ХУУЛЬЧ : Бизнесийн эрх зүй
RSS Feeds

Бизнесийн эрх зүй

Батлав: Тэнхимийн эрхлэгч, магистр Ц.Мөнхдэлгэр

Бүлэг 2: Бизнесийн эрх зүйн харилцааны субъект

Лекцийн хичээлийн сэдэв: 7

Бизнесийн байгууллагын улсын бүртгэл

7.1. Бүртгэх байгууллага, түүний чиг үүрэг

7.2. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх

7.1. Бүртгэх байгууллага, түүний чиг үүрэг

Бизнесийн байгууллагын улсын бүртгэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн дагуу явагдана. Уг хууль 2003 оны 05 сарын 23-ны өдөр батлагдсан бөгөөд 9 бүлэг 29 зүйлтэй.

Хуулийн этгээдийн улсын бүртгэл” гэж хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон хуулийн этгээдийн талаархи бусад мэдээллийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн жагсаалтад оруулах үйлдлийг хэлнэ.

Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбогдолтой асуудлыг хуулиар зохицуулна.

Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь хуульд заасан журмын дагуу байгуулагдсанаар үүсч, татан буулгаснаар дуусгавар болдог нийтийн эрх зүйн хуулийн этгээд болон хуулийн этгээдийн эрхгүй байгууллага үл хамаарна.

Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцохыг хориглоно. Үүнийг зөрчсөний улмаас бусдад гэм хор учруулсан бол буруутай этгээд уг гэм хорыг арилгана.

Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн1 12, 13 дугаар зүйлд заасан хураамж төлнө.

Хуулийн этгээдийг дор дурдсан байгууллага /цаашид “бүртгэх байгууллага” гэх/ бүртгэнэ:

1.нөхөрлөл, компани, хоршоо, төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, холбоо, сан, шашны байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар;

2.төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газрыг санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

3.соёл, боловсрол, сургалтын байгууллагыг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь;

4.эрүүл мэндийн байгууллагыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

5.улс төрийн намыг Улсын дээд шүүх.

Бүртгэх байгууллага дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1.хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгэх, энэ тухай хуульд заасны дагуу нийтэд мэдээлэх;

2. хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн жагсаалт хөтлөх;

3.хуулийн этгээд тус бүрт холбогдох баримт бичгийг дугаарлаж хавтаслан, засвар оруулах боломжгүй байдлаар лацдах, түүнийг гал, усны болон бусад аюул ослоос бүрэн хамгаалсан шүүгээнд хадгалах;

4.улсын бүртгэлийн жагсаалтаас энэ хуульд заасан журмын дагуу лавлагаа өгөх;

5.улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн нэрийн жагсаалт хөтлөх, нэрийн сан бүрдүүлэх, тэдгээрээс лавлагаа өгөх;

6.улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан бусад шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, тэдгээрийг боловсронгуй болгох талаар саналаа холбогдох байгууллагад оруулах;

7.энэ хуульд заасан бусад чиг үүрэг.

Улсын бүртгэлийн жагсаалт хөтлөх, зарчим, хэлбэр: Хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон хуульд заасан бусад мэдээллийг агуулсан улсын бүртгэлийн жагсаалтыг бүртгэх байгууллага хөтөлнө.

Хуулийн этгээдийн төрөл, хэлбэрээс үл хамааран улсын бүртгэлийн жагсаалт хөтлөх зарчим, хэлбэр нэгдмэл байна.

Улсын бүртгэлийн жагсаалтыг бүртгэлийн дэвтэр дээр болон цахим санд давхар хөтлөх бөгөөд бүртгэлийн дэвтэр дээрх болон цахим сан дахь мэдээлэл зөрвөл бүртгэлийн дэвтэр дээрх мэдээллийг үндэслэл болгоно.

Улсын бүртгэлийн жагсаалтыг цахим санд оруулж хөтлөхдөө улсын хэмжээний бусад мэдээллийн систем, сүлжээтэй харилцан уялдаатай байх зарчмыг удирдлага болгон зохих арга зүй, программыг ашиглана. Улсын бүртгэлийн жагсаалт нь улсын хэмжээний мэдээллийн эх сурвалж болно.

Бүртгэх байгууллага Үндэсний статистикийн газрын саналыг тусган Засгийн газраас баталсан журмын дагуу улсын бүртгэлийн жагсаалтыг хөтөлнө.

Улсын бүртгэлийн жагсаалтад хуулийн этгээдийн тухай дор дурдсан мэдээллийг тусгана:

1.хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар;

2.тухайн хуулийн этгээдийн төрөл, хэлбэр;

3.хуулийн этгээдийн ерөнхий захиргааны оршин байгаа газрын хууль ёсны хаяг, хэрэв байнгын ажиллагаатай ерөнхий захиргаа байхгүй бол тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хаяг;

4.хуулийн этгээд байгуулсан арга /шинээр, эсхүл өөрчлөн байгуулсан/;

5.үүсгэн байгуулагчийн талаар;

6. үүсгэн байгуулах баримт бичгийн талаар;

7.өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн болон үйл ажиллагаа нь зогссон хуулийн этгээд тус бүрийн эрх залгамжлалын талаар;

8.хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийн тухай мэдээлэл, түүнийг бүртгэсэн огноо;

9.хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох арга /өөрчлөн байгуулах, эсхүл татан буулгах/;

10.компанийн хувьд үүсгэн байгуулах баримт бичигт заасан өөрийн хөрөнгийн хэмжээ;

11.хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог, нэр, албан тушаал, иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаар /хэрэв байгаа бол/;

12.хуулийн этгээдийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талаар;

13.тухайн хуулийн этгээд салбар, төлөөлөгчийн газартай бол түүний оршин байгаа газрын хууль ёсны хаяг.

Улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд өмнө нь орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг хэвээр хадгална.

Дээрх мэдээлэлд өөрчлөлт орсон бол тухайн хуулийн этгээд ажлын 3 хоногт багтаан энэ талаар бүртгэх байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

Үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсантай холбогдон улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд хуулийн этгээд ажлын 3 хоногт багтаан энэ талаар бүртгэх байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

Улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа олгох: Улсын бүртгэлийн жагсаалт дахь иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаараас бусад мэдээлэл нийтэд хүртээмжтэй, ил тод байна. Бүртгэлийн байгууллага улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа өгөхөөс татгалзаж үл болно.

Бүртгэлийн байгууллага нь иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаартай холбогдох мэдээллийг хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, этгээдэд өгч болно.

Улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагааг дараахь хэлбэрээр өгнө:

1.хүссэн мэдээллийн талаар бичгээр буюу амаар;

2.шаардлагатай гэж үзвэл холбогдох баримт бичгийн хуулбарыг.

Бүртгэх байгууллага улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа авах тухай хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан холбогдох этгээдэд шаардлагатай лавлагаа өгөх үүрэгтэй.

Бүртгэх байгууллага улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа өгөхдөө үйлчилгээний хураамж авах ба үйлчилгээний хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно.

Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, этгээдийн хүсэлтээр өгөх лавлагаанд үйлчилгээний хураамж хамаарахгүй.

Бүртгэх байгууллага хуулийн этгээд бүртгүүлэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар бичгээр шийдвэр гаргана. Хуулийн этгээд өөрчлөгдсөний үр дүнд шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх хугацаа мөн нэгэн адил байна.

Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлөө хуулийн этгээд байгуулагдсанаасаа хойш нэг сарын дотор, бусад хуулийн этгээд ажлын 10 хоногт багтаан холбогдох бүртгэх байгууллагад гаргана.

Өргөдлийн маягтын загварыг холбогдох бүртгэх байгууллага батална. Өргөдлийн маягтад дор дурдсан мэдээллийг тусгана:

1.үүсгэн байгуулах баримт бичиг нь хуульд заасан шаардлага хангаж байгаа;

2.хуулийн этгээд нь хэлбэр, зохион байгуулалтын хувьд хуульд заасан журмаар байгуулагдаж байгаа;

3.бүрдүүлсэн баримт бичиг нь улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийх шаардлага хангаж байгаа;

4.компанийн хэлбэрээр байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн хувьд өөрийн хөрөнгийн хэмжээ.

Өргөдөл гаргагч өргөдлийн маягтыг бөглөж гарын үсэг зурах ба түүнд өөрийн иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичнэ.

Өргөдөлд зурсан гарын үсгийн хэв маягыг нотариатаар гэрчлүүлнэ.

Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг дор дурдсан этгээдийн аль нэг /цаашид “өргөдөл гаргагч” гэх/ гаргана:

1.тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага;

2.тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан;

3.тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн аль нэг;

4.хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага;

5.хуулийн этгээд татан буугдах тохиолдолд татан буулгах комиссын дарга;

6.итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

Өргөдөл гаргагч хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараахь баримт бичиг бүрдүүлнэ:

1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

2. хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, эсхүл уг шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3.хуулийн этгээдийн дүрэм,

4.хуульд заасан бол үүсгэн байгуулах гэрээ;

5.Гадаадын иргэн, гадаадын хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож байгаа бол гадаад паспортын хуулбар, хуулийн этгээдийн тухайн улс дахь улсын бүртгэлийн бичилтийн хуулбар, гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;

6.хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримт;

7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

Хуульд өөрөөр заагаагүй бол бүртгэх байгууллага өргөдөл гаргагчаас бусад баримт бичиг шаардаж болохгүй.

Баримт бичгийг өргөдөл гаргагч бүртгэх байгууллагад биечлэн, эсхүл баталгаат илгээмжээр хүргүүлж болно. Баталгаат илгээмжээр хүргүүлэхтэй холбогдон гарах зардлыг тухайн хуулийн этгээд хариуцна.

Өргөдөл гаргагчаас хүргүүлсэн баримт бичгийг бүртгэх байгууллага хүлээн авсан өдрийг уг баримт бичгийг хүлээн авсан өдөрт тооцно.

Бүртгэх байгууллага нь хүлээн авсан баримт бичгийн жагсаалт, хүлээн авсан огноо бүхий тасалбарыг өргөдөл гаргагчид өгнө.

