдагчтай хамт байхыг хүсэх нь зүйтэй бөгөөд энэ нь хавтаст хэргийн материалд тусгагдаагүй боловч чанарын ач холбогдол бүхий саланги учир шалтгаануудыг тодруулах бололцоог өмгөөлөгчид өгнө. Мөрдөн байцаагчийн дэргэд яллагдагчтай ярилцах ба хэргийг хамтран судлахаас гадна мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч нь яллагдагчтай тусдаа уулзах эрхтэй болохыг хуулиар тогтоожээ. Өмгөөлөгч мөрдөн байцаалтанд оролцсон үеэс эхлэн түүнийг дуусгаж хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэлд гарын үсэг зураагүй байгаа үе хүртэл дуртай цагаа өмгөөлүүлэгчтэйгээ уулзаж ярилцаж болно. Хэрэв өмгөөлөгч материалийг уншиж танилцаж пдуусаад санал хүсэлтээ бичгийн хэлбэрээр дараа гаргана гэж тэмдэглэлд зааж гарын үсгээ зурчхаад яллагдагчтай дахин уулзаж санал хүсэлтээ танилцуулан түүний зөвшөөрлийг авч гарын үсэг зуруулая гэхэд мөрдөн байцаагч саатуулж болохгүй. Мөрдөн байцаалтанд өмгөөлөгч, өмгөөлүүлэгч хоёр баримтлах чиг шугамын хувьд санал зөрөх явдал байж болно. Өмгөөлөгч яллагдагчтай санал зөрөлдсөн бүх тохиолдолд хүсэлтээ гаргахын өмнө. Яллагдагчтай тусдаа энэ тухай ярилцна. Түүний бодол саналыг өмгөөлөгч зөвшөөрөхгүй байгааг яллагдагч мэдээд тэр өмгөөлөгчөөр үйлчлүүлэхээс татгалзвал өөр өмгөөлөгчийг урьж болно. Өмгөөлөгч гэм буруутай нь нотлодоогүй гэж үзэж байхад өмгөөлүүлэгч нь өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байх, ийм зөрчилдөөн өмгөөлөгч яллагдагчийн хооронд гарах явдал байдаг. Энэ нь яллагдагч өөрийгөө гүтгэж байна гэж өмгөөлөгч үзэж байгаа тохиолдолд яригдах юм.

· Эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааны явцад өмгөөлөгчийн оролцоо

