ХУУЛЬЧ : Мэргэжлийн удиртгал
RSS Feeds

Мэргэжлийн удиртгал

Батлав: Тэнхмийн эрхлэгч докторант /.............................../ Ш. Дуламсүрэн

Сэдэв 1. Мэргэжлийн удиртгал хичээлийн судлах зүйл, судалгааны арга

Зорилго:1. Мэргэжлийн удиртгал хичээлийн судлах зүйл, судалгааны тодорхой аргуудын тухай шинэ мэдлэг олгох

2. Мэргэжлийн удиртгал хичээлийн судлах зүйл, судалгааны тодорхой аргуудын тухай шинэ мэдлэг эзэмшиж улмаар түүнийгээ чадвар болгон хөгжүүлэх

3. Мэргэжлийн удиртгал хичээлийн судлах зүйл, судалгааны тодорхой аргуудын тухай мэдлэг, чадварыг эзэмшиж нийгмийг удирдахад оролцох, эрх зүйч мэргэжлийг ашиглан эрх зүйт төрийг бэхжүүлэх хүмүүжлийг олгох,

Хичээлийн хугацаа: 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

Хичээлийн төлөвлөгөө: Оюутнуудтай мэндчилж, ирцийг бүртгэн энэ хичээлд баримтлах зарчмыг танилцуулж, хичээлийн сэдэв, түүний боловсруулах асуудал, энэ хичээлийн эрх зүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурийг хэлж, сэдлийг бий болгон хичээлийн шинэ мэдлэг олгох хэсгийг тайлбарлан унших. Өмнөх мэдлэгт нь тулгуурлан асуудал дэвшүүлж, шийдвэрлүүлэх болон тодорхой мэдлэгийг өгөх замаар хичээлийн зорилтыг хангаж, түүнийг бататгана. Семинарын хичээлд бэлтгэх, үзсэн хичээлийг гүнзгийрүүлж үзэх ном, сэдвийн талаар даалгавар тэмдэглүүлж хичээлийг төгсгөх.

Нэр томьёо:

v Судлах зүйл

v Судалгааны арга

Сэдвийн агуулга:

Ш Мэргэжлийн удиртгал хичээлийн судлах зүйл, судалгааны арга, ойлголт

Ш Судалгааны тодорхой аргуудын тухай

Лекцийн үндсэн хэсэг: Мэргэжлийн удиртгал хичээлийн судлах

зүйл, судалгааны арга

Монгол улсын Үндсэн хуульд “эх орондоо хүмүүүнлэг, иргэний ардчилсан Төр нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж заасан бөгөөд Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг удирдлага болгон, ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин, иргэний ардчилсан нийгэм байгуулах эдийн засаг, эрх зүйн үндэсийг бүрдүүлж, дэлхийн хөгжлийн нийтийн замд нэгдэн нийлж,аж ахуйн олон хэвшил бүхий эдийн засагтай болж, төр цөмтэй улс төрийн тогтолцоо төлөвшин, нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалт төгөлдөржиж, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёсыг бататгаж, нийгмийн амьдралд оюун санааны үзүүлэх нөлөө дээшилж байна.

Монгол улс сонгосон замаараа урагш хөгжихөд төрийн чиг үүрэг бүх талаар хүчтэй болж, түүнийг хэрэгжүүлэхэд эрх зүйн зохицуулалтын үйл ажиллагаа улам идэвхжиж байна. Төр, эрх зүйн харьцаанд өөрчлөлт орж, төр зөвхөн хууль батлаад зогсохгүй, өөрөө түүнийхээ хүрээнд ажиллаж, хуулиар тогтоосон журмыг нарийн чанд сахин мөрдөх, хуулийн биелэлтийг орон даяар хангах, шударга ёсыг хэрэгжүүлэх, хууль зүйг зөрчвөл төр ч гэсэн хариуцлага хүлээдэг байх зарчим бүрэлдэн тогтож байна.

Төр, иргэний харилцаанд мөн өөрчлөлт орж, төр иргэнээр зөвхөн үүрэг хүлээлгэдэг, иргэн зөвхөн төрөөс гаргасан шийдвэрийг биелүүлэгч төдийгүй, нмйгмийн амьдралын аль ч асуудлаар төрдөө хандаж санал бодлоо илэрхийлэх, хэрэгцээтэй үед шаардлага ч тавих боломжоор хангагдаж байна. Төр, хууль гагцхүү хүний оролцоотойгоор бүтэж, үйл ажиллагаанд нь тэд өөрсдөө идэвхитэй нөлөө үзүүлж баймааж нь хүчтэй байж, нийгмийг шинэчлэх зорилтоо хангаж чадна.

Төр эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхэд хуульч мэргэжил чухал байдаг.

Төрөөс улс орныг жолоодох, нийгмийн харилцааг эрх зүйгээр зохицуулахад түүний үйл ажиллагааг хэрэгжүүлэх төрийн аппаратын ажилтнууд төдийгүй, уг үйл ажиллагааг эрх зүйн талаар тусгайлан хангах албаны хүмүүс залшгүй шаардлагатай байдаг бөгөөд энэ чиг үүргийг зөвхөн мэргэжлийн хуульчид гүйцэтгэж чадна. Хуульчид бол төрийн албыг ёс жаягаар нь явуулах, төрийн хуулийг дэг журмаар хэрэгжүүлэхэд төрдөө тусалдаг түшээ нар, төр ард түмнийг хууль зүйн талаар холбож байдаг мэргэжлийн үйлчид мөн. Төр эрх зүйн чиг үүргийг гагцхүү хууль зүйн талаас нь өндөр зохион байгуулалт, нарийн дэг журам, ёс жаягаар нь явуулахад хуульчийн мэргэжил төр, нийгэмд зайлшгүй хэрэгцээтэй байдаг учраас энэхүү мэргэжил орчин үед улам чухал болж байна.

Хуульч мэргэжлийг “ Хууль зүйн мэргэжлийн удиртгал” хичээлээр судлах нь: Хуульчийн мэргэжил эзэмшихэд төр, эрх зүйн шинжлэх ухааны олон төрлийн хичээлийг эрэмбэ дараатайгаар судлах шаардлагатай бөгөөд тэдгээрийг үзэж, хуульч болохын тулд юуны өмнө “ Хууль зүйн мэргэжлийн удиртгал” хичээлийг судлах шаардлагатай. Уг хичээлээр хууль зүйн мэргэжил, үндсэн шинж, хуульчийн ажил, түүний төрөл, онцлог, хууль зүйн үндсэн мэргэжил болох шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, хуулийн зөвлөх, төр захиргааны болон бизнесийн хуульч, нотариатч, олон улсын хуульчийн эрх зүйн байдал, хуумльчийн ажиллах газрууд болох шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, өмгөөлөх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаагийн болон нотариатын түүнчлэн төр, захиргаа, аж ахуйн болон төрийн бус байгууллагуудын тогтолцоо, үйл ажиллагаа, хуульчийн ёс зүй, үндсэн шаардлага, хуульчдыг сонгон шалгаруулах, эрх зүй, хууль, хууль ёс, дэг журмын ерөнхий ойлголт, хууль зүйн шинжлэх ухаан, боловсрол, сургалт түүний үндсэн үүргийн тухай асуудлуудыг судлах юм.

Хууль зүйн мэргэжлийн удиртгал хичээл нь эрх зүйн ухааны бусад хичээлийн үндэс буюу “ цагаан толгой” болдог. Энэ хичээлийг судалснаар хуульч мэргэжлийн тухай үндсэн мэдэгдэхүүнтэй болж, түүний онцлог, гүйцэтгэх үүргүүдтэй урьдчилан танилцаж, мэргэжлийн зохих бэлтгэлтэй болох ач холбогдолтой. Хуульч гэж хэнийг хэлэх, нийгэм төрд ямар үндсэн үүрэг гүйцэтгэж, ямар байр суурь эзэлдэг, ажлын онцлог, түүнийгээ хэрэгжүүлэх арга хэрэгсэл, хуульчийн эзэмшсэн байх онцлог чанарууд, ёс зүйн болон харилцааны шаардлага, мэргэжлийнхээ дагуу ажиллах байгууллагуудын тухай үндсэн ойлголттой болно. Хууль зүйн мэргэжил нь бусад олон тооны хичээлүүдийн суурь дэвсгэр “ цагаан толгой” нь юм. Мэргэжлийн энэхүү суурь нь онол практик талаас нь гүнзгийрүүлэн судлах бөгөөд хууль зүйн бусад хиээлүүдийн мөн чанарт нэвтэрч тэдгээрийг эзэмших“ түлхүүр”нь болж та бүхний мэргэжлийн нүдийг нээж өгдөгөөрөө ач холбогдолтой.

Хяналтын асуулт

Мэргэжил гэж юу вэ?

Судлах зүйл гэж юу вэ?

Хууль зүйн мэргэжлийн онцлог

Ном зүй

1. Т.Сэнгэдорж Хуульчийн мэргэжил УБ,2000 он 3-11-р тал

2. Монгол Улсын Үндсэн хууль УБ, 1992

Боловсруулсан багш магистр .........................................Ц.Мөнхдэлгэр

Батлав: Тэнхмийн эрхлэгч докторант/.............................../ Ш. Дуламсүрэн

Сэдэв 2. Хууль зүйн мэргэжил түүний үндсэн шинж, хууль зүйн мэргэшил, хууль зүйн мэргэжлийн тухай ойлголт

Зорилго: Хууль зүйн ерөнхий мэргэжил нь хууль зүйн тодорхой мэргэшил болон нарийсаж, эрх зүйн үүднээс шийдвэрлэвэл зохих ажлын үндсэн чиглэлүүдээр төрөлжих үйл явцын тухай мэдэгдэхүүнийг олгох

Хичээлийн хугацаа: 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

Хичээлийн төлөвлөгөө: Оюутнуудтай мэндчилж, ирцийг бүртгэн энэ хичээлд баримтлах зарчмыг танилцуулж, хичээлийн сэдэв, түүний боловсруулах асуудал, энэ хичээлийн эрх зүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурийг хэлж, сэдлийг бий болгон хичээлийн шинэ мэдлэг олгох хэсгийг тайлбарлан унших. Өмнөх мэдлэгт нь тулгуурлан асуудал дэвшүүлж, шийдвэрлүүлэх болон тодорхой мэдлэгийг өгөх замаар хичээлийн зорилтыг хангаж, түүнийг бататгана. Семинарын хичээлд бэлтгэх, үзсэн хичээлийг гүнзгийрүүлж үзэх ном, сэдвийн талаар даалгавар тэмдэглүүлж хичээлийг төгсгөх.

Нэр томьёо:

v Эрх зүйн мэргэжил

v Эрх зүйн мэргэшил

Сэдвийн агуулга:

Ш Эрх зүй мэргэжлийн тухай ойлголт

Ш Эрх зүйн мэргэжил, мэргэшил хоорондын уялдаа холбоо, зааг ялгаа

Лекцийн үндсэн хэсэг: Лекц 2 Хууль зүйн мэргэжил түүний үндсэн шинж, хууль зүйн мэргэшил, хууль зүйн мэргэжлийн тухай ойлголт

Аливаа нийгмийг хөгжүүлэхэд мэдлэг боловсролтой хүмүүс чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа нийгмийн гол цөм болох төрийн байгууллагад ажиллагсад дээд зэргийн мэдлэг боловсрол эзэмшсэн байх шаардлагатай. Төрд хэрэгтэй олон чухал мэргэжил байх бөгөөд тэдгээрийн дотор хууль зүйн мэргэжил онцгой байр суурь эзэлнэ. Хууль зүйн мэргэжил бол төрийн хэргийг хөтлөн явуулах, хууль цаазыг хэроэгжүүлэх, төр, иргэнийг эрх зүйн харилцаанд холбож өгөх, тэдгээрээс өөрсдийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх, улс орны нийгэм эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралын хэвийн үйл ажиллагааг хангах, нийгмийн зохион байгуулалт, дэг журмыг бэхжүүлэх, аливаа харш үзэгдэлтэй тэмцэх, бүхэлд нь нийгэм, төр , хүнийг шударга ариун байлгаж, бат бэх болгоход үйлчилдэг чухал хэрэгцээтэй мэргэжил юм.

Хууль зүйн мэргэжлийн үндсэн шинжүүд

Хууль зүйн мэргэжил нь нийгэм, Эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралын бүх хүрээнд эрэлт хэрэгцээтэй, тэр болгонд хүрч үйлчилдэг, багтаамж сайтай, хүний хамгийн энгийнээс нийгэм, төр улс хоорондын харилцааны томоохон асуудлыг хүртэл шийдвэрлэхэд зохицууоах үүрэгтэй, өргөн дэлгэр агуулгатай, төрөл бүрийн арга, хэрэгсэл, механизмыг хослуулан хэрэглэх боломжтой, дэлхийн улсуудын хамгийн түгээмэл, нэр хүндтэй мэргэжил мөн. Энэхүү мэргэжил маш олон талтай боловч дараах үндсэн шинжүүдийг агуулж байдаг. Үүнд:

1. Хууль зүйн мэргэжил бол үндсэн утгаараа улс төрийн мэргэжилд нэн ойр байдаг. Энэ нь түүний тусламжтайгаар төр, хууль цаазын шинжтэй олон асуудлыг нийгмийн амьдралын бүх хүрээнд шийдвэрлэж, улс төрийн үйл ажиллагаанд дөхөм үзүүлж байдгаараа тайлбарлагдана. Үүнээс үндэслэн хуульчийн ажил бол үндсэндээ улс төрийн ажилд олон зүйлээр хамаарч болох бөгөөд түүнтэй ижил төстэй шинж байдаг. Ийм ч учраас сайн хуульч сайн улс төрч байх илүү магадлалтай.

2. Хууль зүйн мэргэжил удирдан зохион байгуулах шинжтэй байдаг. Энэ нь нийгмийн харилцааг эрх зүйгээр зохицуулах, хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх,хууль ёсдэг журмыг бэхжүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, аливаа харш үзэгдэлтэй тэмцэх, хүн нийгмийн эрх зүйн орчинг бий болгож төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагааны онцлогтой холбоотой. Иймд хууль зүйн мэргэжил нь удирдан зохион байгуулах элементийг тодорхой хэмжээгээр өөртөө агуулж байдаг. Ийм элемэнтгүйгээр хууль зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй.

3. Хууль зүйн мэргэжил нарийн мэргэжил мөн. Хүн, нийгэм, төрийн хамгийн эмзэг тодорхой асуудлаас эхлээд хамгийн ээдрээтэй түвэгтэй асуудлыг хүртэл төрийн олон зуун хууль, эрх зүйн бусад актын олон мянган хэм хэмжээний дотроос тухайн асуудалд тохирох хамгийн онвчтой заалтыг билгийн нүдээр олж харж шийдвэрлэх арга замыг тодорхойлон тогтоодгоороо энэ мэргэжил нарийн мэргэжилд зүй ёсоор орно. Гэмт хэрэг төдийгүй, ажил, амьдралын олон нарийн түвэгтэй асуудлын учрыг гагцхүү хуульч мэргэжлийнхээ тусламжтайгаар олж харж байдаг.

4. Хууль зүйн мэргэжил бүтээлч шинжтэй. Нийгмийн амьдралын олон талын асуудлыг төр, хууль цаазын талаар шийдвэрлэж болох олон янзын хувилбар дотроос эрэлхийлэл хийж гарцаагүй зөв арга хэрэгслийг сонгон авч, хэрэгжүүлэх боломж нөхцлийг нэг адил тооцон, түүнийг зохих ёсоор бүрдүүлдэгээрээ энэ шинж нь тодорно. Иймд хуульчид зөвхөн хуулийн заалтын дагуу явцуу хүрээнд баригдаж, өөрсдөө түгжигдмэл байдалд орох бус, харин эрх зүйн өргөн хүрээнд чөлөөтэй сэтгэн, бүтээлчээр ажиллах боломжой.

5. Хууль зүйн мэргэжил бие даасан шинжтэй. Аливаа асуудлын мөн чанарыг олж, үнэнийг тогтоох, зөв шийдвэрлэх, тэхдээ өөрийн ухамсар, сэтгэлгээгээр хандах, итгэл үнэмшлээ хамгаалах, батлах бүх талын боломжтой байдаг. Хэдийгээр гагцхүү хуульд захирагддаг ч гэсэн өөр хэний ч нөлөөнд автахгүйгээр хуулийнхаа хүрээнд бие даан ажиллах учиртай.

6. Хууль зүйн мэргэжил бол хариуцлага өндөртэй байдаг. төрийн нэрийн өмнөөс хүн, нийгмийн амьдралын асуудлыг хуульч буруу шийдвэрлэх эрхгүй бөгөөд хэрэв тэгвэл хэзээ ч засаж, нөхөж баршгүй хор хохирлыг улс, нийгэм, хувь хүнд учруулж болзошгүй байдаг тул ажилдаа ямагт нямбай хандах шаардлагатай. Нэг жишээ хэлэхэд шүүгч гэм зэмгүй хүнд цаазаар авах тухай шийдвэр гаргавал ямар их хор хохиротой болох нь ойлгомжтой. Чухамхүү долоо хэмжиж байж нэг огтол гэдэг үгийг санахад илүүдэхгүй.

7. Хууль зүйн мэргэжил амьдралын, хүнлэг мэргэжил мөн.Аливаа асуудлыг хуулийн талаас шийдвэрлэхдээ хүний талаас нь давхар харж, нийгмийн цогц харилцааны хүрээнд авч үзэх ёстой. Хүний хоорондын харилцаа, амьдрал ахуй, гэр бүл, үр хүүхэд, тэтгэвэр тэтгэмжийн, төр, байгууллага, хувь хүний нууц зэрэг эмзэг асуудлууд хуульчийн үйл ажиллагаанд хөндөгддөг учраас хууль, амьдралын шүтэлцээг ягштал хагахад их анхаарах учиртай. Хуульч хүн ажил, амьдралын эрээнтэй бараантай янз янзын асуудалтай тулгарахадаа хатууд хатуу, зөөлөнд зөөлөн хандаж, шаардлага, халамж хоёрыг оньчий нь олж хослуулах шаардлагатай байдаг.