Бүртгэх байгууллага нь баталгаат шуудангаар хүргүүлсэн баримт бичиг хүлээн авсны дараа өдөрт багтаан уг баримт бичиг хүлээн авсан тухай тасалбарыг тухайн хуулийн этгээдэд баталгаат шуудангаар хүргүүлэнэ. Баталгаат шуудангаар хүргүүлэхтэй холбогдон гарах зардлыг холбогдох бүртгэх байгууллага хариуцна.

7.2. Хуулийн этгээдийг улсын бҮртгэлд бҮртгэх

Бүртгэх байгууллагын заасан шийдвэр нь улсын бүртгэлийн жагсаалтад тухайн хуулийн этгээдийг бүртгэх тухай бичилт хийх үндэслэл болно. Бүртгэлийн бичилт бүрт улсын бүртгэлийн дугаар олгож, бүртгэсэн огноог тэмдэглэнэ.

Хуулийн этгээдийг улсын бүртгэлийн жагсаалтад оруулж, бүртгэлийн бичилт хийсний дараа тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийн эхний хуудсан дээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар, бүртгэсэн байгууллагын нэр, он, сар, өдөр бүхий тэмдэг дарж, хариуцсан бүртгэлийн ажилтан гарын үсэг зурсанаар тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэнд тооцно.

Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн даруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан энэ тухай нийтэд мэдээлнэ.

Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж өргөдөл гаргагчид улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно. Улсын бүртгэлийн гэрчилгээний загварыг Засгийн газар батална.

Бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс дараахь үндэслэлээр татгалзана:

1. улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;

2. өөрчлөн байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн хувьд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай[1] хуулийн 15.3, 15.4-д заасан үндэслэл байгаа.

Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бол энэ тухай бичгээр шийдвэр гаргаж, уг шийдвэрийг өргөдөл гаргагчид хүргүүлнэ.

Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл тухайн хуулийн этгээд шүүхэд гомдол гаргаж болно.

Өөрчлөн байгуулах замаар байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх:

Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн хуулийн этгээд холбогдох бүртгэх байгууллагад бүртгүүлэх тухай өргөдөл гаргана.

Өргөдлийн маягтын загварт энэ хуулийн 14.2-т зааснаас гадна дараахь мэдээллийг тусгана:

1. өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн хуулийн этгээд нь өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийн үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө хүлээсэн үүргийг залгамжлан хариуцах тухай шилжүүлэх акт буюу хуваах балансад тусгагдсан тухай;

2.өөрчлөн байгуулагдаж байгаа хуулийн этгээд бүх үүрэг гүйцэтгүүлэгчиддээ энэ талаар бичгээр мэдэгдсэн тухай.

Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ:

1. баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

2.хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, эсхүл уг шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3.өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг;

4.шилжүүлэх акт /нийлүүлсэн, нэгдсэн/;

5.хуваах баланс /хуваасан, тусгаарласан/;

6.Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 15.2-т заасан хянан зохицуулах албанаас гаргасан дүгнэлт;

7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээд бүртгэх байгууллагад бүртгүүлэх тухай өргөдөл гаргах хугацаа, журам энэ хуулийн 14.1, 15 дугаар зүйл, 16.3-т заасантай нэгэн адил байна.

Өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэх хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа дуусгавар болох:

1.Шинээр үүссэн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснээр нийлэх замаар өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа дуусгавар болсонд, харин нийлсэн хуулийн этгээд тус бүрийн хувьд тэдгээрийн үйл ажиллагаа зогссонд тооцно.

2.Нэгдэж байгаа хуулийн этгээд тус бүрийн хамгийн сүүлчийн хуулийн этгээдийн үйл ажиллагаа зогссон тухай улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийснээр нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцно.

3.Шинээр үүссэн хуулийн этгээд тус бүрийн хамгийн сүүлчийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснээр хуваах замаар өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг бүртгэх ажиллагаа дуусгавар болсонд, харин хуваагдсан хуулийн этгээдийн хувьд түүний үйл ажиллагаа зогссонд тооцно.

4.Шинээр үүссэн хуулийн этгээд тус бүрийн хамгийн сүүлчийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснээр тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцно.

5.Шинээр үүссэн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснээр өөрчлөгдөх замаар өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа дуусгавар болсонд, харин өөрчлөгдсөн хуулийн этгээдийн хувьд түүний үйл ажиллагаа зогссонд тооцно.

Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ:

1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

2.үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр;

3.үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;

4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах, түүнд холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлэхэд энэ хуулийн 15 дугаар зүйл болон 16.3-дахь хэсгийг баримтална.

Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийн талаар бүртгэх байгууллага тухай бүр нийтэд мэдээлнэ.

Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулахтай холбогдолгүй бөгөөд улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа бусад мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд өргөдөл гаргагч бүртгэх байгууллагад баталсан маягтын дагуу өргөдөл гаргана.

Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх болон үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орохтой холбогдолгүй бөгөөд улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа бусад мэдээлэлд өөрчлөлт оруулахтай холбогдсон бүртгэлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллага хөтөлнө.

Хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргасан эрх бүхий байгууллага ажлын 3 хоногт багтаан холбогдох бүртгэх байгууллагад бичгээр мэдэгдэж, татан буулгах тухай шийдвэр, эсхүл уг шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг мэдэгдэлд хавсаргана.

Татан буулгах комисс тухайн хуулийн этгээдийг татан буулгасан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас илүүгүй хугацаа өнгөрсний дараа уг хуулийн этгээдийг татан буулгаж дууссан тухай холбогдох бүртгэх байгууллагад мэдэгдэнэ. Бүртгэх байгууллага улсын бүртгэлийн жагсаалтад тухайн хуулийн этгээдийг татан буулгаж байгаа тухай бичилт хийнэ.

Улсын бүртгэлийн жагсаалтад тухайн хуулийн этгээдийг татан буулгаж байгаа тухай бичилт хийсэн үеэс эхлэн уг хуулийн этгээдтэй холбогдолтой дараахь баримт бичгийг бүртгэх байгууллага хүлээн авахгүй:

1.тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;

2.тухайн хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож, байгуулсан хуулийн этгээдийг бүртгүүлэх тухай өргөдөл, бусад баримт бичиг;

3.өөрчлөн байгуулах замаар шинээр үүсч байгаа хуулийн этгээдийн бүрэлдэхүүнд тухайн хуулийн этгээд нэгдэх, нийлэх хэлбэрээр оролцсон.

Хуулийн этгээд татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуулийн 32.2-т заасан татан буулгах комисс дараахь баримт бичиг бүрдүүлнэ:

1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

2.дуусгалтын тайлан;

3.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

Хуулийн этгээдийг дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн болон хуульд заасан бусад үндэслэлээр шүүхийн шийдвэрээр татан буугдсан бол шүүх хууль ёсны хүчин төгөлдөр болсон шийдвэрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд холбогдох бүртгэх байгууллагад ирүүлнэ.

Хуулийн этгээд татан буугдсаныг бүртгэх байгууллага улсын бүртгэлд бүртгэнэ.

Хуулийн этгээд татан буугдсан тухай улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийснээр тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассанд тооцно.

Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухайгаа тухай бүр нийтэд мэдээлнэ.

Батлав: Тэнхимийн эрхлэгч, магистр Ц.Мөнхдэлгэр



51-100хувийгөөр

/толгой/ компани

эзэмшдэг


Бүлэг 2: Бизнесийн эрх зүйн харилцааны субъект

Лекцийн хичээл: 8

Лекцийн хичээлийн сэдэв: Бизнесийн үйл ажиллагааг хамтран эрхлэх эрх зүйн үндэс

8.1. Бизнесийн үйл ажиллагааг хамтран эрхлэх тухай

8.2. Бизнесийн үйл ажиллагааг хамтран эрхлэх хуулийн этгээдийн нэгдэл, төрөл

1.1. Бизнесийн үйл ажиллагааг хамтран эрхлэх тухай

Бизнесийн үйл ажиллагааг хамтран эрхлэх эрх зүйн үндэс нь Монгол улсын Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний зохицуулалт юм.

2002 оны Монгол улсын Иргэний хуулийн 476-р зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.

Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд дараахь зүйлийг тусгана:

1. Гэрээний талуудын нэр хаяг

2. Хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго

3. Талуудын эрх, үүрэг

4. Удирдлагын бүтэц, эрх, үүрэг

5. Ашиг, алдагдлыг хуваарилах журам

6. Гэрээнээс гарах журам

7. Гэрээний хугацаа

8. Гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам

Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна. Хамтын үйл ажиллагааг хэд хэдэн тал бие даан эрхлэн явуулахаар тохиролцсон бол энэ тухай гэрээнд тусгах бөгөөд ийнхүү зөвшилцөж чадаагүй бол гэрээ байгуулахыг хориглоно.

Хамтран ажиллах гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:

1. Гэрээний хугацаа дууссан

2. Талууд шийдвэрлэсэн

3. Талуудын дунд өмчийн хөрөнгийг дампуурлын ажиллагааны дагуу төлбөрт гаргуулах хөрөнгөд оруулсан

4. Хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон

Гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг дараахь үндэслэлийн аль нэг нь байвал дуусгавар болсонд тооцно:

1. Гэрээг цуцалсан

2. Талуудын аль нэг нь дампуурсныг шүүхээс зарласан, татан буугдсан

3. Талуудын аль нэг нас барсан

Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилана.

Хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэв үгүй бол талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэнэ.

Монгол улсын Иргэний хууль болон бизнесийн үйл ажиллагаанд холбогдох бусад хуулиудад бизнесийн үйл ажиллагааг хамтран эрхлэх хэлбэр, төрөл, эрх зүйн үндсийн талаар тодорхой дэлгэрэнгүй зохицуулалт, тайлбар хомс байна.