Өмгөөлөгч нь шүүхэд өмгөөлөл хийх даалгавар хүлээн авмагч хэргийг судлах ажилд эхлэн орно. МУЭБШ хуулийн 233 дугаар зүйлд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан өдрөөсөө эхлэн 10 хоногоос хэтрүүлэхгүйгээр хэргийг шүүх хурлаар хэлэлцэж эхэлбэл зохино гэж заасан байна. Ингэж хугацаа тогтоосон явдал бол шүүхэд хэргийг хянан хэлэлцэхэд байцаан шийтгэх ажиллагаанд зайлшгүй оролцогчдын урьдчилсан бэлтгэлд зориулжээ. Гэвч хэргийг нарийн судлах бололцоогүй давчуу богино хугацааг өмгөөлөгчид олгосон байх явдалч цөөнгүй тохиоддог. Иймд өмгөөлөгч хэрэгтэй танилцах, яллагдагчтай уулзаж ярилцах хүрэлцээтэй цаг олгуулах тухай шүүхэд шаардлага тавих эрхтэй. Хэрэв яллагдагч нь хоригдож байгаа бол өмгөөлөгч хуульд зааснаар хэргийн материалыг урьдчилан таньсны дараа яллагдагчтай очиж уулзах ёстой. Заримдаа ярианы үр дүнд хэргийг дахин үзэх яллагдагчтай уулзан ярилцаж топдруулах шаардлага гарч болно. Ээдрээтэй том хэргийн яллагдагчтай өмгөөлөгч олон дахин уулзах шаардлага гардаг. Өмгөөлөх асуудлыг хэлэлцэхийн тулд өмгөөлөгч ба өмгөөлүүлэгчийн уулзалтын тоог хуулиар хязгаарладаггүй бөгөөд шүүх тэдэнд уулзалтын зөвшөөрөл олгохоос татгалзах эрхгүй. Онцгой будлиантай хэргийн материалтай танилцахаас өмнө өмгөөлүүлэгчтэйгээ уулзаж ярилцах нь өмгөөлөгчид илүү тохирмжтой байдаг. Энэ анхны урьдчилсан уулзалтын яриа нь өөрийн утга агуулгаараа өмгөөлүүлэгчтэй танилцах түүний бодол санааг илэрүүлэх хүрээнээс хэтрэхгүй байх ёстой. Энэ яриа нь шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөхөд ямар материалыг чухал ач холбогдолтой гэж үзэж байгааг тодруулах бололцоог өгнө. Шүүхэд хэргийг судлах өмгөөлөгчийн арга нь мөрдөн байцаалтанд хэрэгтэй танилцахаас ялгаатай юм. Шүүхэд хэргийн материалтай танилцахдаа ямагт яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тухай шүүгчийн захирамж ба яллах дүгнэлтийг анхааралтай уншхаас эхлэнэ. Шүүх яллах дүгнэлтэнд хасаргасан гэрчүүдийн нэрсийн жагсаалтаас хэрэггүй гэж үзсэн хүмүүсийг хасах буюу нэмэгдэл гэрчийг шүүх хуралд дуудаж болно. Энэ хоёр бичиг баримтыг анхааралтай судлах нь хэргийн тухай баримжаатай болж түүнд судалгаа хийх бол чиглэлийг өмгөөлөгчид өгнө. Яллах дүгнэтийг судлахдаа хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсгийг анхааралтай уншиж эхлэх нь ашигтай. Яллах дүгнэлттэй танилцаж дуусаад мөрдөн байцаах байгууллага байцаан шийтгэх ажиллагааны хэм хэмжээг хэрхэн сахиж байгааг хянах ажиллагаанд орно. Өмгөөлөгч хэрэв мөрдөн байцаалтыг дуусгахад оролцоогүй бол ЭБШ тухай хуулийн 212 дугаар зүйлийн шаардлагийг мөрдөн байцаагч хэрхэн биелүүлж байгаа тухай асуудлыг сонирхох хэрэгтэй. Яллах дүгнэлттэй танилцсаны дараа энэ нь ЭБШХ-ийн 216 дугаар зүйлд заасан ёсоор прокуророор батлагдсан эсэхийг үзэх хэрэгтэй. Прокурорын баталгаагүй байвал хэргийг прокурорын байгуулагад буцаана. Түүнээс гадна прокурор нь өөрийн тогтоолоор яллах дүгнэлтийг өөрчлөх, яллах зарим зүйл хэсгийг хасах буюу хөнгөн ялтай хуулийн зүйл хэсгийг хэрэглэх таслан сэргийлэх арга хэмжээ ба шүүх хуралд дуудах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг өөрчлөх эрхтэй байна.

Өмгөөлөгчийн түүвэрт дараах материалууд орсон байвал зохино. Үүнд:

1. Яллах дүгнэлтийн хуулбар ба түүнийг яллагдагчид гардуулсан он, сар, өдөрийг тэмдгэсэн байх. Яллагдагчид хамаарах учир тухай яллах дүгнэлтийг тайлбарласан хэсэг ба тогтоох хэсгээс түүвэрлэн бичих.

2. Яллагдагчаар татсан тогтоолоос

3. ЭБШХ-ийн 195-212 дугаар зүйлүүдийн шаардлагийг хэрхэн биелүүлсэн тухай

4. Мөрдөн байцаалтын материалаас .... гэрч яллагдагчийг байцаасан тэмдэглэлээс шалгалтын акт, шинжээчийн дүгнэлт зэрэг хэргийн ач холбогдол бүхий бусад зүйлээс шүүгдэгч ба гэрчийн мэдүүлгийг тусгайд нь сийрүүлэн бичих, хэргийн материалаас яллах дүгнэлтэд иш татса зүйлийг заавал түүвэрлэх.

5. Шүүгчийн захирамжийг өмгөөлөлд чухал хэрэгтэй гэж үзвэл түүвэрлэсэн байвал зохино. Түүвэрийг хүн тус бүрийн мэдүүлэг, бичиг баримт, шинжээчийн дүгнэлтээс тусгай хуудсуудад түүвэрлэн авах нь зүйтэй. Харин түүвэр хийхдээ үг бүрчилсэн түүвэр, хэлсэн үг иш татсан зүйлийг хашилтанд хийж мэдүүлгийн утгийг хаалтанд хийж хавтаст хэргийн хуудасны дугаарыг бичнэ. Иймэрхүү техник а

жиллагаа нь шүүх хуралын хэлэлцүүлэгийн үед түргэн олоход тусална. Хэргийг уншиж дуусаад хэргийн материалаас хийж авсан түүвэрээ дараах журмаар бүлэглэн хувааж болно.