8. Хууль зүйн мэргэжил өөдрөг, зөнч шинжтэй. Нийгмийг ариусгах, хүнийг төлөв түвшин байлгах зорилгын дор хожим хойчоо угтан харж, өөртөө итгэлтэй, зөн билэгтэй ажиллах нь хуульчийн үйл ажиллагаа нийгэм, хүнд ашиг тустай байхын чухал нөхцөл болно. Иймд энэ нь сайн сайхан зүйл рүү тэмүүлсэн, муу муухайг үль тэвчдэг, шударга үнэнээр жигүүрлэсэн ирээдүйтэй мэргэжил гэж хэлэх бүрэн үндэстэй.

Хууль зүйн ерөнхий мэргэжил нь хууль зүйн тодорхой мэргэшил болон нарийсаж, эрх зүйн үүднээс шийдвэрлэвэл зохих ажлын үндсэн чиглэлүүдээр төрөлжих үйл явц явагджээ. Ингэснээр хууль зүйн мэргэшил бий болсон байна. Хууль зүйн мэргэшил нь хууль зүйн мэргэжлийн хөгжлийн тодорхой үр дүн юм. Хуул зүйн мэргэшил бол хууль зүйн мэргэжлийн төрөлжит, гүнзгийрэлт мөн гэж товчхон томъёолж болно. Хууль зүйн мэргэшил нь аливаа асуудлыг тал бүрээс нь нягт нямбай, тусгайлан авч үзэж, нарийвчлан хандах бололцоо олгодгоороо хууль зүйн мэргэжлээс ялгаатай.иингэснээр төр хууль цаазын үйл ажиллагааг зөв, явуулах, эрх зүйн холбогдол бүхий асуудлыг үндэслэлтэй шийдвэрлэх, шүүн таслах ажилд мэтгэлцээний зарчмыг өрнүүлэх, хууль зүйн олон хувилбарт шийдлээс оновчтой сонголт хийх, эрх зүйн ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, хууль зүйн мэргэжлийн түвшинг өндөржүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Хууль зүйн мэргэшил нь хууль цаазын үйл ажиллагаа олон салбар,салаа мөчиртэй байдгийн илрэл мөн. Зах зээлийн нөхцөлд хууль зүйн мэргэжил тодорхой төрлүүдээр нарийсах үйл явц хүчтэй болж мэргэжлийн ерөнхий бүтцэд мэргэшлийн ялгарал гарах хандлага улам бүр ажиглагдаж байна. Мэргэшил нь дотроо бас төрөлжих яв ажиглагдаж байна.ардын хувьсгалын жилүүдэд төрийн хууль цаазыг тогтоон явуулах, ард олондьухуулах, ойлгуулах, гэмт явдлыг мөрдөн шалгах, шүүн таслах, ял эдлүүлэх зэрэг үйл ажиллагаа байв.

Энэ бүхнээс үндэслэн хууль зүйн мэргэшлийг:

1. Шүүгч

2 .Прокурор

3 .Өмгөөлөгч

4 .Мөрдөн байцаагч

5 .Хуулийн зөвлөх

6 .Нотариатч

7 .Төрийн захиргааны хуульч

8 .Бизнесийн хуульч

9 .Олон улсын хуульч гэсэн үндсэн төрөлтэйгээр авч үзэж болох юм. Эдгээр нь тус улсын хууль цаазын нэгдмэл тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүдэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд эдүгээ үндсэн үүрэг, бүрэн эрх нь шинэ агуулгатай болж, эрх зүйн үндэс нь улам боловсронгуй болж байна. Мөн татварын хуульч, гаалийн хуульч, цэргийн хуульч гэх зэргээр цаашид улам нарийсах юм. Зах зээлийн нөхцөлд хуульчид нь мэргэшлийн талаар хөрвөх чадвартай байх шаардлагатай юм.

Хяналтын асуулт

Эрх зүйн мэргэжил гэж юу вэ

Эрх зүйн мэргэшил гэж юу вэ

Эрх зүйн мэргэжил, мэргэшил хоорондын ялгаа

Эрх зүйн мэргэжлийн онцлог.

Ном зүй

1. Т.Сэнгэдорж Хуульчийн мэргэжил УБ,2000 он

2. С.Жанцан шүүх засаглал УБ 2002 он

3. С.Нарангэрэл Өмгөөлөл ба хүний эрх УБ 1998

Боловсруулсан багш магистр .........................................Ц.Мөнхдэлгэр

Батлав. Тэнхимийн эрхлэгч..........................................Ш.Дуламсүрэн

Сэдэв 3. Хуульчийн ажил, тэдгээрийн ажиллах байгууллага

1. Хуульчийн ажил, тэдгээрийн ажиллах байгууллагын тухай шинэ мэдлэг олгох

2. Хуульчийн ажил, тэдгээрийн ажиллах байгууллагын тухай шинэ мэдлэг эзэмшиж улмаар түүнийгээ чадвар болгон хөгжүүлэх

3. Хуульчийн ажил, тэдгээрийн ажиллах байгууллагын тухай мэдлэг, чадварыг эзэмшиж нийгмийг удирдахад оролцох, эрх зүйч мэргэжлийг ашиглан эрх зүйт төрийг бэхжүүлэх хүмүүжлийг олгох,

Хичээлийн хугацаа: 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

Хичээлийн төлөвлөгөө: Оюутнуудтай мэндчилж, ирцийг бүртгэн энэ хичээлд баримтлах зарчмыг танилцуулж, хичээлийн сэдэв, түүний боловсруулах асуудал, энэ хичээлийн эрх зүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурийг хэлж, сэдлийг бий болгон хичээлийн шинэ мэдлэг олгох хэсгийг тайлбарлан унших. Өмнөх мэдлэгт нь тулгуурлан асуудал дэвшүүлж, шийдвэрлүүлэх болон тодорхой мэдлэгийг өгөх замаар хичээлийн зорилтыг хангаж, түүнийг бататгана. Семинарын хичээлд бэлтгэх, үзсэн хичээлийг гүнзгийрүүлж үзэх ном, сэдвийн талаар даалгавар тэмдэглүүлж хичээлийг төгсгөх.

Нэр томьёо:

v Хуульчийн ажил

v Хуульчийн ажиллах байгууллага

Сэдвийн агуулга:

Ш Хуульчийн ажил, тэдгээрийн ажиллах байгууллагын тухай

Лекцийн үндсэн хэсэг: Хуульчийн ажил, тэдгээрийн ажиллах байгууллага

Хуульч бол төрт ёсыг бэхжүүлэх, төрийн хууль цаазыг хэрэгжүүлэх, шударга ёс, тэгш эрхийг хангах, гэмт үйлдэл, эрх зүй зөрчих явдалтай тэмцэх иргэдийн эрх зүйн мэдлэг, хүмүүжлийг дээшлүүлэх, байгууллага хүмүүст хууль зүйн зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлэх, нийгэм, төр, иргэдийн амгалан тайван байдлыг хангаж, эрх ашгийг нь хууль зүйн үүднээс найдвартай хамгаалан, тэдгээрийн тусын тулд үйлчлэх зорилготой. Энэхүү зорилгоос үндэслэн хуульчийн мэргнжлийн үндсэн үүргүүд урган гарна. Эдгээр нь хууль зүйн үйл ажиллагааны төрлөөс хамаарч янз бүр байх боловч нийтлэг шинжүүдтэй байдаг.

Хуульч бол хууль цаазын мэргэжилтэн мөн. Үүнээс дэлгэрэнгүй, өргөн хүрээтэй, эсвэл бүр нарийвчлагдсан тодорхойлолт ч өгч болох юм. ОХУ-ын хууль цаазын нэрт онолч, төрийн шагналт, доктор, профессор Сеергей Сеервегич Алексеев бичихдээ “хуульч бол эрх зүйн мэргэжлийн (суурь ба тусгай) мэдлэг эзэмшсэн, түүнийгээ практик үйл ажиллагаанд хэрэглэх чадвартай, хууль цаазын асуудлаар мэргэшсэн хүнийг хэлнэ” гэж тодорхойлжээ. Харин үүн дээр бид нэг зүйлийг нэмж тодруулахад хуульч нь зөвхөн эрх зүйн төдийгүй, төрийн тухай хууль зүйн шинжлэх ухааны мэдлэг эзэмшсэн байх шаардлагатай. Энэ үндэслэлээр уг тодорхойлолтыг задалж ойлгомжтой байдлаар авч үзвэл хуульч нь:

1. Хууль цаазын мэргэжилтэн

2. Төр, эрх зүйн тухай суурь болон тусгай мэргэжил эзэмшсэн

3. Энэхүү мэдлэгээ ашиглан хууль зүйн асуудлуудыг практикт шийдвэрлэж чаддаг байх ёстой гэсэн чухал шинжүүд гарч байна.

Үүний хоёр, гурав дахь шинж болох мэдлэг, чадвар аоёр нь аливаа мэргэжилд заавал байх боловч чухамхүү төр, эрх зүйн тухай ердийн мэдлэг бус, харин мэргэжлийн мэдлэг эзэмшсэн байх ёстой. Үүгээрээ хуульч нь төр эрх зүйн ердийн мэдлэг сайтай иргэнээс ялгаатай.

Иргэн бүхэн хууль зүйн наад захын мэдлэгтэй байх боловч тэр нь мэргэжлийн мэдлэг хараахан биш, тиим түвшинд хүрэхгүй юм. Ийм учраас хуульч гэж хууль зүйн тухай мэдлэгтэй хүнийг бус харин “мэргэжлийн хуульч”-ийг ойлгох ёстой. Ийм хуульчийн гол онцлог нь хууль зүйн мэргэжлийн шинж чанараар тодорхойлогдоно. Хэрэв иргэн нь хууль зүйн мэдлэгийг бие дааж буюу дамжаанд суралцах замаар олж авдаг бол хуульч нь хууль зүйн их, дээд сургуульд (коллеж) суралцан, зохих праграммын шаардлагыг хангаснаар мэргэжлийн хуульч болох бөгөөд түүний албан ёсны баталгаа нь “хуульчийн диплом” болно. Диплом нь хууль зүйн зохих боловсрол эзэмших, түүний дагуу хууль зүйн үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэх мэргэжлийн тодорхой түвшинд хүрснийг гэрчилж буй хэрэг мөн. “Дипломтой хуульч” нь түүнийг төр, эрх зүйн суурь болон тусгай мэдлэг эзэмшсэн мэргэжилтэн болохыг харуулах бөгөөд хамгийн гол нь ийм мэргэжилтэн болохыг харуулах бөгөөд хамгийн гол нь ийм мэргэжилтэн болохыг харуулах бөгөөд хамгийн гол нь ийм мэргэжилтэн гэдгээ хууль зүйн практикт нотлон үзүүлэх учиртай. Суурь мэдлэг нь төр, эрх зүйн мөн чанар, зүй тогтол, онцлог, нийгэмд гүйцэтгэх чиг үүргийн тухай гүн нүгзгий ойлголттой болсон байх явдал мөн. Тусгай мэдлэг нь суурь мэдлэгийн үндсэн дээр хууль зүйн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах нарийн мэдлэг эзэмшсэн байх явдал. Энэ 2 төрлийн мэдлэгийн аль аль нь хуульчид зайлшгүй хэрэгтэй. Аль нэг нь дутвал ажлын доголдол гарч болно. Мэдлэг нь гол төлөв төр, эрх зүйн тухай шинжлэх ухааны ойлголт хэр зэрэг эзэмшсэнийг илэрхийлдэг бол чадвар нь уг мэдлэгээ хууль зүйн практик үйл ажиллагаанд хэрэглэн, түүнийг шийдвэрлэх дадал, арга барил эзэмшсэн байх явдлаар илэрнэ.

Хуульчийн ажлын тухай ойлголт

Хуульчийн эрхэм зорилгоос үндэслэн чиг үүрэг (функци) нь урган гарна. Хуульчийн чиг үүрэг бол түүний эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр тодорхойлогдоно. Нийгэм, төрд эрх зүйн мэргэжил шаардсан олон төрлийн ажил байдгаас хамаарч хуульч нь янз бүрийн үйл ажиллагаа явуулна. Тэрхүү үйл ажиллагаа нь тодорхой төрлийн ангилалд орж хуульчийн үндсэн чиг үүрэг (функци) болон илэрнэ. Хэдийгээр хуульчид янз бүрийн үйл ажиллагаа эрхлэх боловч уг үйл ажиллагааны шинж чанараар нь хуульчийн нийтлэг чиг үүрэг, хуульчийн тусгай чиг үүрэг гэж ангилна. Нийтлэг чиг үүрэг нь хууль тогтоомжийг тайлбарлан таниулах сурталчилах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, гэмт үйлдэл, эрх зүйг зөрчих явдлаас урьдчилан сэргийлэх зэрэг байдлаар илэрнэ.

Тусгай чиг үүрэг нь: хуулийг хэрэглэх хэрэгжүүлэх, төсөл боловсруулах, гэмт хэргийг бүртгэх, мөрдөх, байцаах, хяналт тавих, шүүн таслах, хохирхог нэхэмжлэгчийн эрхийг төлөөлөн хамгаалах, шшүхийн тогтоол гүйцэтгэлийг хангах төр, захиргаа, аж ахуй, нийгэм, соёл тээвэр, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний зэрэг асуудлаар гэрээний үндсэн дээр хууль зүйн зөвлөгөө өгөх нотаритын үйл ажиллагаа явуулах зэргийг хамаарна. Хэрэв нийтлэг чиг үүргийг ямар ч хуульч мэргэжлийн байдлаас үл хамааран биелүүлж болдог бол тусгай чиг үүргийг бүх хуульч биш харин тухайн үйл ажиллагаа явуулах эрх олгогдсон буюу гэрээ хэлцлийн ёсоор тодорхой үүрэг хүлээсэн тийм хуульчид тусгайлан биелүүлнэ. Хуульчийн чиг үүргийг биелүүлэх нь хуульчид хэр зэрэг бүрэн эрх олгогдож түүнийг хэрхэн зөв эдлэхээс хамаарна. Иймд хуульчийн бүрэн эрх нь гүйцэтгэх чиг үүрэгтэй нь шууд хамааралтайгаар тогтоодог. Өөрөөр хэлбэл үүрэг, бүрэн эрх хоёр нь тохирч байх ёстой. Хэрэв нилээд төвөгтэй үүргийг биелүүлэхэд хязгаарлагдмал бүрэн эрх олгогдвол уг чиг үүрэг амжилттай хэрэгжихэд бэрхтэй. Мөн харьцангуй хялбархан чиг үүргийг биелүүлэхэд ихээхэн бүрэн эрх олгогдвол түүнийг хэтрүүлэн хэрэглэх явдал гарч болзошгүй. Иймд бүрэн эрх нь хуульчийн чиг үүргийг хэрэгжүүлэх зайлшгүй чухал нөхцөл болж хуульчлагдах шаардлагатай байдаг.

Хуульч нь нийгэм, төрийн өмнө хүлээсэн эрхэм зорилгоо хэрэгжүүлэхйиг тулд бүрэн эрхээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлэн, хөдөлмөрийнхөө үйл ажиллагааг эрхэлдэг. Хуульчийн хөдөлмөр нь оюуны хөдөлмөрт багтах бөгөөд түүнйи үндсэн шинжийг агуулсан байна. Тэгэхдээ хууль хэрэгжүүлэх түүнийг нийгмийн амьдралд хэрэглэхдээ холбоотойгоор хуульчийн хөдөлмөр зарим талын онцлогтой. Төр, иргэн, байгууллагыг эрх зүйн харилцаанд ороход нь хууль зүйн талаар холбож, хууль, амьдралын шүтэлцээг хангаж, эрх зүйн ухамсарын зохих түвшинд ажиллах ёстой байдгаараа түүний хөдөлмөрийн гол онцлог шинж тодорхойлогдоно. Хуульч нь хөдөлмөрлөхдөө ажил гүйцэтгэнэ.

Хуульчийн ажил нь хууль зүйн зөвлөгөө өгөх хуульйг тайлбарлан ойлгуулах, туслах, суртачилах, хууль, тогтоол, шийдвэр, тушаал зэрэг баримт бичгийн төсөл боловсруулах, санал өгөх, гэрээ хэлэлцээр, өргөдөл, нэхэмжлэллийн эх зохиох түүнийг хэрэгжүүлж шийдвэрлүүлэх, гүйцэтгэлийг хангах, хэрэгбүртгэх, үзлэг хийх, мөрдөн байцаах, хянах, хэрэг маргааныг таслах, ял эдлүүлэх, хохирогч, нэхэмжлэлийн эрхийг төлөөлөн хамгаалах, үг хэлэх, тайлбар гаргах, нотлох баримт олж дүгнэлт гаргах, баримт бичиг, фактыг батлан гэрчлэх зэрэг тодорхой үйлдлүүдийг хийх замаар хэрэгжинэ. Эдгээр үйлдлийг хууль, журам, техникийн зохих шаардлагын дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх нь хуульчийн албаны үүрэг болно. Хуульч нь албаны үүргээ биелүүлэхийн тулд хөдөлмөр зохион байгуулалтыг нарийн дэс дараалалтай хийх шаардлагатай. Дээр дурьдсан хуульчийн ажил үйлдэл нь түүний төрлүүдээс хамаарч тус бүрдээ онцлогтой. Өвөрмөц арга барил, уйггүй ажиллагаа, янз бүрийн хугацаа шаардагддаг тодорхой үе шатыг дамжин хэрэгждэг. Хуульч ажлаа явуулахад өөрийн хяналт чухал нөлөөтэй байдаг. Тодорхой үйлдэл хийх, шийдвэр гаргахдаа зөв буруугаа ямагт цэгнэн үзэж байх шаардлагатай. Хууль зүйн ажил нь хууль зүйн хувьд бие даасан байдлаараа тусгайлан авч үзэж шийдвэрлэвэл зохих ажил амьдралын янз бүрийн тохиолдлууд байх бөгөөд түүнийг гагцхүү мэргэжлийн хуульч гүйцэтгэж чадна.