Бизнесийн үйл ажиллагааг хамтран үйлдэхэд хуулийн этгээдийн нэгдлийн тухай асуудал зайлшгүй яригдана. Энэ ойлголтыг хуулийн этгээдийн нэгтгэх гэсэн ойлголтоос ялган салган ойлгох хэрэгтэй. Учир нь хуулийн этгээдийг нэгтгэх нь хоёр буюу түүнээс дээш хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, шинээр хуулийн этгээд буюу компани үүснэ. Харин хуулийн этгээдийн нэгдэл нь бие даасан хэд хэдэн аж ахуй эрхлэгчид тодорхой зорилго, чиглэлийн доор үйл ажиллагаагаа нэгтгэх бөгөөд хамтран ажиллах хугацаа, зорилго дууссан тохиолдолд уг хуулийн этгээдүүд бие даасан хуулийн этгээд хэвээр үлдэнэ.

8.2. Бизнесийн үйл ажиллагааг хамтран эрхлэх

хуулийн этгээдийн нэгдэл, төрөл

Бизнесийн үйл ажиллагааг хамтран эрхлэх хуулийн этгээдийн нэгдэл нь дараах төрөлтэй:

· Корпораци

· Консорциум

· Синдикат

· Холдинг

· Групп

· Картель гэх мэт болно.

Консорциум1 /англи. Consortsuim, орос. консорциум/- захиалгыг хамтран байршуулах, үйлдвэрлэл, зээл-санхүүгийн, маркетингийн томоохон хэмжээний ажилбар явуулах, ашигтай захиалга олж авах ба тэдгээрийг хамтран гүйцэтгэх, аж үйлдвэрт далайцтай төсөл хэрэгжүүлэх, аж ахуйн бүхийл үйл ажиллагааг уялдуулан зохицуулах аж ахуйн үйл ажиллагааны бие даасан бүтцийн түр нэгдэл. Аж үйлдвэрийн нэгдмэл нэг томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр буюу түүнээс дээш аж үйлдвэрийн компани буюу пүүс, заримтдаа хэд хэдэн улсын засгийн газрын байгуулсан үйлдвэрлэл- ахуйн хоршооллын түр хугацааны хэлэлцээрийн нэг хэлбэр. Засгийн газрууд гол төлөв үндэсний аюулгүй байдал, нэр хүнд бүхий техникийн тэргүүлэх(сансар, нисэх хүчин, батлан хамгаалах, биотехнологи зэрэг) салбарын төслүүдэд оролцдог.

Консорциум нь анх банкны хүрээнд жишээлбэл зээллэгийг байршуулах талаар тохиролцсон хэд хэдэн банкын түр хугацааны холбоо маягаар үүсчээ. Хэрэв консорциумын хэлэлцээрт буюу түүнээс олон улс оролцсон байвал тийм консорцуимыг олон улсынх гэж нэрлэнэ.

Консорциум нь нээлттэй, хаалттай байна. Хаалттай консорциумын зохион байгуулалтын онцлог нь захиалагч оролцогч улс бүртэй тус тусад нь гэрээ байгуулдагт оршино. Нээлттэй консорциумыг зохион байгуулахад бүх оролцогчид нь консорциумын зорилготой холбоотой тэр хэсэгт нийтээрээ сонгосон нэг удирдагчид захирагдан, өөр өөрсдийн оролцох тэр л хүрээ хязгаарт консорциумаар хүлээсэн үүргийн дагуу хамтын хариуцлага хүлээдэг. Тэгэхдээ захиалагч нь зөвхөн уг төслийг дангаараа хариуцах удирдагчтай гэрээ хийнэ. Консорциумыг эрхлэн удирдсаны төлөө сонгогдсон удирдагчдаа бүх оролцогчид нийт ашгийнхаа нэмэгдэл хэсгийг төлбөр болгон төлдөг.

Консорциумыг байгуулахад бүх аж ахуй нэгж бие даасан байдлаа хадгалах боловч удирдан хөтлөх ажиллагаагаа төвлөрсөн байдлаар хэрэгжүүлнэ. Ажил төрлийг эрхлэн хэрэгжүүлэх хороод, санхүүжүүлэлт ба оролцогч нэг бүрийн гүйцэтгэх үүрэг, даалгаврыг хуваарилах асуудлыг шийдвэрлэдэг захирлуудын зөвлөл консорциумыг тэргүүлдэг. Пүүсүүдэд зохион байгуулалт- техникийн асуудлыг хариуцах зохицуулах хороод байгуулагдана. Консорциумыг түүнд оролцогчдын хөрөнгөөр санхүүжүүлнэ. Консорциумд нэгдэн оролцогчид нь захиалга хүлээн авахын төлөө тэмцэл, түүнийг хэрэгжүүлж гүйцэтгэх талаар өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилго тавьдаг.

Синдикат(грек. Syndikos, англи. sysndicate 2)

1. Синдикатад оролцогчид өөрийн барааг худалдааны нэгдсэн (хувь нийлүүлсэн нийгэмлэг буюу хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг байдлаар байгуулагдсан) контороор дамжуулан борлуулах, түүнчлэн худалдан авахыг заасан картелийн хэв шинж бүхий хэлэлцээр.

Тэдгээр нь үйлдвэрлэлийн ба хууль зүйн бие даасан байдлаа хадгалах боловч карталиас ялгагдах ялгаа нь арилжааны бие даасан байдлаа алддаг. Нэг хэв маягийн бүтээгдэхүүнийг бөөнөөр нь үйлдвэрлэдэг үйлдвэрийн газрууд нэгдэлд багтана.