Үүнд:

1. Байцаан шийтгэх ажиллагааны баримтууд

2. Өмгөөлүүлэгчийн мэдүүлэг

3. Өмгөөлүүлэгчтэй нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг.

4. Бусад яллагдагчийн мэдүүлэг

5. Гэрчийн мэдүүлэг

6. Шинжээчийн дүгнэлтүүд

Түүвэрийг ингэж бүлэглэх нь ээдрээтэй буюу олон үйлдэлтэй, олон хавтаст хэргүүдийн түүвэрийг хийхэд ашигтай байдаг.

Эрүүгийн хэргийг байцаан шийтгэх хуульд  тухайн хүн  гэмт хэрэгт сэжигтнээр 
тооцогдсон үеэс эхлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч авч  оролцох 
эрхтэй  байхаар,  нэг  хүн  хэд  хэдэн  өмгөөлөгчтэй  байж  болохоор,  байцаан шийтгэх 
ажиллагааны явцад өмгөөлөгчөө сольж болохоор заасан байдаг. 

Та өмгөөлөгчид өөрт нь шууд хандаж болох ба эсвэл Монголын Өмгөөлөгчдийн 
холбоо болон түүний аймаг, нийслэлийн салбар зөвлөлд хандаж өмгөөлөгчдийн нэр, 
хаягийн лавлагаа авч, танилцсаны үндсэн дээр өмгөөлөгчөө сонгон авч болно.
Мөн иргэд туслахыг хүссэн тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах 
болон шүүх, прокурорын байгууллага нь   өмгөөлөгчдийн болон өмгөөлөл эрхэлдэг 
байгууллагын нэр, хаягийн лавлагааг өгөх үүрэгтэй байдаг

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГААНД ӨМГӨӨЛӨГЧ ОРОЛЦОХ ТАЛААР

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлд зохицуулжээ.

Хуульд заасан журмын дагуу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгч оролцоно. Өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулж эхэлсэн, ийм ажиллагаа явуулаагүй бол гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон үеэс  эхлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхтэй.

Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хэд хэдэн сэжигтэн, яллагдагч,  шүүгдэгчийг нэг өмгөөлөгч өмгөөлж  болохгүй.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгчөө хэрхэн сонгон авах, солих талаар дараах зохицуулалтууд хийгджээ. Үүнд:

- Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно.

- Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн зөвшөөрснөөр буюу хүссэнээр түүний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нь өмгөөлөгчийг сонгон авч болно.

- Нэг этгээд хэд хэдэн өмгөөлөгчтэй байж  болно.

- Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө сонгон аваагүй бол түүний хүсэлтээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хангах бөгөөд өмгөөлөгчөө сонгоход нь тодорхой хүний нэр зааж тулгаж  болохгүй.

- Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн сонгож авсан өмгөөлөгч уг хэрэгт оролцох боломжгүй болсон, түүнчлэн өмгөөлөгчөөсөө татгалзсан бол өөр өмгөөлөгчийг өөрөө сонгон авна.

Дараах тохиолдолуудад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны ажиллагаанд өмгөөлөгчийг ЗААВАЛ оролцуулна:

1. Хэлгүй, дүлий, хараагүй зэрэг эрхтэн дутуу буюу сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх болон өмгөөлүүлэх эрхээ эдэлж  чадахгүй;

2. Насанд хүрээгүй;

3. Монгол хэл, бичиг мэддэггүй;

4. Цаазаар авах ялаар шийтгэгдэж болох;

5. Хэргийнхээ талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн аль нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч;

6. Төлбөрийн чадваргүй этгээд өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан.

Дээрх тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, түүнчлэн түүний хүссэнээр буюу зөвшөөрснөөр бусад этгээд өмгөөлөгч сонгон аваагүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй.

Боловсруулсан багш Ц.Мөнхдэлгэр

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, хуц, новш,ална шүү,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)