Хуульчийн ажлын онцлог

Хуульчийн ажил нь хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тодорхой үйлдлүүд байх бөгөөд аливаа бусад ажлын нэг адил гүйцэтгэх эв дүй, ур ухаан, шуурхай чанар, үр нөлөөтэй бах зэрэг нийтлэг шинжийг агуулсан байна. Үүний зэрэгцээгээр хуульчийн ажил нэлээд онцлогтой.

1. Хуульч нь төрийн хууль цаазын статустай байдаг. Төр өөр ямарч мэргэжилтэнд ийм статус олгодоггүй. Хуульч нь төрийн нэрийн өмнөөс хууль зүйн ажиллагаа явуулж тэр нь ажил байдалд нь тусгалаа олж байдаг. Хуульч бол төрийн хууль зүйн төлөөлөгч мөн. Гагцхүү олгогдсон эрх мэдлийг зөв эдлэх ёстой.

2. Хуульч хуультай ажилладаг. Түүнээс өөр хууль хэрэглэх, шууд хэрэгжүүлэх онцгой эрх мэдэл эдэлдэг мэргэжилтэн байхгүй. Харин хуулийг сахих биелүүлэх нь нийтэд хамаатай, хуульч ч үүнээс гажих ёсгүй. Хууль бол хуульчийн ажилаа явуулах багаж нь мөн. Энэхүү багажийг сайтар эзэмшин, зөв ажиллуулж чадах, эсэх нь хуульчийн мэргэжлийн ур чадвараас ихээхэн шалтгаална. Хуульчийг захирдаг ганц зүйл нь хууль мөн. Хуульдаа захирагддагүй бол хуульч биш гэсэн үг. Хуульчийгг сайн багажтай байлгахыг төр хариуцна. Хэрэв багаж нь муу бол хуульч сайн байгаад ч гэсэн нийгмийн харилцааг дураараа зохицуулж болдоггүй. Мөн багаж муу гээд түүнтэй хуульч зохисгүй харьцаж хандаж болохгүй.

3. Хуульч бол хүнтэй ажилладаг. Хуульчийн ажлын гол обьект нь хүн мөн. Хэдийгээр хүн эрхзүйн харилцаанд субьект болох боловч хуульчийн ажилаа чиглүүлдэг обьект болж болно. Иймд обьектоо сайтар танин мэдэх нь уульчийн ажилаа явуулахын чухал нөхцөл болно. Хүн, түүний ажиллагаа хуулийн зохицуулалтад орж ирдэг тул хуульч нь өдөр тутам хүмүүстэй харьцаж ажиллаж байдаг. Хуульч хүний хувь заяаг хууль зүйн талаар “гартаа барьж байдаг гэж хэлж болно. Хүмүүс хуульчид хандаж ажил, амьдарлын олон асуудлаар зөвлөгөө, туслалцаа авч, хэрэг явдлаа шийдвэрлүүлж байдаг. Тухайн тодорхой үйлдэл нь хуулийн дагуу буюу хууль зөрчсөн эсэхийг тогтоож, хар цагааныг ялгаж өгдгөөрөө хуульч нь хүмүүст тус хүргэдэг. Хуульч нь хүний ажил, амьдрал, бэрхшээл зовлонг сайн мэддэг, нэг ёсондоо “хүн судлаач, “сэтгэл зүйч байх ёстой. Тэгэхдээ хүний хувийн амьдралд шууд оролцох ёсгүй. Хуульч нь эмчтэй зарим талаар төстэй. Хэрэв эмч хүний эрүүл мэндийг анагаадаг бол хуульч нийгмийн эрүүл мэндийг анагаадаг. Эмч өвчин эмгэгийг оношилдог бол хуульч нь харш үйлдлийг оношилдог юм. 4. Хуульч баримт фактыг үндэс болгодог. Шалгаж буюу хянаж байгаа асуудал нь хуулиар авч хэлэлцэх хэрэг маргаан мөн эсэх, хэрэв мөн бол хэрхэн зөв шийдвэрлэхийг тогтоохын тулд баримт факттай танилцах, судлах, шинжлэх, сонголт хийх шаардлагатай. Ер нь хэрэг маргаан төдийгүй, бусад асуудлыг авч үзэхдээ түүний хууль зүйн үндэслэл юу болох, ямар баримт материал чухал болохыг үндэс болгох хэрэгтэй болдог.Энэ нь асуудлыг хууль зүйн дагуу явуулж, зөв шийдвэрлэхэд хөдөлбөргүй үндэс болж, нотлох баримтын ач холбогдолтой байдаг. Тэгэхдээ яваандаа юм болгон дээр баримт шаардах гээд байдаг тал бий.

5. Хуульч үнэнийг тогтоогч мөн. Хууль зүйн үүднээс шийдвэрлэх гэж байгаа асуудлын мөн чанар, шалтгаан, нөхцлийг судалсны үндсэн дээр хэргийн учир нь юунд орших, зөв буруу нь ямар болохыг хуульч тодорхойлон тогтоодог. Үүгээрээ хуульч нь үнэнийг эрэлхийлэгч, гагцхүү түүнд хүрэхийн төлөө бүхий л оюун ухаан, авъяас билгээ дайчлан ажилладаг. Хуульч буруу шийдвэр гаргавал засахад бэрхтэй байдаг. Хэрэв гуталчин хүн буруу хийх нь хялбархан байдаг бол хуульч буруу шийдсэн юмаа буцааж өөрчлөхөд хэцүү. Үүний зэрэгцээгээр зайлшгүй шаардлагатай тохиолдолд нарийн мэргэжлийн шинжээчийн туслалцааг авч, түүний түүний дүгнэлтийг үндэс болгодог. 6. Хуульч нийгмийн харилцааг “судлаач мөн. Нийгмийн төрөл бүрийн харилцаанд өөрөө хамгийн их орж, төр, иргэн, байгууллага зэрэг бусад субьект хэрхэн оролцож, тэдгээрийн эрх үүргийн байдал хэрэгжилт, хууль амьдарлын тохироо, зөрөө ямар байгааг сайн мэдэх мэргэжилтэн бол хуульч юм. Иймд хуульч нь ажилаа хийх явцдаа нийгмийн харилцааны хөгжил, өөрчлөлт, явц байдал, хандлага зэргийг өөрийн ажиглалт дүгнэлт болон биеэрээ мэдэрч байдаг онцлогтой. Нийгмийн хуучин харилцааг халах, түүнд хууль тогтоомжийн зохицуулах үүргийг дээшлүүлэх талаар хуульчийн санал бодол ихээхэн үнэ цэнэтэй байдаг.

Хяналтын асуулт

Эрх зүйн мэргэжил гэж юу вэ

Эрх зүйн мэргэшил гэж юу вэ

Эрх зүйн мэргэжил, мэргэшил хоорондын ялгаа

Эрх зүйн мэргэжлийн онцлог.

Ном зүй

1. Т.Сэнгэдорж Хуульчийн мэргэжил УБ,2000 он

2. С.Жанцан шүүх засаглал УБ 2002 он

3. С.Нарангэрэл Өмгөөлөл ба хүний эрх УБ 1998

Боловсруулсан багш магистр .........................................Ц.Мөнхдэлгэр

Батлав: Тэнхмийн эрхлэгч докторант /.............................../ Ш. Дуламсүрэн

Сэдэв 4. Хууль сахиулах байгууллагуудын ойлголт, тогтолцоо,

эх сурвалж, тэдгээрийн чиг үүрэг

Зорилго: Хууль сахиулах байгууллагуудын тухай ойлголт, тэдгээрийн тогтолцоо, ажиллах чиг үүрэг, тэнд ажиллаж буй албан хаагчдын ажлын онцлог, ялгаа, тэдэнд тавигддаг шаардлага зэрэг үндсэн ойлголтуудыг эзэмшүүлнэ.

Хичээлийн хугацаа: 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

Хичээлийн төлөвлөгөө: Оюутнуудтай мэндчилж, ирцийг бүртгэн энэ хичээлд баримтлах зарчмыг танилцуулж, хичээлийн сэдэв, түүний боловсруулах асуудал, энэ хичээлийн эрх зүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурийг хэлж, сэдлийг бий болгон хичээлийн шинэ мэдлэг олгох хэсгийг тайлбарлан унших. Өмнөх мэдлэгт нь тулгуурлан асуудал дэвшүүлж, шийдвэрлүүлэх болон тодорхой мэдлэгийг өгөх замаар хичээлийн зорилтыг хангаж, түүнийг бататгана. Семинарын хичээлд бэлтгэх, үзсэн хичээлийг гүнзгийрүүлж үзэх ном, сэдвийн талаар даалгавар тэмдэглүүлж хичээлийг төгсгөх.

Нэр томьёо:

v Хууль сахиулах байгууллага

v Тогтолцоо

v Чиг үүрэг

Сэдвийн агуулга:

Ш Хууль сахиулах байгууллагуудын тухай ойлголт тогтолцоо

Ш Албан хаагчдын ажлын онцлог, ялгаа

Ш Зохицуулж буй эрх зүйн акт

.

Лекцийн үндсэн хэсэг: Хууль сахиулах байгууллагуудын ойлголт, тогтолцоо,

эх сурвалж, чиг үүрэг

Хууль сахиулах байгууллагын тогтолцоо хичээл нь хууль зүйн шинжлэх ухааны нэг бие даасан салбар болохын хувьд шүүх эрх мэдлийг гардан хэрэгжүүлдэг байгууллага болон бусад хууль сахиулах байгууллагын тогтолцоо , бүтэц ,зохион байгуулалт , үйл ажиллагааны онцлог тэрчлэн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилготой салбар юм.

Дараах онцлог үйл ажиллагаатай

  • Хууль сахиулах байгууллага нь зөвхөн гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийн талаар байгууллага , иргэдээс ирүүлсэн өргөдөл ,мэдээллээр үйл ажиллагаа эрхэлдэг.Бусад тохиолдолд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллаганд дур мэдэн оролцох эрхгүй.
  • Хууль сахиулах байгууллага нь өөрийн хуулиар хүлээсэн чиг үүргээ зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлдэг. Хуулиас гадуур дур мэдэн ямар нэг үйлдэл хийхийг хориглоно. Хууль сахиулах үйл ажиллагааны үр дүнд хүний эрх, эрх чөлөө, хууль зөрчигдсөн тохиолдолд буруутай ажилтан, албан тушаалтанд сахилгын болон захиргааны , эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр холбогдох хуулиудад заасан байдаг.
  • Хууль сахиулах байгууллага, ажилтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхээр гаргасан шийдвэр хуульд үндэслэгдсэн эрх зүйн нөлөөллийн арга хэмжээ болдог. Хуульд нийцээгүй үйл ажиллагаа явуулж шийдвэр гаргасан буруутай ажилтан, албан тушаалтан хариуцлага хүлээх ба гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно.
  • Хууль сахиулах байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх ёстой.

1. Иргэд байгууллага, аж ахуйн нэгжийн эрхийг хөндсөн гэмт хэрэг% захиргааны зөрчлийн талаар гаршасан дээрхи байгууллагуудын шийдвэр хууль зүйн үндэстэй эсэх талаар холбогдох этгээд гомдол гаргах эрхтэй. Түүнд эрхээ эдлэхэд нь ямар нэг саад учруулж болохгүй.

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллаг нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээх чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  1. Шүүх хэрэг, маргааныг хуулийн дагуу хянан шийдвэрлэх, хүний эрх ,эрх чөлөө шударга ёсны баталгаа болдог.
  2. Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт таьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.
  3. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллага гэмт хэргийг, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх, нотлох баримт цуглуулах зорилгоор хуульд заасан байцаан шийтгэх ажиллагаа явуулах
  4. Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах.
  5. Тагнуулын байгууллага улс орны гадаад, дотоод аюулгүй байдлыг хангах, төрийн эсрэг онц аюултай болон хуулиар харъяалуулсан хэргийг мөрдөн шалгах болон хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
  6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах.
  7. Өмгөөлөх байгууллага – иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх
  8. Нотариатын байгууллага- иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн гэрээ, хэлцэл, бусад бичиг баримтыг баталгаажуулах үйлчилгээ үзүүлэх зэрэг болно.

Дараах эрх зүйтэй нягт холбоотой.

  1. Үндсэн хуулийн эрх зүй- Монгол улсын Үндсэн хуульд Үндсэн хуулийн цэц, шүүх прокурорын байгууллагын бүрэн эрх, чиг үүргийг заасан байдаг.
  2. Төр, Эрх зүйн онол- Нийгэм дэх төрийн мөн чанар, чиг үүрэг, хэлбэр механизмыг ойлгож, эрх зүйн шинжлэх ухааны тулгуур асуудлыг мэдэж авдаг.
  3. Захиргааны эрх зүй- Захиргааны эрх зүйгээр хууль сахиулах байгууллагын системийн удирдлага, зохион байгуулалт, эрх хэмжээг судалдагт оршино. Захиргааны эрх зүйгээр судалдаг төрийн удирдлагын шинжүүд нь бүхэлдээ хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд тусгалаа олдог.
  4. Эрүүгийн болон иргэний эрх зүй- Шүүх эрх мэдлийн байгууллагууд гэмт хэрэг, эрх зүйн зөрчил, маргааны бүрэлдэхүүнийг тогтооход ашиглаж , энэ дагуу хуульд нийцсэн шийдвэр гаргах боломжтой байдгаараа шүүх энэ хичээлтэй холбогдоно.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй- эрүүгийн хэргийг бүртгэх, мөрдөх, шийдвэрлэх үед хийгдэх шүүх, прокурор, мөрдөн байцаах өмгөөлөх байгууллагуудын үйл ажиллагааны журам, дэглэмийг тодорхойлж өгдөг бол эдгээр байгууллагуудын зохион байгуулалтын болон бүрэн эрхийн асуудлыг бүхэлд нь судалдаг.
  6. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй
  7. Криминологи, эрүүгийн тоо бүртгэл нь хууль сахиулах байгууллагууд тэр тусмаа цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай шууд хамааралтай. Цагдаа, прокурорын байгууллага криминологи нь тоо бүртгэлийн шинжлэх ухааны ололтыг гэмт явдлын байдал, хөдөлгөөн ,бүтэц хандлагыг тодорхойлоход ашиглах замаар урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлдэг.
  8. Криминалистик – гэмт хэргийг илрүүлэх мөрдөн байцаах, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэхэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор , шүүхийн байгууллага, криминалистикийн шинжлэх ухааны техник, тактикыг өргөн хэрэглэдгээрээ холбоотой. 

Арга гэдэг нь аливаа зорилгод хүрэх хэрэгсэл гэж үздэг, энэ хичээлийн судалгааны арга гэдэг нь судлдагдахууны тухай мэдлэг олж авахын тулд ашигладаг янз бүрийн арга, хэрэгслүүдийн нийлбэр юм.

Үндсэн хууль

- Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль – 1997 онд батлагдсан 4 бүлэг 36 зүйлтэй

- Шүүхийн тухай хууль- 2002 он 8 бүлэг 88 зүйлтэй

-  Прокурорын байгууллагын тухай хууль – 2002 он 6 бүлэг 52 зүйлтэй

- Цагдаагийн байгууллагын тухай хууль 1994 он 8 бүлэг 53 зүйлтэй /нийт 7 удаа нэмэлт өөрчлөлт орсон/

- Дотоодын цэргийн тухай хууль – 1995 он 3 бүлэг 15 зүйлтэй

- Тагнуулын байгууллагын тухай хууль- 1999 он 4 бүлэг

- Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль-

- Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын үйл ажиллагааг зохицууож буй хууль тогтоомж –

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль- 2002 он 20 бүлэг 144 зүйлтэй.

- Монгол Улсын Хилийн тухай хууль-

- Өмгөөллийн тухай хууль- 2002 он 5 бүлэг 24 зүйлтэй

- Ерөнхийлөгчийн тухай хууль- 1997 он 5 бүлэг 45 зүйлтэй 2003 онд нэлт оруулж 47 зүйлтэй болгосон.

- Бусад эрхийн актууд

Хяналтын асуулт

Хууль сахиулах байгууллагын ойлголт.

Зохицуулж буй эрх зүйн актуудыг нэрлэ

Ном зүй

1. Т.Сэнгэдорж Хуульчийн мэргэжил УБ,2000 он

2. С.Жанцан шүүх засаглал УБ 2002 он

3. С.Нарангэрэл Өмгөөлөл ба хүний эрх УБ 1998

Боловсруулсан багш магистр .........................................Ц.Мөнхдэлгэр

Батлав: Тэнхмийн эрхлэгч /.............................../ Ш. Дуламсүрэн

Сэдэв 6. Шүүх, Прокурор, өмгөөлөгч ,нотариат, хэрэг бүртгэх, цагдаагийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг

Зорилго: Шүүх, Прокурор, өмгөөлөгч ,нотариат, хэрэг бүртгэх, цагдаагийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг,тэдгээрийн онцлог, ялгаа , ажиллагсадын эрх зүйн баталгаа зэргийг ойлгуулж эзэмшүүлнэ.

Хичээлийн хугацаа: 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

Хичээлийн төлөвлөгөө: Оюутнуудтай мэндчилж, ирцийг бүртгэн энэ хичээлд баримтлах зарчмыг танилцуулж, хичээлийн сэдэв, түүний боловсруулах асуудал, энэ хичээлийн эрх зүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурийг хэлж, сэдлийг бий болгон хичээлийн шинэ мэдлэг олгох хэсгийг тайлбарлан унших. Өмнөх мэдлэгт нь тулгуурлан асуудал дэвшүүлж, шийдвэрлүүлэх болон тодорхой мэдлэгийг өгөх замаар хичээлийн зорилтыг хангаж, түүнийг бататгана. Семинарын хичээлд бэлтгэх, үзсэн хичээлийг гүнзгийрүүлж үзэх ном, сэдвийн талаар даалгавар тэмдэглүүлж хичээлийг төгсгөх.