2.Зарим улсад үйлдвэрчний эвлэлийн байгууллагын нэр

Холдинг компани3( англи. holding company ) - нэг буюу хэд хэдэн компанийн хувь хөрөнгийг бүхэлд нь буюу тэн хагасаас илүүг эзэмшин хяналт тавьдаг компани.

Корпорац4(латин.corporation, англи. corporation)

1. АНУ болон бусад хэд хэдэн улсын эрх зүйн нэр томъёонд хуулийн этгээд, байгууллагыг илэрхийлсэн ойлголт. Корпорац хэмээх нэр томъёогоор энэ нэрээр нэрлэгдсэн бүхэл бүтэй байгууллагыг тэмдэглэдэг бөгөөд иргэний гүйлгээнд бие даан оролцогч болдог. Жишээ нь: АНУ-д бүх Корпорацыг дөрвөн бүлэгт ангилсан: нийтийн(public), холимог(quasi-public), бизнесийн буюу аж ахуйн үйл ажиллагааны(business) ба ашгийн бус буюу аж ахуйн үйл ажиллагааны бус (non-profit). Заримдаа Корпорац хэмээх ойлголт нь хуулийн этгээд гэсэн ухагдхуунтай адил утгаар хэрэглэгддэг. АНУ-ын эрх зүйд Корпорац гэдэгт үйлдвэрийн газрын холбоо нэгдэл ба хуулийн этгээдийн эрх бүхий тодорхой аж ахуй эрхлэгчдийг ойлгодог.

2. Монголын эрх зүйн компани гэсэн нэр томъёотой ойролцоо утагтай.

Картель5 (латин.франц. cartel)244-р тал- гол төлөв нэг салбарын үйлдвэрийн газрын үнэ, борлуулалтын зах зээл, үйлдвэрлэлтийн ба борлуулалтын тоо хэмжээ, патентийн солилцрр гэх зэргийн талаархи хэлэлцээр. Энэ нь дангаар ноёрхлын нэгэн хэлбэр. Картелийн хэлэлцээр нь гол төлөв ил тод бус байдаг. Картелийн хэлэлцээрт орсон фирм нь хууль зүйн санхүүгийн, үйлдвэрлэлийн ба худалдааны бие даасан байдлаа хадгална.



Батлав: Тэнхимийн эрхлэгч, магистр Ц.Мөнхдэлгэр



51-100хувийгөөр

/толгой/ компани

эзэмшдэг


Бүлэг 3: Бизнесийн хэлцэл, төлөөлөл

Лекцийн хичээл: 09

Лекцийн хичээлийн сэдэв: Бизнесийн хэлцлийн тухай ойлголт

09.1. Хэлцлийн тухай ойлголт, төрөл

09.2. Бизнесийн хэлцлийн тухай ойлголт, онцлог

10.1. Хэлцлийн тухай ойлголт, төрөл

Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ.

Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно. Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна.

Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.

Хэлцлийн хэлбэр:

Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.

Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

Ажил хэргийн хүрээнд тогтсон заншлын дагуу техникийн хэрэгслээр шууд хуулбарлан буулгасан гарын үсгийг түүний эхтэй адилтган үзэж болно.

Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ.

Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно.

Өвчин болон бичиг үсэг мэдэхгүйн улмаас гарын үсгээ өөрөө зурж чадахгүй этгээдийн итгэмжлэлээр өөр этгээд төлөөлөн хэлцэлд гарын үсэг зурж болно. Энэ тохиолдолд итгэмжлүүлсэн этгээдийн гарын үсгийг баталгаажуулсан байх бөгөөд өөр этгээдээр гарын үсэг зуруулах болсон шалтгааныг бичнэ.

Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ.

Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно.

Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Бичгээр хийх хуулийн шаардлагыг биелүүлээгүй хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульд заасан бол хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө.

Бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар талууд маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно.

Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ:

1. хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон;

2.хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон;

3.хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн.

Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ:

1.талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан;

2.хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан;

3.хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн.

Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ. Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно.

Болзол тавьж хийсэн хэлцэл

Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ.

Бий болох эсэх нь мэдэгдэхгүй, эсхүл нэгэнт бий болсныг нь хэлцэл хийгч талууд мэдээгүй байгаа үйл явдлаас шалтгаалан хэлцэлд заасан эрх үүрэг нь үүсэхээр тохиролцсон бол хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл гэнэ.

Бий болох эсэх нь мэдэгдэхгүй байгаа үйл явдал бий болсноор хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцсон бол өөрчлөгдөх болзлоор хийсэн хэлцэл гэнэ.

Үйл явдал ирээдүйд бий болох эсэх нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахаар байвал энэ зүйлийн зохицуулалт үйлчлэхгүй.

Болзол нь хуулийн шаардлагад нийцээгүй буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш эсхүл илтэд биелэгдэх боломжгүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

Үйл явдал тодорхой хугацаанд бий болох болзол тавьж хэлцэл хийсэн нөхцөлд уг үйл явдал дурдсан хугацаанд болоогүй бол болзол хүчин төгөлдөр бус болно.