Нэр томьёо:

v Шүүх

v Прокурор

v Өмгөөлөгч

v Нотиарт

v Хэрэг бүртгэх

v Цагдаагийн байгууллага

Сэдвийн агуулга:

Ш Шүүх, Прокурор, өмгөөлөгч ,нотариат, хэрэг бүртгэх, цагдаагийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг

Ш Онцлог, ялгаа , ажиллагсадын эрх зүйн баталгаа

Лекцийн үндсэн хэсэг: Шүүх, Прокурор, өмгөөлөгч,нотиариат, хэрэг бүртгэх, цагдаагийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг

Монгол Улсын Үндсэн хууль, шүүхийн тухай болон шүүх эрх мэдлийг хэрэжүүлэх ажиллагааг зохицуулдаг бусад хуулиудад тусгагдсан жинхэнэ ардчилсан зарчим дээр үндэслэгдсэн, нэгдсэн зорилготой, харилцан шүтэлцээ бүхий бүрэн эрхээ хэрэгжүүлдэг шүүхийн цогц бүрдлийг Монгол улсын шүүхийн тогтолцоо гэнэ.

Монгол улсын шүүхийг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон Монгол улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч буюу шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга толгойлно.

Сум дундын шүүх

Дүүргийн шүүх

Улсын дээд шүүх

Иргэний хэргийн танхим

Захиргааны хэргийн танхим

Эрүүгийн хэргийн танхим

Нийслэлийн шүүх

Аймгийн шүүх

Шүүхийн ерөнхий зөвлөл /УДШ-ийн ерөнхий шүүгч/

Аймаг, нийслэлийн шүүх, сум, сум дундын, дүүргийн шүүхийг аймаг, нийслэлийн засаг даргатай , дагнасан шүүхийг Улсын дээд шүүхтэй тус тус зөвшилцөн гаргасан ШЕЗ-ийн саналыг үндэслэж Улсын Их хурал байгуулж, өөрчлөн байгуулж, татан буулгана.

Шүүгчээр ажиллах иргэн Монгол улсын Үндсэн хуулийн 51-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохих шаардлагыг хангасан байна.. Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ 10-с доошгүй жил ажилласан Монгол улсын 35 нас хүрсэн, ял шийтгүүлж байгаагүй иргэнийг УДШ-ийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой, 25 нас хүрсэн ял шийтгэлгүй иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилно.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөслсын дээд шүүхийн шүүгчийг Улсын Их хуралд танилцуулснаар , бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч хугацаагүй томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос 6 жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.

Бүх шатны Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан томилж болно.УДШ, нийслэлийн шүүхийн танхимын тэргүүнийг тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн санал болголсноор Ерөнхийлөгч 3 жилийн хугацаагаар томилно.

Шүүгч Монгол улсын шүүхийн тэргүүн түшээ, дэд түшээ, гутгаар түшээ, дөтгөөр түшээ, тавдугаар түшээ гэсэн зэрэг дэвтэй байна. Шүүгчийн албан тушаал буурах тохиолдолд зэрэг дэв нь буурахгүй.

Шүүхийн шийдвэр.

Анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж шийтгэх эсхүл цагаатгах тогтоол, баривчлах, цагдан хорих албадлагын арга хэмжээ авахад шүүгч батламж, давж заалдах шатны шүүх магадлал, хяналтын шатны шүүх тогтоол эдгээрээс бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. Шүүх шийдвэрийг Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаж, төрийн сүлдд бүхий хэвлэмэл хуудсан дээр үйлдэн шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зурж, тухайн шүүхийн тамга дарна.

Аймгийн шүүх

Ерөнхий шүүгч

Шүүгч

Шүүгчийн туслах

Нарийн бичгийн дарга

Тамгын ажилтан

Нийслэлийн шүүх

Ерөнхий шүүгч

Эрүүгийн танхим

Иргэний танхим

 Өнөөгийн байдлаар Монгол улсад 21 аймаг, нийслэлийн бүгд 22 шүүх, сум ба сум дундын 30, дүүргийн 8 шүүх ажиллаж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл /12 гишүүн/

Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн удирдлага, зохион байгуулалт, захиргааны үйл ажиллагаатай холбоотой асуудлыг улсын хэмжээнд нэгтгэн судалж асуудлыг боловсруулж хэрэгжүүлдэг шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий хамтын удирдлагын орон тооны бус байгууллага юм.

Сахилгын хороо /15/

Сахилгын хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч батална. Сахилгын хорооны гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.Сахилгын хорооны даргыг хорооны гишүүдийн санал болгосноор Ерөнхийлөгч томиолно.Сахилгын хороо нь орон тооны ажлын албатай байна. Сахилгын хорооны ажлын алба нь Ерөнхий зөвлөлийн ажлын албанд харъяалагдана.

Шүүхийн мэргэжлийн хороо

Монгол улсын шүүхийн тухай хуульд зааснаар, шүүгчийн мэргэшлийн хороог 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 3 жилийн хугацаатайгаар шүүхийн Ерөнхий зөвлөл байгуулна. Мэргэшлийн хороо нь УДШ, аймаг, нийслэлийн шүүх, сум, сум дундын дүүргийн шүүх дагнасан шүүхийн шүүгчид нэр дэвшигч болон шүүгчийн мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварыг шалган дүгнэлт гаргах,эрх, үүрэг бүхий орон тооны бус байгууллага юм. Шүүгчийн мэргэжлийн хороо нь хууль зүйн мэргэжилтэй, хуулийн болон шүүн таслах ажлын дадлагатай шүүгч, түүнчлэн хуульч, эрдэмтэдээс бүрдэнэ. 

Шүүгчийн үйл ажиллагаа улс төрийн баталгаа Шүүгч өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, мэргэшлээ дээшлүүлэх, шүүгчийн хараат бус , шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор мэргэжлийн олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх эрх байна.

  1. Шүүгч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтилэх, шашаин шүтэх, эс шүтэх эрх чөлөө эдлэхдээ өөрийн албан тушаалдлаа хүндэтгэлтэй хандана. Шүүх, шүүхийн байгууллагад улс төрийн нам, эвсэл, холбоо ,хөдөлгөөний үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
  2. Шүүгч албан тушаал хаших хугацаандаа улс төрийн намын гишүүнээс түдгэлзэнэ.
  3. Шүүгч Ерөнхийлөгчийн, Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшигчээр оролцох тохиолдолд албан тушаалаасаа чөлөөлөгдөх ба хоёр жилийн хугацаанд шүүгчийн албан тушаалд дахин томилогдох эрхүй зэрэг болно.

Шүүгчийн үйл ажиллагааны хууль зүйн баталгаа

  1. Ерөнхийлөгч, Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд ,Улсын Их хурлын болон Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох ,нөлөөлөх
  2. Шүүгчийг нэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах , цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа болон биед нь халдах , үзлэг, нэгжлэг хийхийг тус тус хориглоно.
  3. Шүүгчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан буюу эрүүгийн хариуцлагад татах хангалттай үндэслэл тогтоогдсон бол энэ тухай ерөнхий зөвлөлд 48 цагийн дотор мэдэгдэнэ.
  4. Шүүгчийг эрүүгийн хариуцлагад татах хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл зөвшөөрөл авах хүсэлтийг ерөнхий зөвлөл тав хоногийн дотор мэдэгдэнэ.
  5. Ерөнхийлөгч ерөнхий зөвлөлийн хүсэлтийг хүлээн аваад шүүгчийг эрүүгийн хариуцлагад татах зөвшөөрөл олгох эсэх асуудлыг арав хоногийн дотор шийдвэрлэнэ.
  6. Шүүгчийг цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа болон биед нь халдах, үзлэг,нэгжлэг хийх шаардлагатай бол шүүхийн тухай хуулийн 78.2-78.4-д заасан журмын дагуу зөвшөөрөл авна.
  7. Хуульд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил албан тушаалд шилжүүлэх, шүүгчид хуулиар хүлээлгэсэн үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгэхийг тус тус хориглоно. 

Шүүгчийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа

1.    Шүүгчийн цалин хөлс нь шүүгчийн албан тушааллын цалин болон шүүн таслах ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн нэмэгдэлээс бүрдэнэ.

2.    Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн алан тушаалын цалин ерөнхий сайдын албан тушаалын цалинтай адил хэмжээтэй байна.

3.    Бусад шүүгчийн албан тушаалын цалинг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүчийн албан тушаалын цалинтай зохист харьцаатай тооцож тогтооно.

4.    Шүүгчийн албан тушаалын цалин нэмэгдлийн хэмжээг Улсын Их хурал тогтооно.

Шүүгчийн ээлжийн үндсэн амралтын хугацаагаар хөдөлмөрийн тухай хуулиар , нэмэгдэл амралтыг хөдөлмөрийн тухай болон шүүхийн тухай хуулиар тус тус тогтооно.Шүүгчээр ажилласан таван жил тутамд ажлын 3 өдрийн нэмэгдэл амралт олгоно.

Шүүгч албан татвараас бусад улс, орон нутгийн дайчилгаанаас чөлөөлөгдөнө. Шүүгч эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаас хэтэрсэн тохиолдолд түүний цалин хөлсийг бүрэн хэмжээгээр олгоно.

Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан шүүгчийг бие махбодид гэмтэл уруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд шүүгчид тэтгэвэр, тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсанаас тахир дутуугийн тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгоно.

Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдулан шүүгчийн амь насыг хохироосон ол ар гэрт нь түүний гурван жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

Шүүгчийг тэтгэвэрт гарахад албан тушаалынх нь 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

Шүүгч эрдэм шинжилгээний бүтээл туурвих, эрдмийн зэрэг хамгаалах, удаан хугацаагаар өвчлөх, гачигдал гарах зэрэг шалтгаантай бол Ерөнхий зөвлөл 3 сар хүртэл хугацаагаараа чөлөө олгоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор

А. өөрөө хүсэлт гаргасан

Б. өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн өөр ажил албан тушаалд сонгосон буюу томилсон

В. биеийн эрүүл мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон

Г. хуульд зааснаар тэтгэвэрт гарах насанд хүрсэн

Д. мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд шүүгчээр ажиллах боломжгүй тухайн дүгнэлтийг мэргэжлийн хороо гаргасан зэрэг үндэслэлээр түүнийг албан тушаалаас чөлөөлнө.

Ерөнхийлөгч ерөнхий зөвлөлийн санал болгосноор дараах үндэслэлээр шүүгчийг огцруулна.

  1. шүүгчийг огцруулах тухай сахилгын хорооны шийдвэр хүчин төгөлдөр болсон.
  2. сахилгын шийтгэл хүлээсэн шүүгч нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээсэн
  3. шүүгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон.

 Ерөнхий зөвлөл шүүгчийг огцруулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх бөгөөд УДШ-ийн шүүгчийг огцруулах тухай саналаа УИХ-д урьдчилан танилцуулна.

Прокурорын байгууллага

Ерөнхий прокурорын газар /УЕП толгойлно/

Аймаг, нийслэлийн прокурорын газар

Сум ,сум дундын прокурорын газар

Улсын Ерөнхий прокурор

Орлогч

Орлогч

Тээврийн прокурор

Тээврийн прокурор

- Хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор

- Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих болон шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан туслах прокурор

- МИАТ хариуцсан туслах прокурор

- Хяналтын прокурорууд

- Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих орлогч прокурор

- Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил тавих ажил хаиуцсан туслах прокурор

- Хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор

Аймгийн прокурорын газар

- Хяналтын прокурорууд

- Сум дундын прокурорын газар болоод хяналтын прокурорууд

- Сумын прокурорын газар буюу хяналтын ахлах прокурор

- Шүүхэд төрийн төлөөлөх ажил хариуцсан туслах прокурор

 Нийслэлийн прокурорын газрыг Нийслэлийн прокурор толгойлно. Нийслэлийн прокурорын удирдлагад орлогч прокурор ажиллана. Орлогч прокурорын удирдлагад

-      тамгын хэлтэс

-       хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор

-       ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор

-       шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан туслах прокуроруудыг хариуцан ажиллана. 

Нийслэлийн прокурорын газар

Дүүргийн прокурорын газар

Туслах /ХБАХТ/

Туслах /ЯЭАХТ/

Туслах /ШТТАХ/

Зөвлөлийн хуралдаанаар Монгол улсын Үндсэн хуульд заасан прокурорын чиг үүргийн хэрэгжилт, эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хангуулах ажлын явц, хяналтын ажлын чанар, үр дүн, прокурорын илтгэл, сонсгол, боловсон хүчний ажлын хариуцлага, байдал, ажил, улирлын төлөвлөгөө, шалгалтын дүн зэрэг шаардлагатай чухал асуудлуудыг хэлэлцэнэ. Зарчим

  1. Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчим

-      Дээд шатны прокурорын шийдвэрийг доод шатны прокурор заавал биелүүлэх, дээд шатны прокурорын шийдвэр хуульд нийцсэн байх.

-       Доод шатны прокурор нь дээд шатны прокурорын өмнө ажлаа хариуцан тайлагнах

-       Хуульд өөрөөр заагаагүй бол дээд шатны прокурор нь өөрийн тодорхой бүрэн эрхийг доод шатны прокурорт шилжүүлэх

-       Дээд шатны прокурор нь доод шатны прокурорын хууль бус , үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх буцаан авах

  1. Гаднын нөлөөнд үл автах

-       Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаднын нөлөөнд үл автан, гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан улсын ерөнхий прокурорын шийдвэрийг удирдлага болгоно.

-       Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд бусад байгууллага, албан тушаалтан хөндлөнгөөс оролцож, дарамт шахалт үзүүлж болохгүй.

  1. Хуулийг нэг мөр хэрэглэх зарчим

- прокурор  бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ орон нутгийн болон байгууллага, салбарын онцлогийг үл харгалзан хуулийг нэг мөр хэрэглэх явдлыг өөрийн чиг үүргийн хүрээнд хангах ёстой.

МУ-ын Үндсэн хуулийн 56-р зүйлийн 1 дэх хэсэгт прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно. 

Прокурорын байгууллагын эрх хэмжээ

  1. Төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан ташаалтнаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх талаар явуулж байгаа хуульд нийцэж байгаа эсэх
  2. Захиргааны журмаар таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх, түр саатуулах болон албадан саатуулах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэх
  3. Түр саатуулах болон албадан саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэх зэрэг ажиллагаа
  4. Захиргааны эрх бүхий байгууллагад ирсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхийг шалгах
  5. Захиргааны журмаар таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх ,түр саатуулах болон албадан саатуулах ажиллагааны хууль зүйн үндэслэлийг хянаж , үндэслэлгүйгээр таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол хүчингүй болгох, саатуулагдсан этгээдийг суллах
  6. Түр саатуулах болон албадан саатуулах үйл ажиллагаа шалгаж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах
  7. Захиргааны шийтгэл үндэслэлгүйгээр оногдуулсан бол прокурор тогтоолоороо түүнийг хүчингүй болгох, өөрчлөх шаардлагатай бол эрүүгийн хэрэг үүсгэж, харъяаллын дагуу шилжүүлэн шалгуулах
  8. Хуульд тусгайлан заасан тохиолдолд захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагаас хүний эрх, эрх чөлөөг хөндсөн, хязгаарласан ажиллагаа явуулах үед хянаж зөвшөөрөл олгох
  9. Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах
  10. Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны талаар прокурорын байгууллагад гаргасан гомдлыг шалгаж шийдвэрлэх зэрэг эрхийг хэрэгжүүлнэ.

В. Гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэлд прокурор хяналт тавина.

Утсан харилцаа хянах, шуудан харилцааг хянах, орон байр барилга байгууламж, газар, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, эд зүйлд нууц үзлэг хийх, нууцаар ажиглалт явуулах , нууцаар сонсох, харах туслах техник хэрэгсэл ашиглах зэрэг ажиллагаа явуулахад прокурор бичгээр урьдчилан зөвшөөрөл олгоно. Хойшлуулашгүй тохиолдолд дээр дурдсан ажиллагааг тухайн гүйцэтгэх байгууллагын даргын шийдвэрээр явуулсан бол зөвшөөрлийг 24 цагийн дотор прокуророос авна.

Прокурор гүйцэтгэх ажлын явцад эрүүгийн хэргийн нотлох баримт болгосон баримт сэлтийг хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулсан эсэхэд хяналт тавина.

1. баривчлах ,хорих болон бусад төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх

2. баривчлах болон хорих ял эдлүүлэх ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, дэглэмд нийцэж байгаа эсэх

3. эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэж байгаа эсэх

4. ял эдэлж байгаа этгээдийн хууль ёсны эрхийг хангаж байгаа эсэх зэрэг ажиллагаанд хяналт тавина.

5. шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хугацаанд ирүүлэхийг шүүхээс шаардах

6. баривчлах, хорих ял эдлүүлэх газарт ямар ч цагт саадгүй нэвтрэх, ял эдлүүлэх үндэслэл болсон тогтоол, шийдвэр, баримт бичигтэй танилцах, ялтантай биечлэн уулзах, шаардлагатай бол тайлбар авах, тодорхойлолт авах

7. ял эдлүүлэлтийн байдлыг шалгах, танилцах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах

8. шүүхийн шийдвэр гүйцэтгэх талаар хуульд тусгайлан заасан тохиолдолд дүгнэлт гаргах, шинжээч томилох

9. баривчлах, хорих ял эдлүүлж байгаа нөхцөл, дэглэмийг шалгах, хууль бусаар хоригдож байгаа хүнийг нэн даруй суллах

10. тогтоол биелүүлэхийг хойшлуулах ,торгох, албадан ажил хийлгэх ялыг өөр ялаар солих, өвчний учир ял эдлүүлэхээс чөлөөлөх, хугацаанаас өмнө ялаас чөлөөлөх, эдлээгүй үйлдсэн ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих, гянданд эдлүүлэх ялыг хорих ангид эдлүүлэхээр солих, хорих ангид эдлэх ялыг гянданд хорихоор солих асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргах болон ЭБШ хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхтэй.

Прокурорын хяналтын эрх зүйн хэлбэр

Прокурор хяналт тавьж илрүүлсэн зөрчил, түүний шалтгаан нөхцлийг арилгуулахаар холбогдох байгууллага албан тушаалтанд шаардлага бичнэ.

-      албан тушаалтны нэр хаяг, хуулийн зөрчигдөж буй заалт

-       зөрчилд холбогдож буй гэм буруутай албан тушаалтны нэр, алан тушаал, хариуцлага хүлээлгэх үндэслэл

-      зөрчлийг арилгуулахын тулд авах арга хэмжээ зохиох ажил

-       шаардлага бичихдээ удирдлага болгоссон хуулийн заалт, хариу ирүүлэх хугацаа

-      шаардлага бичсэн прокурорын нэр, албан тушаал, зэрэг дэвийг заавал дурдана. Шаардлага хүлээн авсан албан тушаалтан 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

Прокурор гэмт хэргийн шалтгаан ,нөхцлийг арилгуулахаар мэдэгдэл бичнэ. ЭБШ хуулийн 190-р зүйлд прокурор гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг толтоолгоод зохих хуулийн этгээдэд тэдгээрийг арилгуулах үүрэг болгосон агуулгатай мэдэгдэл бичих бөгөөд мэдэгдэлийн хариуг холбогдох албан тушаалтан 1 сарын дотор өгөх үүрэг хүлээнэ.

Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиг үүргийн дагуу хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд тодорхой асуудлыг шийдвэрлэхийн тулд тогтоол гаргана.

Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд  хуулийн заалтыг хангуулах, хуулийг зөв хэрэглэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг цаг тухайд нь бүрэн бодитой явуулах арга хэмжээний талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид бичгээр даалгавар өгнө.

Прокурор шүүх хуралдаанд оролцох чиг үүргээ биелүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын ЭБШХ 193.1.24, прокурорын байгууллагын тухай хуулийн 31.1-ийн дагуу эсэргүүцэл бичнэ.

А. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын захиргаанаас хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны талаар гаргасан тушаал, шийдвэр хууль зөрчсөн тохиолдолд бичих эсэргүүцэл

Б. Шүүх хуралдаанд оролцоха чиг үүргийг биелүүлэхдээ хуулиар тогтоосон үндэслэлийн дагуу бичих эсэргүүцэл гэсэн хэлбэртэй.

Хууль зүйн бакалаврын боловсролтой , мэргэжлийн түвшин , ажил хэргийн чадвараар шаардлага хангасан хуульчийн мэргэжлээр гжрваас доошгүй, эсхүл прокурорын туслахаар хоёроос доошүгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй 23 нас хүрсэн Монгол улсын иргэнийг прокуророор томилно.

Прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах зорилгоор УЕПГ, аймаг, нийслэл, дагнасан болон дүүргийн прокурорын газарт прокурорын туслах ажилтан ажиллана. 

Прокурорын баталгаа

Прокурорын байгууллагад улс төрийн нам, эвсэл, холбоо, хөдөлгөөний үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Прокурор нь албан тушаал хаших хугацаандаа улс төрийн намын гишүүнээс түдгэлзэнэ.

Прокурор Ерөнхийлөгчийн болон Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд албан тушаалаасаа чөлөөлөгдөх ба 2 жилийн хугацаанд прокурорын албан тушаалд дахин томилогдох эрхгүй.

Прокурорын байгууллагын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана, Прокурорын байгууллагын төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна. Прокурорын байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан прокурорт аминдаа орон сууц барих амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйлс худалдан авах, өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь зориулан төрөөс хөнгөлттэй зээл олгох, шаардлагатай бол зээлийн баталгаа өгнө.

Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан прокурорын бие махбодид гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд прокурорт тэтгэвэр, тэтгэмж албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийг түр алдсан, тахир дутуугийн тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгоно. Хэрэв нас барвал 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно.

Прокурорыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчийг Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр, бусад прокурорыг Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, уналга болон биед нь халдах, үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

Гэмт хэрэг үйлдэж байхад болон гэмт хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан эсхүл эрүүгийн хариуцлагад татах хангалттай үндэслэл тогтоогдсон бол энэ тухай Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчийн талаар Ерөнхийлөгчид , бусад прокурорын талаар Улсын Ерөнхий прокурорт 48 цагийн дотор мэдэгдэнэ. Дээрх субъектүүд 10 хоногийн дотор эрүүгийн хариуцлагад татах зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

Цагдаагийн байгууллагын тогтолцоо,

бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг

Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах төрийн захиргааны байгууллага мөн.

Цагдаагийн Ерөнхий газрыг Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг үндэслэн Засгийн газраас томилсон дарга толгойлно.

ЦЕГ-ын тамгын газар

Эрүүгийн цагдаагийн алба

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9-р зүйлийн 1.3-д заасан далд аргаар үйлдэгдсэн эсхүл тодорхой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүний үйлдсэн этгээдийг тогтоох, түүнчлэн сураггүй алга болсон , нас барсанд тооцогдсон хүн , оргосон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан болон прокурор , шүүхээс даалгасан буюу хүнийг эрэн сурвалжлах , алдагдсан галт зэвсэг, сум хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх мансууруулах , хордуулах  бодис, түүх соёлын дурсгалт болон бусад үнэт зүйлийг эрж олох зорилгоор хуульд заасан үндэслэл, журмын дагуу арга хэрэгсэл ашиглан гүйцэтгэх ажил явуулах чиг үүрэг бүхий эрүүгийн тагнуулын байгууллага юм.

Хэв журам хамгаалах газар

Энэ алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэрэг эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг цагдаагийн бие даасан бүтэц юм.

Замын цагдаагийн алба

Монгол улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журмыг сахин хангуулж биелэлтэнд нь хяналт тавих, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах, цагдаагийн бие даасан бүтэц юм. 

Замын цагдаагийн газар

Чиг үүрэг

  1. Монгол улсын нутаг дэвсгэрт оршиж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, журам, стандартыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хянал тавих
  2. энэ хууль, замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, осол хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохиох
  3. тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг хөтлөх
  4. тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох
  5. тээврийн хэрэгслийн улсын дугаарын үйлдвэрлэлд хянал тавих
  6. тээврийн хэрэгслийн жолоочийнмэргэжлийн шалгалт авч жолоодох эрхийн үнэмлэх олгох

зам тээврийн осол, түүнээс учирсан хохирол , замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн тоо бүртгэлийг хөтлөх

Аймаг, нийслэл, төмөр замын

цагдаагийн газар, хэлтэст


Нийслэлийн цагдаагийн газар

  1. тамгын хэлтэс
  2. хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс
  3. жижүүрийн албаны хэлтэс
  4. хэв журмын хэлтэс
  5. хэв журмын хамгаалалтын тасаг
  6. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс
  7. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг ,архидан согтуурахтай тэмцэх тасаг
  8. холбооны тасаг
  9. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс, Дамбадаржаагийн цагдаагийн тасаг
  10. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс
  11. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс
  12. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс /Баянхошууны тасаг, Жаргалант тосгоны тасаг, өндөр хорооллын тасаг/
  13. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс /Гачуурт тосгоны тасаг/
  14. Хан-уул дүүргийн цагдаагийн хэлтэс /Яармагийн тасаг, Туул тосгоны тасаг/
  15. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, Бага-Нуур дүүргийн цагдаагийн хэлтэс
  16. Бага-Хангай дүүргийн цагдаагийн хэлтэс
  17. Дипломат болон банкны байгууллагуудын хамгаалалт, шөнийн эргүүлийн 808-р анги
  18. Албадан саатуулах,баривчлах байр
  19. Хүүхдийн хаячг тогтоох тасаг
  20. Иргэний агаарын тээврийн цагдаагийн тасаг

Дараах чиг үүрэгтэй.

-       гэмт хэрэг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд цагдаагийн газар харъяа хэлтэс, анги салбарууд, албан хаагчдын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж , тэднийг мэргэжлийн удирдлагаар хангах

-       алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цагдаагийн газрын боловсон хүчний асуудлыг шийдэж , боловсруулж , хэрэгжүүлэх, цагдаа бэлтгэх, алба хаагчдын албаны сургалтанд хамруулах, давтан сургах, тэдний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах

-       цагдаагийн байгууллагад хуулиар харъяалуулсан эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт хийх захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэх, ял эдлүүлэх тухай шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэхэд цагдаагийн байгууллага, албан хаагчдаар хууль ёсыг чанд сахиулж, үйл ажиллагааг нь зохион байгуулалт арга зүйн удирдлагаар хангах

-       цагдаагийн албан хаагч, бусад ажиллагсадын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэх мэт

Цагдаагийн тангараг өргөж цагдаагийн аль нэг байгуллагад ажиллаж, суралцаж байгаа иргэнийг цагдаагийн албан хаагч гэнэ. Цагдаагийн албанд 18 нас хүрсэн, ял шийтгэлгүй, Монгол улсын иргэнийг хүсэлтээр нь авч ажиллуулна.

Цагдаагийн байгууллага, түүний албан хаагч нь төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлсэнээс үүссэн хохирлыг хариуцахгүй. Цагдаагийн албан хаагч эрх бүхий дарга захирагчийнхаа өгсөн тушаал, даалгаврыг ёсчлон биелүүлснээс үүссэн үр дагаврыг , тушаал даалгавар өгсөн дарга, захирагч хариуцана.Цагдаагийн байгууллага, түүний албан хаагчид хуулиар хүлээлгэсэн үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан цагдаагийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүд, чөлөөнд гарсан цагдаагийн ажилтныг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн бол эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад цагдаагийн албан хаагчийн алдаанаас бусдад учирсан хохирлыг төр хариуцана.

Цагдаагийн албан хаагч

  1. хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол эмнэлгийн чөлөөтэй байсан цалингийн зөрүү
  2. тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр авч байсан цалингийн зөрүү
  3. амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь төрөөс 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж
  4. хиймэл эрхтэн хийлгэх бол түүний зардлыг тус тус олгоно.

Цагдаагийн албан хаагчийн ажилласан хугацааг тооцоход цагдан хорих байранд харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар , эрүүжүүлэх байранд эмч, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил хоёр сараар тооцно.

Цагдаагийн байгууллагын тухай хууль 1993.12.31- 1995.10.17, 1997.07.26, 1997.12.05, 1998.1.02, 1999.06.04, орсон

Дотоодын цэрэг . хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, нууцыг чанд хадгалах зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллана. Дотоодын цэрэг нь дотоодын цэргийн штаб, мэргэжлийн анги байгууллагуудаас бүрдэнэ. Монголын цагдаагийн байгууллагын дарга дотоодын цэргийн дарга байна.

Дотоодын цэрэг нь

-      улсын онц чухал объектыг хамгаалах

-      байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн малын гоц халдварт өвчин гаргасан үед аврах ажилд хорио цээрийн дүрмийг сахиулахад оролцох

-     шаардлагатай үед зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх

-     Цагдаагийн байгууллагын хүч хэрэгсэлт хүрэлцэхгүй үед тэдэнд туслах зорилгоор баяр наадам, жугсаал, цуглаан зэрэг нийгмийг хамарсан арга хэмжээний үед нийгмийн хэв журмыг сахиулах

-       гудамж, талбай зэрэг олон нийтийн газар нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон үед  иргэдийн болон төрийн байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалахад туслах

-       гяндан, хугацаагүй хорих тусгай салбар, чанга , онцгой дэглэмтэй хорих анги, цагдан хорих байранд үймээн гарсан үед дэг журам тогтооход оролцох

-       оргон нуугдсан гэмт этгээдийг баривчлах , сураггүй алга болсон гэмт этгээдийг олох талаар цагдаагийн болон хорих байгууллагаас явуулж байгаа нэгдсэн арга хэмжээнд оролцох

-       их хэмжээний үнэт, мөнгөн тэмдэгтийг зөөж тээвэрлэх үед хамгаалалтын ажилд туслах чиг үүргийг хэрэгжүүлдэг.  

Хяналтын асуултууд.

Шүүхийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг

Прокурорын байгууллагын тогтолцоо, чиг үүрэг

Өмгөөлөх байгууллагын тогтолцоо, чиг үүрэг

Нотариатын байгууллагын тогтолцоо, чиг үүрэг

Ном зүй

1. Т.Сэнгэдорж Хуульчийн мэргэжил УБ,2000 он

2. С.Жанцан шүүх засаглал УБ 2002 он

3. С.Нарангэрэл Өмгөөлөл ба хүний эрх УБ 1998

Боловсруулсан багш магистр .........................................Ц.Мөнхдэлгэр

Батлав: Тэнхмийн эрхлэгч докторант /.............................../ Ш. Дуламсүрэн

Сэдэв 5. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтолцоо, чиг үүрэг

Зорилго: Хууль зүй Дотоод Хэргийн Яамны бүтэц, чиг үүрэгийн тухай ойлголтыг эзэмшүүлнэ.

Хичээлийн хугацаа: 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

Хичээлийн төлөвлөгөө: Оюутнуудтай мэндчилж, ирцийг бүртгэн энэ хичээлд баримтлах зарчмыг танилцуулж, хичээлийн сэдэв, түүний боловсруулах асуудал, энэ хичээлийн эрх зүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурийг хэлж, сэдлийг бий болгон хичээлийн шинэ мэдлэг олгох хэсгийг тайлбарлан унших. Өмнөх мэдлэгт нь тулгуурлан асуудал дэвшүүлж, шийдвэрлүүлэх болон тодорхой мэдлэгийг өгөх замаар хичээлийн зорилтыг хангаж, түүнийг бататгана. Семинарын хичээлд бэлтгэх, үзсэн хичээлийг гүнзгийрүүлж үзэх ном, сэдвийн талаар даалгавар тэмдэглүүлж хичээлийг төгсгөх.

Нэр томьёо:

v Төрийн захиргааны төв байгуулага

v ХЗДХЯам

v Тогтолцоо

v Чиг үүрэг

Сэдвийн агуулга:

Ш Хууль зүй Дотоод Хэргийн Яамны бүтэц, чиг үүрэгийн тухай

Лекцийн үндсэн хэсэг: Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагын тогтолцоо, чиг үүрэг

Монгол улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар ХЗДХЯ нь Засгийг газрын ерөнхий чиг үүргийн яам бөгөөд Сайд нь:

1/Эрх зүйн шинэтгэлийн бодлого;

2/Хууль тогтоомжийн төсел боловсруулалт, түүний арга зүй;

З/Хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа;

4/Эрх зүйн туслалцаа, шүүхийн шийдвэр биелүүлэх, улсын архив, гал түймэртэй тэмцэх асуудал;

5/Төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хуульзүйн үндэслэлийн хяналт;

6/Иргэний болон иргэний гэр бүлийн бүртгэл, мэдээлэл, иргэний харъяалал, цагаачлалын асуудал;

7/Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн бус байгууллагын бүртгэл, төрөөс сүм хийдтэй харилцах асуудал;

8/0юуны емч, патент, зохиогчийн эрхийгхамгаалах асуудал;

9/Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, нотариат, өмгөөллийн олон нийтийн байгууллагатай харилцах асуудал;

10/Цагдаа, мөрдөн байцаах, Улсын хил хамгаалалтын асуудал;

11/Нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг хариуцан бодлого төлөвлөлт, боловсруулалт, удирдлага зохицуулалт, хэрэгжилт, улсын хяналт шалгалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх чиг үүрэгтэй ажиллана.

ХЗДХЯ-ны эрхэм зорилт Монгол Улсын иргэн хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд Үндсэн хуулиар тогтоосон эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх, үүргээ биелүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, эрх зүйн шинэтгэл, хууль зэрэг бодлогын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах явдал юм.

ХЗДХЯ -ны үйл ажиллагааны зорилт нь:

1. Эрх зүйн шинэтгэлийн стратегийг төлөвлөх;

2.Үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох;

З.Эрх зүйн шинэтгэлийн бодлогын удирдамжаар хангах;

4. Төрийн   захиргаа,   хүний   нөөцийн   удирдлагыг боловсронгуй болгох;

5. Сайдаар шийдвэр боловсруулан гаргахад эрх зүйн болон бусад дэмжлэг үзүүлэх;

6. Яамны үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог

боловсронгуй болгох;

7.Эрх зүйн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

8. Эрх зүйн бодлогын хэрэгжилтийг уялдуулах;

9.  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

10.Агентлагийн ажлыг зохицуулах, хяналт тавих;

11.Шүүх, прокурор, өмгөөлөх, нотариат, орон нутгийн хууль зүйн албадын харилцан ажиллагааг хангах;

12.Хуулинд тусгайлан заасан Улсын нэгдсэн бүртгэлийг эрхлэх;

13.Эрх зүйн бодлогын хэрэгжилтэд хяналт - шинжилгээ / мониторинг/ хийх, үнэлгээ өгөх арга зүйг боловсруулах;

14.Хууль болон Засгийн газрын нийгмийн дэг журам хангах чиглэлээр /мониторинг/ хийх, үнэлгээ өгөх;

15.Эрх зүйн үйлчилгээний үр нөлөөнд хяналт шинжилгээ / мониторинг/ хийх, үнэлгээ өгөх;

16.Эрх зүйн албан ба албан бус сургалтын бодлого боловсруулах, хэрэгжилтийг хянах, эрх зүйн сурталчилгааг зохион байгуулах, үр нөлөөг дээшлүүлэх; зэрэг болно.

ХЗДХ -ийн Яам нь:

1/ Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд яамны болон тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн үйл ажиллагааг төвлерүүлэх эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангах замаар хууль зүйн сайд, Засгийн газар /танхим/ -ын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх;

2/Яамны хэмжээнд удирдлагын шилдэг арга барил, туршлагыг нэвтрүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, иргэн байгууллагад үзүүлэх хууль зүйн үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх;

3/ Хууль зүйн дотоод хэргийн яамны өөрчлөлт, хөгжлийн стратегитэй уялдсан хүний нөөцийн удирдлагын арга барилыг хэрэглэх, төрийн албан хаагчдийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар яамны аппаратыг цомхон чадварлаг болгон өөрчлех хөгжүүлэх;

4/Хууль зүй дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлагийн хэмжээнд өртөг, зардлыг бууруулах болон үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн нийтлэг үйлчилгээг бий болгох, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг удирдлага болгоно.

ХЗДХЯ -ыг сайд толгойлох бөгөөд дэд сайд, төрийн нарийн бичгийндарга ажиллана. "Яамдын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2003 оны 02 сарын 19-ны өдрийн 43-р тогтоолоор тус яамны үндсэн бүтцэд:

а/хууль зүйн бодлогын газар;

б/гадаад харилцааны болон төлөвлөлт, санхүүгийн хэлтэстэй төрийн захиргааны удирдлагын газар;

в/ зохицуулалт, мэдээлэл, хяналт - шинжилгээний газар;

г/ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл багтаж байхаар өөрчлөн зохион байгуулагдсан.

Хууль зүй дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хурээнд:

а/ Цагдаагийн ерөнхий газар;

б/Хил хяналтын ерөнхий газар;

в/ Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Ерөнхий газар;

г/ Иргэний бүртгэл мэдээллийн Улсын төв;

д/ Үндэсний архивын газар;

е/Оюуны өмчийн газар;

з/Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх алба;

ж/Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг;

и/Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үндэсний төв зэрэг бие даасан нэгжүүд ажиллана.

Хууль зүй, дотоод хэргийн яамны үндсэн бүтцэд хамаардаг зохион байгуулалтын бүтцийн нэгж /газар/-үүдийн чигүүрэг

Хууль зүйн бодлогын газар нь:

1/ Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний эрх зүйн шинэтгэлийн бодлого, тогтолцоо, хетөлбөр боловсруулах;

2/Монгол улс дахь хууль зүйн бодлогын стратегийг төлөвлөх;

З/Үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох;

4/Эрх зүйн шинэтгэлийн бодлогын удирдамжаар хангахад мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Хууль зүй бодлогын газрын үйл ажиллагаа ХЗДХ -ийн Сайд, Засгийн газрын танхимын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын гишүүн, ХЗДХ -ийн Сайдын шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэжлийн, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ. Хууль зүйн газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь ХЗДХ -ын сайд, дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар /танхим/ байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь УИХ, бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, ашгийн төлөө хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл болон нийтийн байгууллага ард иргэд байна.

Төрийн захиргааны удирдлагын газар нь:

1/Төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах; 2/яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга зүйг нэвтрүүлэх;

З/Хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог бэхжүүлэх;

4/ Эрх зүйн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг терийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ.

Энэ ажиллагаа Хууль зүй, дотоод хэргийн сайдаас шийдвэр боловсруулах гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон бусад үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөлгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыгнэвтрүүлэх, төрийнзахиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах замаар хэрэгжинэ. Энэ нэгжийн бүтцэд яамны аж ахуй, үйлчилгээ, санхүүгийн үйл ажиллагаа хамаарна.

Төрийн захиргааны удирдлагын газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна.

Зохицуулалт. мэдээлэл, хяналт шинжилгээний газар нь:

1/Эрх зүйн шинэтгэлийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах, хяналт тавих;

2/ ХЗДХ -йин сайдын эрхлэх ажлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

З/Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллагатай харилцах;

4/ Бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ /мониторийг/ хийж, үнэлгээ өгөх;

5/хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх;

6/эрх зүйн алба ба албан бус сургалтын бодлогыг нэгдсэн удирдлагаар хангах;

7/эрх зүйн сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

8/эрх зүйн үйлчилгээ, мэдээллийн ажлын үр нөлөөнд хяналт - шинжилгээ хийх, чиг үүргийг хэрэгжүүлэх;

Хяналтын асуулт

Хууль зүйн яамны бүтцийг нэрлэ

Чиг үүргийг нэрлэ.

Ном зүй

1. Т.Сэнгэдорж Хуульчийн мэргэжил УБ,2000 он

2. С.Жанцан шүүх засаглал УБ 2002 он

3. С.Нарангэрэл Өмгөөлөл ба хүний эрх УБ 1998

Боловсруулсан багш магистр .........................................Ц.Мөнхдэлгэр

Батлав : Тэнхмийн эрхлэгч докторант ................................ Ш. Дуламсүрэн

Сэдэв 7. Хууль зүйн шинжлэх ухаан

Зорилго:1. Шинжлэх ухааны тухай ойлголт болон хууль зүйн шинжлэх ухааны тухай шинэ мэдлэгийг олгох

2. Шинжлэх ухааны тухай ойлголт болон хууль зүйн шинжлэх ухааны тухай шинэ мэдлэгийг эзэмшиж чадвар болгон хөгжүүлэх

3. Шинжлэх ухааны тухай ойлголт болон хууль зүйн шинжлэх ухааны тухай шинэ мэдлэг чадварыг эзэмшүүлж хүмүүжил олгох

Хичээлийн хугацаа: 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

Хичээлийн төлөвлөгөө: Оюутнуудтай мэндчилж, ирцийг бүртгэн энэ хичээлд баримтлах зарчмыг танилцуулж, хичээлийн сэдэв, түүний боловсруулах асуудал, энэ хичээлийн эрх зүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурийг хэлж, сэдлийг бий болгон хичээлийн шинэ мэдлэг олгох хэсгийг тайлбарлан унших. Өмнөх мэдлэгт нь тулгуурлан асуудал дэвшүүлж, шийдвэрлүүлэх болон тодорхой мэдлэгийг өгөх замаар хичээлийн зорилтыг хангаж, түүнийг бататгана. Семинарын хичээлд бэлтгэх, үзсэн хичээлийг гүнзгийрүүлж үзэх ном, сэдвийн талаар даалгавар тэмдэглүүлж хичээлийг төгсгөх.

Нэр томьёо:

v Шинжлэх ухаан

v Хууль зүйн шинжлэх ухаан

Сэдвийн агуулга:

Ш Шинжлэх ухааны тухай ойлголт

Ш Хууль зүйн шинжлэх ухааны тухай

Лекцийн үндсэн хэсэг: Хууль зүйн шинжлэх ухааны ойлголт

Шинжлэх ухаан бол аливаа юмс үзэгдлийн мөн чанар, зүй тогтол, онцлог, харилцан холбоо, нөлөөлөл, түүнд үйлчилж буй хүчин зүйл зэрэг асуудлуудыг танин мэдэхэд чиглэгдсэн мэдлэгийн тогтолцоо юм. Энэхүү мэдлэг нь хүн бий болсон үеэс эхлэн байгаль ертөнцийн юмс үзэгдлийг ажиглаж мэдэх, нөлөөллийг биеэрээ амсах, хүртэх, түүнд ахуй байдлаа зохицуулах, орчин тойронтойгоо харьцах, амьдралын нөхцөл бий болгох, ажиллаж хөдөлмөрлөх зэрэг урт удаан хугацааны явцад хуримтлагдаж, бүхэл бүтэн шинжлэх ухааны тогтолцоо болтлоо хөгжжээ. Ийнхүү танин мэдэхүйн чиглэлүүдээр байгаль, техник, нийгмийн шинжлэх ухааны салбарууд хүн нийгмийн хэрэгцээ шаардлагаар түүнд үйлчлэх зорилготойгоор үүссэн юм.

Төр хууль цааз бий болохын хамт түүний мөн чанар, үүрэг зорилгыг танин мэдэж, үйл ажиллагааг нь явуулах арга зам, хэлбэрийг олохын тулд нийгмийн сэтгэлгээний өвөрмөц хэлбэр болох эрх зүйн сэтгэлгээ үүсэж хөгжжээ. Эртний шүн ухаантан, сэтгэгчид, соён гэгээрүүлэгчид хүрээлэн буй ертөнцийн тухай сургахдаа хууль эрх зүйн асуудлыг олонтаа хөндөж байв. Практикийн хууль цааз өндөр хөгжсөн Ром, Грек зэрэг оронд хууль асуудлыг шийдвэрлэх мэргэжлийн хуульчид бий болж, хуулийг тайлбарлах, системчлэх, хэрэглэх үйл ажиллагаа явуулж, улмаар эрх зүйн ойлголт, тодорхойлолтуудыг тайлах болжээ. Энэ хууль зүйн шинжлэх эртний уламжлалтай, танин мэдэхүйн чухал чиглэл байсныг харуулна. Хууль зүйн шинжлэх ухаан нь нийгэм – хууль зүйн практикийн эрэлт хэрэгцээний улмаар үүссэн төр эрх зүйг мэдлэгийн бие даасан тогтолцоо юм. Энэ нь дээр үеэс шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийн нэг болж хөгжиж иржээ. Хуулт зүйн шинжлэх ухаан нь эрх зүйн онол, практикийн үүднээс ойлгож мэдэхэд чиглэгдсэн тусгай мэдлэгийн үр дүн, эрх зүйг танин мэдэх, түүнийг практикт хэрэглэх хэрэгсэл юм. Энэ утгаар хууль зүйн шинжлэх ухаан практик ажилтнуудыг төр, эрх зүйн тухай мэдлэгээр зэвсэглэж, түүнийгээ хэрэглэх чадвартай болгоход үйлчилдэг нийгмийн үүрэг гүйцэтгэнэ. Түүгээр зогсохгүй нийт иргэдийн эрх зүйн мэдлэг хүмүүжлийг дээшлүүлж, нийгэмд байр сууриа эзэлж, хууль зүйн зөв чиг баримжаатай, эрх зүйн өндөр соёлтой болоход тус төхөм үзүүлэх учиртай. Төрийн хууль цаазын бодлогыг чиглэсэн зорилготой, үр нөлөөтэй явуулах, төрт ёсны уламжлал, шинчлэлийг хөгжүүлж, хууль тогтоомжийг боловсронгуй болох, хэрэгжүүлэхэд хууль зүйн шинжлэх ухаан өөрийн нэмэр хандивыг оруулах ёстой. Хүнлэг, иргэний ардчилсан нийгмийн эрх зүйн үндсийг боловсруулах, зах зээлийн харилцааны хууль зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, ардчилал, хууль ёсыг бэхжүүлэх, аливаа харш үзэгдэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хууль зүйн судалгаа, шинжилгээ чухал үүрэгтэй. Хууль зүйн шинжлэх ухаан (эрх зүйн судлал ) нь хэд хэдэн онцлог шинжтэй .

Үүнд 1. Тэр нь нийгмийн шинжлэх ухаанд хамаарагдах бөгөөд нийгмийн амьдралын асуудлыг эрх зүйн талаас нь судалдаг.

2. Эрх зүй судлал нь улс төр судлалтай нягт холбоотой,учир нь тэрээр улс төр болон төр,эрх зүйн асуудлуудыг хууль зүйн талаас нь судалдаг.

3. Эрх зүй судлал бол тусгай шинжлэх ухаан болно. Төр эрх зүйн асуудлыг хууль зүйн ухаан тусгайлан, гүнзгийрүүлэн авч үздэг. Түүх, философи, улс төр зэрэг нь төрийн асуудлыг түүх, онол, улс төрийн еранхий хүрээнд судлах боловч хууль зүйн шинжлэх ухаан шиг эрх зүйн талаас тусгайлсан байдлаар нарийвчлан авч үздэггүй.

4 . Хууль зүйн шинжлэх ухаан тодорхой шинжлэх ухаан мөн. Үүгээрээ нийгмийн ухаан зарим салбараас ялгаатай. Эрх зүйн амьдралын нарийн асуудлуудыг тогтсон ойлголт, нэр томъёог хэрэглэн хууль зүйн практикийн тодорхой үйлдлүүдийг шийдвэрлэхэд эрх зүйн судалгаа чиглэгддэг. Үүгээрээ нэлээд хавсарга шинжтэй.

5. Хууль зүйн ухаан нь гэмт хэргийг илрүүлэх, гэмт үйлдлийг тогтоох, нотлох асуудлаар шинжлэх ухаан, техникийн ололтод тулгуурладаг бөгөөд энэ чиглэлээр байгаль, техникийн шинжлэх ухааны бусад салбарууд, тухайлбал, биологи, анагаах ухаан, физик, хими, газар зүй зэрэг ухаануудтай нягт холбоотой.

Хууль зүйн шинжлэх ухаан өөрийн судлах зүйл, судалгааны аргатай. Судлах зүйл нь юуны өмнө төр, эрх зүй тогтол, чанар, үүсэл хөгжил, үндсэн үүргийн тухай асуудлууд болно. Мөн эрх зүйн матери буюу эрх зүйн харилцаа, хэм хэмжээ, эрх зүйн акт, тэдгээрийн бодит байдал, биелэлт, хэрэглэх, хэрэгжүүлэх ажиллагааг судлан боловсруулна. Түүнчлэн хууль зүйн техникийн асуудал, тухайлал, хууль зүйн ажил хэргийг явуулах, хөтлөх горим журам, эрх зүйн баримт бичгийг зохиох, үйлдэх арга, гэмт хэргийг илрүүлэх техник ажиллагаа зэргийг судалдаг. Хууль зүйн шинжлэх ухаан танин мэдэхүйцн диалектик арга, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, индукц, дидукци, түүхчлэх, бүтэц үуүргийн талаас нь авч үзэх, харьцуулах, систем хандлага, логик дүгнэлт хийх, баримт бичиг, эрх зүйн акт, үйлдэл, фактыг шинжлэх, шалтгаант холбоог тогтоох, уламжлал, шинэчлэлийг хослох, амьдрал практиктай холбох, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглах зэрэг судалгааны нийтлэг болон тусгай аргуудыг хэрэглэдэг. Хууль зүйн шинжлэх ухаан нэгдмэл тогтолцоотой бөгөөд тодорхой салбаруудаас бүрддэг. Иймд хууль зүйн үхааны шинжлэх ухааныг дараах ерөнхий ангилалд хувааж үздэг.

1. Хууль зүйн онол, түүхийн шинжлэх ухаан. Үүнд төр, эрх зүйн ерөнхий шинж, онцлог, зүй тогтолыг судалдаг төр, эрх зүйн онол, төр эрх зүйн үүсэл, хөгжлийн асуудлыг судалдаг төр , эрх зүйн түүх, төр, эрх зүйн үзэл номлолыг судалдаг эрх зүйн философи, эрх зүйн үйчлэл, үр нөлөөг судалдаг эрх зүйн социологи зэрэг шинжлэх ухааны салбарууд хамаарагддаг.

2. Хууль зүйн салбар шинжлэх ухаан. Салбарын шинжлэх ухаанд эрх зүйн тогтолцооны тодорхой хэсгүүдийг судалдаг төрийн эрх зүй, захиргааны эрх зүй, санхүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, нийгэм хангамжийн эрх зүй, гэр бүлийн эрх зүй, эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй, үндсэн хуулийн процессийн эрх зүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй зэрэг салбарууд хамаарагддаг.

3. Хавсарга шинжлэх ухаан. Энэ нь хууль зүйн хэм хэмжээг хэрэглэх практик, хууль зүйн үйлдлүүдийг гүйцэтгэх арга, хэрэгсэл, эрх зүйн зохицуулалтын үр дүнгийн тухай зэрэг асуудлыг судалдаг криминалистик, шүүхийн статистик, шүүхийн сэтгэл судлал, шүүх эмнэлэг, шүүхийн сэтгэц гэм судлал, зэрэг шинжлэх ухаан болно. Дээрх ерөнхий ангилалын зэрэгцээгээр хууль зүйн шинжлэх ухааныг үндсэн чиглэлүүдээр нь онол, түүхийн, төр, захиргааны эрх зүй , иргэний эрх зүйн, эрүүгийн эрх зүйн криминадь шинжлэх ухаан гэж ангилдаг бөгөөд эдгээрт шинжлэх ухааны ойролцоо салбарууд тус тусын чиглэлээр хамаардаг.

4. Олон улсын эрх зүй ухаан хууль зүйн шинжлэх ухаанд тодорхой байр эзэлнэ. Энэ нь үндэсний эрх зүйн тогтолцоонд ордог хэм хэмжээ, харилцааг бус, харин олон улсын эрх тогтолцоонд ордог хам хамжээ харилцааг суалдагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, тэр нь олон улсын нийтийн болон хувийн эрх зүйгээр зохицуулдаг харилцаа, хэм хэмжээний үүсэл хөгжил, зүй тогтол, төлөв байдлын тухай асуудлыг судалдаг.

Хуулт зүйн шинжлэх ухааны хөгжил, эрдэмтдийн бүтээлүүд

Монгол улс төрт ёс, хууль цаазын эртний уламжлалтай бөгөөд энэ тухай мэдлэг дээр үеэс бий болж хөгжжээ. Үүнийг монголын их хаадын айлтгал, сургаал, шадар туслахуудын үйл ажиллагаа, төрийн ёсон, цааз хуулийн сурвалж, түүх, соёлын дурсгалт зүйлүүдээс мэдэж болно. Ялангуяа Чингис хааны байгуулсан Монголын эзэнт улсын үед хууль цаазын сэтгэлгээ нэлээд хөгжсөн нь төрийн болон цэргийн зохион байгуулалт, иргэний ёс горим , хуулийн өвөрмөц зохицуулалт, түүнийг дээдлэн сахих журам зэрэг нь нүүдэлчидийн соёл иргэншилд нарийн зохицон үйлчилж байснаар тайлбарлагдана. Чингисийн их засаг хууль, Халх журам, Алтан хааны хууль, Монгол- Ойрадын цааз зэрэг бусад алдартай хуулиуд нь тухайн үеийн хууль цаазын сэтгэлгээний томоохон ололт, гол үр дүн болж байв. Тусгаар тогтнолоо сэргээж, үндэсний ардчилсан хувьсгал ялсан 1920-иод оноос төр, хууль цаазыг шинээр тогтоон явуулах, ардчиллах үйл явц эхэлж, цаашид дэлхий нийтээр эрх зүйн тогтолцооны гольдролд орж хөгжжээ. Улсын Их, бага хурал, намын хурлуудын түүхэн шийдвэр, нам төрийн удирдах зүтгэлтнүүдийн илтгэл хэлсэн үгүүд, удаа дараагийн Үндсэн хууль, бусад хуулиудад тус улсын төр, хууль цаазын бодллгын үндэс тусгалаа олж хэрэгжиж ирэв. Улс орны хөгжлийн түүхэн тодорхой үед хууль ёс хүний эрхийг ноцтой зөрчиж, үй олноор нь хэлмэгдүүлэх ажиллагаа явагдсан нь төрт ёс хуулийн нэр хүндэд хар толбо үлдээж, хууль цаазын сэтгэлгээ дэлгэрэн хөгжих үйл явцыг саатуулан боогдуулахад хүргэсэн юм. Тус оронд 1921 онд байгуудагдсан шинжлэх ухааны анхны байгууллага болох Судар бичгийн хүрээлэнгийн үеэс судалгааныхаа ажлыг эхэлсэн түүх, хэл шинжлэл, мөн 1950-иад оноос хөгжсөн эдийн засгийн ухаануудтай харьцуулахад хууль зүйн судалгааны ажил нэлээд хожуу эхэлж, 1960 оны дунд үеэс энэ салбараар эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэд төрөн гарчээ. 1965 -1975 онд дэд доктор 8, доктор 1, 1975 -1985 онд дэд доктор 20, доктор 1, 1985 – 1995 онд дэд доктор 29, доктор 4, 1995 – 2003 онд дэд доктор 12, доктор 11 тус тус төрөн гарчээ. Мэргэжлийн чиглэлээр үзвэл төр, эрх зүйн онол, түүхийн сэдвээр доктор 3, дэд доктор 15, эрүүгийн эрх зүй, криминологи, криминалистикийн сэдвээр доктор 5, дэд доктор 22, олон улсын эрх зүй сэдвээр доктор 1, дэд доктор 10, хөдөлмөр ниигэм хангамжийн эрх зүйн сэдвээр доктор 1, дэд доктор 2, экологийн эрх зүйн сэдвээр доктор 2, аж ахуйн сэдвээр дэд доктор 1, байна. Ийнхүү хууль зүйн шинжлэх ухаанд 2003 оны байдлаар доктор 13, дэд доктор 58 нийт 73 эрдэмтэн төрөн гарсан. Шинжлэх ухааны докторуудыг нэрлэвэл Р. Гүнсэн, Ж. Авиха, С. Жанцан, Г. Совд, И. Дашням, Т. Сэнгэ дорж, О. Амархүү, Л. Баасан, С. Нарангэрэл, Д. Лүндээжанцан, Ж. Амарсанаа, Ж. Долгорсүрэн, Ч. Эрдэнэбаатар нар юм.

Хууль зүйн шинжлэх ухааны өнөө ба ирээдүй

Монголд төрт ёс, хууль цаазын уламжлалыг сэргээж, төрийн шинэ тогтолцоог төлөвшүүлэн, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх зорилт нь төр, захиргаа, хууль, хяналтын болон төрийн бус байгууллагуудын зохион байгуулалт үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, албан тушаалтан, иргэдийн эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, улс орны хэмжээнд эмх цэгц, дэг журмыг сайжруулах, хууль ёсыг хэрэгжүүлэх, нийгэмд харш үзэгдэлтэй тэмцэж, гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн харилцаанд хүний эрх, шударга ёс, тэгш байдлыг хангахыг зүй ёсоор нөхцөлдүүлж байгаа билээ.

Эдгээр нь тус оронд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийн зайлшгүй чухал нөхцлүүд болно. Дээрх зорилтууд нь нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралын асуудлуудын талаарх харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болохгүйгээр хэрэгжих боломжгүй юм. Энэ хууль зүйн шинжлэх ухаанд тулгуурлахгүйгээр, түүний дэмжлэг тусалцааг авахгүйгээр нийгэм, төр, байгууллага, иргэний үйл ажиллагааг санааны зоргоор буюу таамгаар явуулах, хууль хэрэглэхгүй буюу тойрч гарахыг оролдох зэрэг зохисгүй байдлын нөлөөллийг хязгаардаж, хууль дээдлэх, түүний зохицуулалтын дор ажиллаж, амьдрах, эрх зүйт төрийн хатуу чанд зарчим, шаардлагуудын хэрэгжих хүрээ, орон зайг тэлж өргөтгөх нийгмийн тийм босгон дээр тулж ирээд байгааг харуулж байна. Дээр дурдсан зүйлүүдийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэсэн асуултанд юуны өмнө хууль зүйн шинжлэх ухаан тодорхой хариу өгч тус дэмжлэг үзүүлэн, чиг үүргээ гүйцэтгэх ёстой. Соёл иргэншилт ертөнцөд шинжлэх ухааны энэ салбарыг машид анхааран үздэгийг хайхрахгүй байж болохгүй юм. Үүнээс үндэслэн тус оронд хууль зүйн шинжлэх ухааныг шинэлэг сэтгэлгээ, арга барилгаар хөгжүүлж, түүнд хандах хандлагыг эрс өөрчлөх шаардлага тулгарч байна. Түүний зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах явдлыг сайжруулах, шинжлэх ухаанд авъяас сонирхолтой, чадварлаг боловсон хүчээр бэхжүүлэх, эрдэм судалгааны ажиллыг явцуурлаас гаргаж, чөлөөт сэтгэлгээ, өрсөлдөөний замыг нээгдүүлэх, бүтээлийн шинжлэх ухааны төвшин, практик өгөөжийг дээшлүүлэх, оюуны хөдөлмөрийг үнлэх эдийн засаг, санхүүгийн механизмыг төгөлөрлүүлэх зөв хэрэглэх чухал байгаа юм. Өнөөдөр тус оронд хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх үндсэн үүргийг МУИС-ийн хууль зүйн сургууль, төрийн болон хувийн өмчийн хууль зүйн бусад их, дээд сургуулиуд, ШУА-ийн философи, социологи, эрхийн хүрээлэн, хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт , мэдээлэл, сурталчилгааны үндэсний төв зэрэг сургалт, эрдэм шинжилгээний чиг үүрэг бүхий байгууллагууд биелүүлэх учиртай. Гэвч их дээд сургуулиуд сургалтыг голлон, шинжлэх ухааныг хөгжүүлэх талаар байнгын дорвитой ажил төдийлөн хийгдээгүй байна.

Хувь хүмүүс хэсэг бусаг сэдвийг сонгон судалж байгааг эс тооцвол, эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, зохицуулалт хангалтгүй, урсгал байдалтай байгааг эрс өөрчлөх шаардлагатай байна. Улсын Их Хурлаас 1998 онд баталсан “эрх зүйн шингэтгэлтийн хөтөлбөрт”-т хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх тухай заасан боловч үүнийг хэрэгжүүлснээр манай орны хууль зүйн шинжлэх ухааны өргөн дардан зам нээгдэх учиртай. Улсын Их Хурлаас 1998 онд шинжлэх ухаан, технологийг хөгжүлэх, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах талаар чухал баримт бичиг болон хууль баталсан юм. Хууль зүйн шинжлэх ухааны оргилд гарах хүтүүс нь юуны өмнө энэ мэргэжилд одооноос суралцаж хууль эрдэмтдийн залгамж халаа болж буй залуус та бүхэн билээ

Хяналтын асуулт

Шинжлэх ухаан гэж юу вэ

Хууль зүйн шинжлэх ухаан гэж юу вэ?

Ном зүй

1. Т.Сэнгэдорж Хуульчийн мэргэжил УБ,2000 он

2. С.Жанцан шүүх засаглал УБ 2002 он

3. С.Нарангэрэл Өмгөөлөл ба хүний эрх УБ 1998

Боловсруулсан багш магистр .........................................Ц.Мөнхдэлгэр

Батлав: Тэнхмийн эрхлэгч докторант /.............................../ Ш. Дуламсүрэн

Сэдэв 1. : Хууль зүйн боловсрол, хууль зүйн боловсролын зарчим, тогтолцоо

Зорилго:1. Хууль зүйн боловсрол, хууль зүйн боловсролын зарчим, тогтолцоо тухай шинэ мэдлэг олгох

2. Хууль зүйн боловсрол, хууль зүйн боловсролын зарчим, тогтолцоо тухай шинэ мэдлэг эзэмшиж улмаар түүнийгээ чадвар болгон хөгжүүлэх

3. Хууль зүйн боловсрол, хууль зүйн боловсролын зарчим, тогтолцооны тухай мэдлэг, чадварыг эзэмшиж хууль эрх зүйг бусдад суртачилан таниулж, ёс зүйн хүмүүжлийг олгох,

Хичээлийн хугацаа: 90 минут

Хичээлийн хэлбэр: Лекц

Хичээлийн төлөвлөгөө: Оюутнуудтай мэндчилж, ирцийг бүртгэн энэ хичээлд баримтлах зарчмыг танилцуулж, хичээлийн сэдэв, түүний боловсруулах асуудал, энэ хичээлийн эрх зүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурийг хэлж, сэдлийг бий болгон хичээлийн шинэ мэдлэг олгох хэсгийг тайлбарлан унших. Өмнөх мэдлэгт нь тулгуурлан асуудал дэвшүүлж, шийдвэрлүүлэх болон тодорхой мэдлэгийг өгөх замаар хичээлийн зорилтыг хангаж, түүнийг бататгана. Семинарын хичээлд бэлтгэх, үзсэн хичээлийг гүнзгийрүүлж үзэх ном, сэдвийн талаар даалгавар тэмдэглүүлж хичээлийг төгсгөх.

Нэр томьёо:

v Хууль зүйн боловсрол

v Хууль зүйн сургалт

Сэдвийн агуулга:

Ш Хууль зүйн боловсрол

Ш Хууль зүйн боловсролын зарчим, тогтолцоо тухай шинэ мэдлэг олгох

Лекцийн үндсэн хэсэг: Хууль зүйн боловсрол, хууль зүйн боловсролын зарчим, тогтолцоо

Хууль зүйн боловсрол бол тус улс дахь боловсролын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд иргэдэд хууль зүйн мэдлэг олгох,мэргэжил эзэмшүүлэх, зорилго бүхий нэгдмэл үйл ажиллагаа мөн. Хууль зүйн боловсрол нь боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төрийн ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтанд байлгах, хүмүүнлэг, ардчилсан тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх, үндэсний болон хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлах зэрэг нийтлэг зарчимд үндэслэнэ.

Хууль зүйн боловсролын үндсэн зорилго нь нийт иргэдийг эрх зүйн зохих мэдлэг, өндөр соёлтой болгон төлөвшүүлэх, хүсэлтийн нь дагуу зохих журмын дагуу хууль зүйн мэргэжил эзэмшүүлэх, дээшлүүлэх явдал мөн. Хууль зүйн боловсрол нь албан ба албан бус боловсролын хүрээнд, олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй хэрэгжинэ. Хууль зүйн боловсролыг бүх нийтийн ба мэргэжлийн боловсрол гэж ялгамжтай авч үзэж болно.

Бүх нийтийн хууль зүйн боловсрол нь сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд сургууль, бүх байгууллага, аж ахуйн нэгжид сурагч, оюутан, ажиллагсдын хас хүйс, боловсрол, мэргэжил, сэтгэхүй, ажил, амьдралын туршлагыг харгалзан, заавал мэдвэл зохих хууль тогтоомжийг ойлгуулах, эрх зүйн харилцаанд орохдоо хууль зүйн зохих мэдлэгтэй байх, төрийн хуулийг дээдлэн сахих, түүнд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах дадал зуршилтай болгоход чиглэгддэг ёстой.

Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд гэр бүл болон цэцэрлэг, сургууль, аж ахуй нэгж бүх байгууллагын удрдлага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чухал үүрэг гүйцэтгэнэ. Иргэдэд хууль зүйн зохих боловсрол эзэмшүүлэх нь тэднийг нийгэмд ажиллаж, суралцаж, амьдрах эрх үүргээ ойлож мэдэх, биеэ зөв авч явах, эрх үүргээ ойлгож мэдэх, биеэ зөв авч явах, эрх зүйн өндөр соёлтой болоход өдөр тутмын зайлшгүй чухал хэрэгцээтэй зүйл юм. Ямарч албан тушаалтан, иргэн эрх зүйн мэдлэггүйгээр зах зээлийн харилцаанд оролцох боломжгүй. Хууль зүйн боловсролын бүрэлдэхүүн хэсэг нь дээд боловсрол юм. Дээд боловсрол хууль зүйн дээд мэргэжил эзэмших замаар хэрэгжинэ. Үүгээрээ хууль зүйн мэдлэг олгох хичээл, семинар, курс, дамжаа зэрэг бусад шатны сургалтаас ялгаатай. Хууль зүйн дээд боловсролын зорилго бол төрөөс хууль зүйн боловсрол олгох талаар баримтлах бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн иргэдэд тогтоосон журмаар хүсэлтийнх нь дагуу хууль зүйн дээд мэргэжил эзэмшүүлэх явдал юм.

Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн ухааны суурь мэдлэг олгож, түүнийг нийгмийн практикт хэрэглэх дадлага, мэргэжлийн ур чадвартай болгох зорилтыг боловсролын байгууллага хэрэгжүүлнэ. Хууль зүйн боловсрол олгох үйл ажиллагаа төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын 1995 оны 6 дугаар сарын 8ны өдрийн 36дугаар тогтоол, “Боловсролын тухай хууль” , “Дээд боловрослын тухай хууль”, “Бага, дунд боловсролын гухай хууль” зэрэг эрх зүйн баримт бичгийн хрээнд хэрэгжинэ. Хууль зүйн дээд боловсрол олгох байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн ангиллалтай. Тухайлбал, Их сургууль нь инжлэх ухааны хэд хэдэн чиглэлээр суурь ба хавсарга судалгаа явуулдаг, бакалавр, магистр, докторын сургалт эрэлдэг, үйлдвэр үйлчилгээний бааз лаборатори бүхий эрдэм шинжилгээ- сургалт үйлдвэрийн буюу эрдэм шинжилгээ- сургалтын байгууллага мөн. Коллеж нь дипломын болон бакалаврын, магистрын зэрэг олгох дээд боловсролын байгууллагаюм.

Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын докторын гэсэн шатлалтай байна. Багц цаг гэдэг нь дээд боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгж юм. Дипломын сургалт 90, бакалаврын сургалт 120, магистрын сургалт 150, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна. Дээд боловсролын сургалтын байгуулагын зохион байгуулалтын үндсэн нэгж нь тэнхим, лаборатори болно. Мөн өөртөө эрдэм шинжилгээний хүрээлэн, номын сан, дадлагын газартай байхаас гадна факультет, салбар, соёл спортын төв, туршлага- дадлагын газар, судалгааны төв, хэвлэл мэдээллийн алба зэрэг нэгжтэй байж болно. Их сургууль нь харъяалалдаа эрдэм шинжилгээний хүрээлэн, дээд сургууль, коллеж, гүнгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуультай байж болно.

Хууль зүйн боловсрол, шинжлэх ухааны хөгжилд Монгол Улсын Их Сургуулийн гүйцэтгэж буй үүрэг

Тус улсын нийт боловсрол, түүний дотор Хууль зүйн боловролын хөгжилд дэлхийн II дайны үе буюу 1942 онд байгуулагдсан Монгол улсын Их сургууль чухал үүрэг гүйцэтгэж ирэв. Түүний нэг гол үүрэг нь хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байгаагаар тодорхойлогдоно. 1960 онд МУИС-д хууль зүйн салбар нээснээр эх орондоо үндэсний хууль ч мэргэжилтэн бэлтгэх боломжтой болжээ. Анх 35 оюутан 2 багштайгаар Д. Лувсаншарав , Д, Сангиданзан хичээлээ эхэлсэн байна. Оюутнуудын дунд С. Чойжамц, М. Хашгамбай, Я. Тойвгоо, Н. Сособарам, Сүрэнхорлоо, Янжмаа зэрэг ахмад хуульчид байв. Анхны төгсөлт 1964 онд болжээ.

Хувийн өмчийн Хууль зүйн Их, дээд сургуулиуд

Үүсэл хөгжил. Зах зээлийн харилцаанд шилжих өмчийн олон төрөл хэлбэрийг хүлээн зөвшөөрөх болсноор мэргэжлийн зарим чиглэлээр хувийн өмчийн их, дээд сургуулиуд байгуулагдах болсон юм. Эдгээр нь иргэдийн сурч боловсрох эрхийг харэгжүүлж, тодорхой мэргэжил эзэмшүүлэх зорилготой. Анхны хувийн өмчийн хууль зүйн дээд сургууль 1991 онд байгуулагдаж , 10 гаруй жил болоход багшлах боловсон хүчин, материаллаг баазын хувьд чамлахааргүй бэхжиж, олон тооны эрх зүйч мэргэжилтэн бэлтгэсэн төр, захиргаа, хууль хяналтын байгууллага, аж ахуйн нэгжид мэргэжлийн болон удирдах албан тушаалын ажлыг гүйцэтгэж байна.

Төрийн өмчийн Хууль зүйн их, дээд сургуулиуд, оюутан элсүүлэх талаар тодорхой тооны хязгаартай тул иргэдийн сурч боловсрох, мэргэжил эзэмших хүсэл сонирхлыг хэрэгжүүлэхэд хувийн өмчийн хууль зүйн их, дээд сургуулиуд өргөн боломж олгож буй чухал хэлбэр болж байна. Тэдгээрт төрийн өмчийн хууль их, дээд сургуулиудын адил стандартаар эрх зүйчдийг бэлгэж байна. Зарим нь коллежийн шатлалаас Дээд сургуулийн шатлалд зарим нь дээд сургуулийн шатлалаас Их сургуулийн шатлалд шилжиж, Болосрол, соёл, шинжлэх ухааны яамнаас магадлан итгэмжлэгдэн зохих статусыг олж, авч сургалтын талаар тодорхой алхмуудыг хийж тохиолдсон хүндрэл бэрхшээлийг даван туулж бэхжин хөгжиж байна. Гэвч орчин үеийн өндөр мэргэжилтэй эрх зүйчдийг шаардлагын хэмжээнд бүрэн хүргэн бэлтгэхэд шийдвэрлэгдээгүй асуудлууд их байна. Энэ нь гол төлөв багшлах боловсон хүчний чадвар материаллаг баазын бэхжилт, эрдэмжилтийн түвшин, төгсгөн гаргаж буй мэргэжилтний чанар, гадаад харилцааны өргөжилт , мэргэжил арга зүйн удирдлагын үр дүн зэрэгтэй холбоотой, бөгөөд энэ талаар учир дутагдалтай, анхаарвал зохих асуудлууд их байгаа юм. Энэ бүхнийг шийдвэрлэвэл Их, дээд сургуулийнхаа өнгө төрхийг бүрэн олж өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг, сургалт эрдэм шинжилгээний төв болж чадах юм. Үүний тулд аливаа асуудалд дан өмчийн сэтгэлгээгээр бус мэргэжил арга зүй шинжлэх ухааны сэтгэлгээр хандаж сургуулиа эрдэмжүүлэх талаар онцгой анхаарч, доголдож саад тотгор болж буй зүйлүүдийг хамт олны бүтээлч хүсэл эрмэлзлэлийг нарийн мэдэрч ажилласны үрээр нэн даруй засч ажиллах шаардлагатай. Эрдэмтдийн оюуны их хүч нөөцийг чадварлаг ашиглаж, тэдэнд гүн хүндэтгэлтэй хандаж бүтээлч хөдөлмөрийг нь өндөр үнэлж байж, сургууль, багш нараа чадваржуулж чадах юм. Зах зээлийн хуулиар шалгарч цаг хугацааны сорилыг даван туулах нь тэдгээр сургуулиудын амьдрах чадварыг харуулах юм.

Хууль зүйн сургалт, судлах үндсэн хичээлүүд

Хууль зүйн боловсрол эзэмшүүлэх гол хэлбэр нь хууль зүйн сургалт юм. Өөрөөр хэлбэл , болосролыг сургалтаар олж авдаг. Сургалт хэдий чинээ боловсронгуй байна тэр хэмжээгээр боловсол төдий чинээ төгс сайн байдаг сургалт сайн байхын гол шалгуур нь :

1. Шинжлэх ухааны үндэслэлтэй байх

2. Онолын суурь мэдлэгийг олж авах

3. Амьдрал пратиктай нягт холбоотой байх

4. Өөрийн орны төр, хууль цаазын уламжлал шинэчлэлийг сайн мэдэх

5. Зах зээл хөгжсөн орнуудын хууль зүйн сургалтын туршлагыг бүтээлчээр эзэмших

6. Багшлах боловсон хүчин сайтай ю бүрэлдэхүүний нэлээд буюу дийлэнх нь эрдмийн зэрэг цолтой байх

7. Материаллаг бааз хичээлийн болон оюутны байр, цайны газар, номын сан, техник хэрэгсэл зэрэг сайн байх

8. Гадаад хэл англи , орос, герман,и зэрэг бусад сайтар эзэмших

9. Өөрийн хуримтлуулсан туршлагад хуримтлуулах зэрэг болно.

Сургууль багш оюутны хамтын нэгдэл болж чадсан тэр газарт сургалт сайн байх нөхцөлтэй . Манай орны хууль зүйн дээд боловсролын байгууллагын хамгийн ууган нь бөгөөд үлэмж туршлага хуримтлуулсан нь МУИС-н Хууль Зүйн Сургуууль . Хууль зүйн сургалтанд удирдамж болгох баримт бичиггүйгээр сургалтын хэвийн явуулах боломжгүй. Тийм баримт бичгүүдэд хууль зүйн сургалтын үзэл баримтлал, сургалтын төлөвлөгөө, хичээлийн программ зэрэг юуны өмнө орно.

Үзэл баримтлал нь хууль зүйн сургалтыг удаан хугацаанд тогтвортой явуулахад мөрдөх зарчмын чанартай гол баримт бичиг мөн. Энэ нь шинэчлэлийн бодлого, өндөр хөгжилтэй орнуудын жигшиг, өөрийн орны туршлага зэргийг иж бүрнээр тусгасан байх шаардлагатай.

Сургалтын төлөвлөгөө:бол ямар ангид хичээлийг хэдэн цагаар үзэхийг тусгасан байнга мөрдөх баримт бичиг юм. Сургалтын төлөвлөгөө нь нэг талаараа тогтвортой байна.

Хичээлийн пронрамм:тухайн хичээлээр судлах сэдэв, асуудлууд, хэрэглэгдэхүүнийг тусгасан, уг хичээлийн мэдлэг эзэмшихэд удирдамж болох хөтөлбөр юм.

Хичээлийн хэрэглэгдэхүүн :нь онолын болон мэргэжлийн ном бүтээл, хууль тогтоомж, түүхэн сурвалж, төр засгийн олон улсын баримт бичиг зэрэг материалаас бүрдэх бөгөөд тэдгээрийг сургалтад байнга ашиглах шаардлагатай. Хууль зүйн сургалт нь зохих хичээлүүдийг лекц, семинар, дадлагын хэлбэрээр үзэж судлах байдлаар хэрэгжинэ. хуульч мэргэжил эзэмшихийн тулд зайлшгүй судлах мэргэжлийн үндсэн хичээлүүд нь :

1. Мэргэжлийн удиртгал. Хууль зүйн мэргэжил, түүний үндсэн шинж, онцлог, хууль зүйн мэргэшил, түүний төрлүүд, хуульчийн эрхлэх ажил, түүнчлэн мэргэжлээрээ ажиллах байгууллагууд, хуульчийн ёс зүй, хуулийн шинжлэх ухаан, хууль зүийн боловсрол, сургалтын тухай наад захын мэдлэг өгнө.

2. Төр эрх зүйн онол. Төр, эрх зүйн үүсэл, хөгжил , түүхэн хэв маяг, хэлбэр, чиг үүрэг, зүй тогтол , онцлог хандлага, хэм хэмжээ , бүтэц , эрх зүй бүтээх , хэрэглэх , хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрх зүйн ухамсар соёл хууль ёс хууль зүйн хариуцлагын тухай зэрэг асуудлыг судална .

3. Төр эрх зүйн түүх монголын Монгол нутагт төрт ёс хууль цааз үүсэн хөгжсөн зүй тогтлын түүхийн янз бүрийн үеүүдэд түүний илрэн хэрэгжсэн онцлог үүрэг хууль цаазын салбар түүхэн сурвалжууд тэдгээрийн үндсэн агуулгыг судална .

4. Эрх зүйн философ Төр эрх зүйн тухай сэтгэгчид соён гэгээрүүлэгчдийн үзэл сэтгэлгээ түүний мөн чанар төлөвшил хөгжил ач холбогдлын тухай судална .

5. Эрх зүйн социалоги эрх зүй түүний харилцаа хэм хэмжээ эрх зүйн институт механизмын үйлчлэл зэрэг бусад асуудлыг судална .

6. Үндсэн хуулийн эрх зүй улс төрийн байгуулалт эдийн засгийн үндэс төрийн бүрэн эрхт байдал нийгмийн бүтэц улс төрийн тогтолцоо төрийн байгууллагууд иргэдийн үндсэн эрх эрх чөлөө үүрэг нутгийн удирдлага зэрэг бусад зэрэг асуудлыг судална .

7. Захиргааны эрх зүй төрийн удирдлага тэдгээрийн эрх зүйн аагт төрийн алба албан хаагчийн эрх зүйн байдал төрийн захиргааны салбарууд тэдгээрийн бүтэц зохион байгууллагууд эрхлэх асуудал зэргийг судална .

8. Санхүүгийн эрх зүй улсын төсөв орлого зарлага төсвийн байгууламж процесс санхүүжилт зээл тооцоо мөнгөн гүйлгээ санхүүгийн хяналт шалгалтын асуудлыг судална .

9. Экологын эрх зүй байгалийн тэнцвэрт харьцааг хангах нөөц баялагийг зохистой хамгаалах нөхөн сэргээх хүн байгалийн харилцааг зохицуулах хянах байгалийн обьект бүрийн эрх зүйн зохицуулалт зэрэг асуудлыг судална .

10. Газрын эрх зүй Газрыг өмчлөх эзэмших ашиглах энэ талаар төр иргэн аж хуй нэгж байгууллагуудын эрх үүрэг газрын нэгдмэл сан түүний үндсэн төрлүүд газрын кадастр газар зохион байгуулалтын эрх зүйн зоаицуулалт зэрэг үндсэн асуудлыг судална.

11. Иргэний эрх зүй эдийн ба эдийн бус баялагтай холбогдох арилцааг зохицуулах, төр, иргэн аж ахуйн нэгж байгууллагын харилцаанд шууд буюу төлөөлөн оролцох өмчийн эрхийг хэрэгжүүлэх, гэрээ, хэлцэл хийх үүргийн эрх түүний төрлүүдийг хангах зэрэг асуудлыг судална.

12. Гэр бүлийн эрх зүй гэр бүл гэрлэлтийн харилцаа гэрлэх нөхцөл журам эцэг эх үр хүүхэд садан төрөл зэрэг гэр бүлийн гишүүдийн харилцан хүлээх эрх зрэг асуудлыг судална

13. Хөдөлмөр нийгэм хангамжийн эрх зүйг Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад хамтын гэрээ байгуулах, ажил амралтын цагийг зохицуулах цалин хөлс даалгавар олгох, олговор олгох нийгмийн даатгал халамж тэтгэвэр, хөдөлмөрийн сахилга хөдөлмөрийн маргаан зэрэгтэй холбогдвсон асуудлыг судэлна.

14. Эрүүгийн эрх зүй нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлох түүний төрлүүд, гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тогтолцоо зэрэг асуудлуудлыг судална

15. Криминилоги гэмт хэргийн шалтгаан гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх асуудлыг судална

16. Криминалистик гэмт хэргийн ул мөрийг техник хэрэгслийн тусламжтайгаар илрүүлэн тогтоох асуудлыг судална.

17. Эрүү иргэний процессын эрх зүй нь үндсэн хууль захиргаа эрүү иргэний холбогдотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг судалдаг .

18. Олон улсын нийтийн эрх зүй Улсуудын хоорондын харилцаа олон улсын байгууллага хүн ам нутаг дэвсгэр дипломатийн сансарын далайн консулын эрх зүй болон олон улсын ьхариуцлагыг судулна

19. Олон улсын хувийн эрх зүй Иргэний гэр бүл өв залгамжлал патентын эрх худалдааны эрх зээл тооцоо гадаадын иргэний байдал зэрэг асуудалтай холбогдсон харилцааны олон улсын хувийн эрх зүйн асуудлыг судална

Гадаадын зарим орны хууль зүйн боловсрол

Үндсэн ойлголт : Дэлхийн улсуудад боловсролын тогтолцооны салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь хууль зүйн боловсрол бөгөөд түүнд ямагт чухал байр суурь эзэлсээр иржээ. Анхны төр улс байгуулагдсан үеэс практикийн хууль цааз үүсэн аажимдаа онолын хууль цааз болон хөгжиж хууль зүйн боловсролыг бие дааж буюу томоохон сэтгэгчдэд шавь орох замаар олж авч байсан бол хожим сургуулийн боловсролыг системтэй эзэмших болжээ. XII-XIIIзууны үед Итали, Испани зэрэг улсад анхны университет байгуулагдсан юм. Москвагийн М.В Ломносовын нэрэмжит Улсын Их Сургууль 1819 онд байгуулагдаж, дээрх их сургуулиудад м эргэжлийн хуульчийг бэлтгэж эхэлжээ. Дэлхийн улсууд дахь хууль зүйн боловсрол тухайн орны нийгэм эдийн засгийн хөгжил, үндэсний онцлог, түүхэн уламжлал зэргээс хамаарч өвөрмөц байдалтай боловч сүүлийн үед нийтлэг шинж нь улам илэрхий болж хоорондоо ойртох хандлага нэлээд ажиглагдах болов. Энэ нь эдүгээ даяаршлын эрин үетэй холбоотой юм.

Эрх зүйт тогтолцооныхоо онцлогоос хамаарч хууль зүйн боловсрол зарим талаар онцлогтой. Тухайлбал Европын болон Англи- Америкийн хууль зүйн боловсролд адил төстэй болон ялгаатай зүйл олон байна. Ихэнх орнуудад ерөнхий болосролын сургуульд 6-7 наснаас орж 11-12 жилээр төгсөөд Их Сургуульд элсэн ордог. Их сургуулийн суралцах хугацаа 6-8 жил байна. Энэ нь бага дунд дээд боловсролыг харьцануй урт хугацаанд сайн эзэмшүүлэх зорилготой юм. Хууль зүйн их, дээд сургуулиудад мэргэжлийн онцлогоос хамаарч хуулийн практик эзэмшүүлэх урт хугацаагаар дадлага хийлгэсний дараа улсын шалгалт авч төсгөх явдал нэлээд байна. Суралцах хугацааны байдлаар эрх зүйчдийг хуульч бүрэн хуульч гэж ангилах явдал бий. Англид хуульч нь 5 жил бүрэн хуульч 6.5 жил Францад бүрэн хуульч 6-8 жил Италид төрийн албаны хуульчид 7-9 жил суралцдаг ажээ. Испанид их сургуулийн сургалт 5жил бөгөөд энэ нь өмгөөлөгч болдог байна.

Германы хууль зүйн сургалт

Олон зуун жилийн туршлага хуримтлуулсан Ром-Германы эрх зүйт тогтолцооны үндсэн зарчмуудыг боловсруулахад ГерманыиИх сургуулийн профессорууд үлэмж үүрэг гүйцэтгэсэн. Төр эрх зүйн онолын тулгуур асуудлыг боловсруулахад Гегель Фейрбах Маркс Энгельс зэрэг суут сэтгэгчид томоохон хувь нэмэр оруулсан юм. Германы хууль зүйн боловсрол нь Европын боловсролын нийтлэг дүр зургийг илтгэн харуулдаг. Бонн, берлин, Халле, Вайрот зэрэг олон хотын Улсын Их Сургууль бий. Германы хууль зүйн сургалтын үндсэн хэлбэрүүийг өөрийн үзсэн Мюнен Вайротын их сургуулийн жишээн дээр үзвэл:

А. Лекц- сургалтын үндсэн суурь хэлбэрээр хэвээр байна. Лекцийг профессорууд уншина. Лекцээр үндсэн ойлголт категорийн тухай ммэдлэг өгөх боловч дан онолдохыг гол болгодоггүй практиктай холбож жишээн дээр ярих хуулийн заалттай уялдуулах, энгийн аргаар ойлгуулахыг чухалчилдаг нь Европын эрх зүйн профессор Штайн, эрүүгийн эрх зүйн профессор Роксин нарын лекцээс тодорхой байна.

Б. Дасгал – сургалтын түгээмэл хэлбэр . хоёр янзаар явагдана. 1. Анхан шатны 2. Гүнзгийрүүлсэн шатны Эхнийх нь нэлээд энгийн, наад захын ойлголтуудыг багтаадаг. Мөн дасгал нь тест бөглөх гэрийн даалгавар хийх хэлбэртэй байж болно. Тест нь хуулийг ойлгож, мэдэх, гэрийн даалгавар нь хуулийг хэрэглэх зорилготой.

В. Коллоквиум- тодорхой бүлэг асуудлаар мэдлэг шалгах, санал солилцож, шинийг эрэлхийлэхэд тохиромжтой. Дараалсан байдлаар олон асуулт тавина. Шалгалт нээлттэй бөгөөд сонирхогч хүн ирж оролцож болно. Оюутнаас бэлэн хариулт авах нь гол бус хаин бодож, сэтгэж, эргэцүүлэх замаар яриа өрнүүлдэг.

Г. Семинар – жилийн эхэнд семинарын сэдвийг ашиглах материалын хамт хийх хугацааг зааж урьдчилан тараана. Оюутан түүнээс сонгож бэлтгэнэ. Ассистент багшийн тусламжтайгаар ном зохиол шийдвэрүүдийг ашиглан шинжлэх ухааны үүднээс сэдвээ боловсруулна.

Д. Дүрд тоглох – сургалтын харьцангуй шинэлэг хэлбэр. Сургуулиуд шүүхийн танхим байгуулж түүнийг шалгаруулдаг. Шүүхийн танхимд оюутнууд шүүгч, прокурор, өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч, гэрч нэхэмжлэгч, хариуцагчийн дүрд тоглож тодорхой асуудлаар, процессийн хуулийн дагуу шинэчилсэн байцаалт асуулт хариулт явуулж өөрсдийн байр суурийг хамгаалан мэтгэлцээн хийнэ. Энэ үеэр оюутны олж авах мэдлэг, түүнийгээ практикт хэрэглэх чадвар харагдах бөгөөд энэ талаар анхны дадлага олж авдаг. Дүрд тоглох нь зохих хэмжээний бэлтгэл шаарддаг оюутнууд нэлээд сонирхдог хэлбэр юм.

Е. Профессорын баг- хэдийгээр тэнхим нь сургалтын уламжлалт түгээмэл нэгж боловч тогтсон хэв загварт баригдан сургалтын зэрэгцээ захиргааны үүрэг биелүүлж багш нарын бүтээлч сэтгэлгээг өрнүүлэн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд зарим талаар саадтай болох нь харагдсан. Мөн тэнхимийн бүрэлдэхүүнд байгаа профессоруудын хүчийг гүйцэд ашиглаж чадахгүй шинжлэх ухааны салбаруудын хөгжилд нээлттэй зам нээгдүүлэхэд

Хяналтын асуулт

Хууль зүйн боловсрол гэж юу вэ?

Хууль зүйн боловсролын тогтолцоо гэж юу вэ?

Хууль зүйн дээд боловсролын судлах үндсэн хичээлүүд

Ном зүй

1. Т.Сэнгэдорж Хуульчийн мэргэжил УБ,2000 он 3-11-р тал

2. Монгол Улсын Үндсэн хууль УБ, 1992

Боловсруулсан багш магистр .........................................Ц.Мөнхдэлгэр

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

тэнэг, мангар, хуц, новш,ална шүү,
tushigbayr (зочин)

bagshaa deerhi lektsuud enejil oroh buh lektsuud monuuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)