Тодорхой хугацаа заагаагүй болзол хэдийд ч хэрэгжиж болно.

Болзолд заасан үйл явдал хэзээ ч бий болохгүй нь илт болсон тохиолдолд болзол хүчин төгөлдөр бус болно.

Үйл явдал тодорхой хугацаанд бий болохгүй гэсэн болзлоор хэлцэл хийсэн бөгөөд үйл явдал бий болохгүй нь тогтоосон хугацаа өнгөрөхөөс өмнө тодорхой болсон бол болзол хангагдсан гэж үзнэ.

Болзол тавьж хэлцэл хийсэн этгээд болзолд заасан үйл явдал бий болохоос өмнө эсрэг тал үүргээ гүйцэтгэхэд саад болох үйлдэл хийх эрхгүй.Болзол бий болсноор өөрт нь ашиггүй байх тал нь болзол бий болоход шударга бусаар саад болсон бол болзол бий болсонд тооцно. Болзол бий болсноор өөрт нь ашигтай байх тал нь болзол бий болоход шударга бусаар нөлөөлсөн бол болзол бий болоогүй гэж үзнэ.Болзол нь тодорхой хугацаанд бий болоход уг этгээд Иргэний хуулийн 48.1-д заасан үйлдлийг нэгэнт хийчихсэн байсан бол түүнээс болж эсрэг талдаа учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Биржийн гүйлгээнд оруулах эд хөрөнгө буюу эд хөрөнгийн эрх / эд хөрөнгө, үнэт цаас гэх мэт/-ээ харилцан шилжүүлэх тухай хэлцлийг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулж, биржид бүртгүүлнэ.

Хууль, тухайн төрлийн хэлцлийн шинж байдалд харшлахгүй бол биржийн хэлцэлд түүний агуулгад нийцүүлэн зохих гэрээ /худалдах-худалдан авах, комиссийн зэрэг/-ний журмыг хэрэглэж болно.

Талуудын худалдааны нууцыг агуулсан, тэдний зөвшөөрөлгүйгээр мэдээлж болохгүй нөхцөлийг биржийн тухай хууль тогтоомжоор тодорхойлно.

Биржийн хэлцэл байгуулах, түүнээс үүсэх эрх, үүрэгтэй холбогдон гарсан маргааныг эрх бүхий байгууллага хянан хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд уг шийдвэрийн талаар талууд шүүхэд гомдол гаргаж болно.

Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ.

Зөвшөөрлийг тухайн хэлцэлд баримтлах хэлбэрээр хийхийг шаардахгүй.

Хүчин төгөлдөр байх нь гуравдагч этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалах хэлцлийг гуравдагч этгээдийн зөвшөөрлөөр хийсэн бол Иргэний хуулийн 54.5-д заасан журам нэгэн адил хамаарна.

Хэрэв талууд нэгэнт олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хэлцэл хийх зорилгоор ямар нэгэн үр дагавар бий болгоогүй бол зөвшөөрөл олгосон этгээд урьдчилан олгосон зөвшөөрлөө хэлцэл хийхээс өмнө хүчингүй болгож болно. Зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай талуудад мэдэгдэнэ.

Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хүчин төгөлдөр бус байх хэлцэл

Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:

1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл;

2.дүр үзүүлэн хийсэн хэлцэл;

3.өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл;

4.үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл;

5.эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл;

6.сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл;

7.эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ илэрхийлсэн хэлцэл;

8.хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;

9.хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл;

10.дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл.

Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно.

Хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.

Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.

Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.

Гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.

Хэлцэл хийгч этгээд нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлэх буюу тооцоо хийхдээ илэрхий алдаа гаргасан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй бөгөөд ийм алдаа гаргасан этгээд түүнийгээ засах эрхтэй байна.

Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл

Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.

Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ:

1.хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн;

2.хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн.

3.Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэж болно:

1.хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн;

2.хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн;

3.хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн;

4.тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн.

4.Төлөөлөгч буюу зуучлагч нь төлөөлүүлэгч буюу үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригийн илэрхийллийг буруу ташаа мэдээлсний үндсэн дээр хийсэн хэлцлийг энэ хуулийн 58.2-т хамааруулж болно.

58.5.Хэлцэл хийгч нөгөө тал нь маргаж байгаа талын хүсэлтийн дагуу хэлцлийг биелүүлэхийг зөвшөөрсөн бол төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй.

Төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

Хэлцлийн нэг тал хайхрамжгүйгээс төөрөгдсөн, эсхүл Иргэний хуулийн 58.4-т заасан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулсан бол гэм буруутай этгээд хэлцлийн нөгөө тал болон гуравдагч этгээдэд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй. Ийнхүү төөрөгдөж байгааг нөгөө тал нь мэдэж байсан, мэдээгүй боловч мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол түүнд учирсан гэм хорыг арилгах үүрэг үүсэхгүй.

Хууран мэхэлж хийсэн хэлцэл

1.Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй.

2.Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.

3.Гуравдагч этгээд хууран мэхэлсэн тохиолдолд уг хэлцлээс ашиг олж байгаа этгээд ийнхүү хууран мэхэлснийг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол мэхлүүлсэн этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж болно.

4. Сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Хүч хэрэглэж хийсэн хэлцэл

1.Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.

2.Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ.

3.Хүч хэрэглэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд нь уг хэлцэл хийснээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус болох

1.Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

10.2. Бизнесийн хэлцлийн тухай ойлголт, онцлог

Шинээр батлагдсан компанийн тухай хуульд иргэний эрх зүйн урьд өмнө хэрэглэгдэж байгаагүй олон нэр томъёо орсон. Ийм нэр томъёоны нэг нь их хэмжээний хэлцэл юм. Их хэмжээний хэлцлийг хуулинд шууд өгсөн. Үүнд:

1. Хэлцэл хийхийн өмнөх зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, захиран зарцуулах болон байрьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл.

2. Компанийн хувьд гаргасан энгийн хувьцаны 25 хувиас дээш хэмжээний энгиын хувьцаа, энгийн хувьцаа авах эрхийн буюу энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргах, эсхүл хоорондоо холбоотой хэд хэдэн гаргалтыг их хэмжээний хэлцэл гэж тодорхойлсон.

Хууль зүйн агуулгаараа их хэмжээнийх нь хүчин төгөлдөр хэлцэл. Харин их хэмжээний хэлцлийг хийх эрх бүхий этгээд, түүний гаргах шийдвэрийн зохицуулалтаас нь шалтгаан бусад төрлийн хүчин төгөлдөр хэлцлээс хийх шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувь нийлүүлэгчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувь нийлүүлэгчдийн саналын олонхоор шийдвэрлэдэг.

Сонирхлын зөрчилтэй хэлцэл. Энэ хэлцэл нь сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийн нэг төрөл юм. Хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл нь сонирхлын зөрчилтэй хэлцлийг хийх журам, хэлцэл хийх сонирхол бүхий этгээд хуулиар тавигдсан шаардлагыг хуулинд заасан этгээд зөрчсөнөөр /Компанийн тухай хуулийн 88,89-р зүйл/ бий болно. Хэрэв хуулинд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй бол хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тухай шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн олонхийн саналаар гаргадаг.


Батлав: Тэнхимийн эрхлэгч, магистр Ц.Мөнхдэлгэр

Бүлэг 3: Бизнесийн хэлцэл, төлөөлөл

Лекцийн хичээл: №10

Лекцийн хичээлийн сэдэв: Бизнесийн хэлцэл байгуулах

10.1. Бизнесийн гэрээ, хэлцэл байгуулах журам, үе шат

10.2. Гэрээг заавал байгуулах болон үнэ хаялцуулах журмаар байгуулах

10.1. Бизнесийн гэрээ, хэлцэл байгуулах журам, үе шат

Гэрээг байгуулахад талуудын хүсэл зоригоос гадна харгалзан үзэх зайлшгүй хүчин зүйлүүд байдаг. Үүнд:

· Оролцогч талууд нь хэн байх/хуулийн этгээд, бусдын өмнө үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллага гм/

· Ямар төрлийн гэрээ байгуулах/нэгдэж байгуулах гэрээ, нийтийн гэрээ, гуравдагч этгээдэд ашигтай гэрээ гм/

· Тухайн гэрээг байгуулахад ямар хууль баримтлах

· Гэрээний зүйл нь хаана оршин байгаа

Эдгээрийг үндэслэн гэрээг хэд хэдэн аргаар байгуулна. Гэрээ байгуулах арга гэдэг нь гэрээ байгуулахдаа гэрээний зүйл оршин байгаа газар, баримтлах хууль, оролцогч талууд зэргээс хамааран гэрээг байгуулах нөхцөл байдлыг хэлнэ.

Нийтлэг журмаар байгуулах буюу гэрээ байгуулах аргад:

· Үнэ хаялцуулах журмаар байгуулах

· Гэрээг заавал байгуулах байна.

Гэрээнд тавигдах нэг шаардлага нь түүний хэлбэрийн тухай асуудал байдаг.

Гэрээ байгуулах хэлбэр гэдэг нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн илрэх байдал болно.

Талууд гэрээг байгуулахдаа хэлбэрийг сонгох эрхтэй байх боловч хэрэв хуульд хэлбэрийн хувьд тусгайлсан шаардлага (бичгээр байгуулах, бүртгүүлэх, гэрчлүүлэх гм) тавиад уг шаардлагыг хангаагүй бол хүчин төгөлдөр бус болохоор заасан бол тухайн хэлбэрээр гэрээг байгуулна.

Гэрээний тал өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх, үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлэх замаар гэрээ байгуулдаг. Гэхдээ тодорхой бус этгээдэд хандсан хүсэл злригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг гэрээ байгуулах дуудлага гэнэ.

Гэрээ байгуулах хууль зүйн үр дагавар бүхий үйлдлийг:

· Санал гаргах

· Саналыг батлах гэсэн үе шатанд хуваана.

Гэрээ нь дараах үе шатаар байгуулагдана1:

1. Хэлэлцээ

2. Тохиролцоо

3. Гэрээний санал/оферт/

4. Санал хүлээн зөвшөөрсөн хариу/апцент/

5. Гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулах

6. Өөр нөхцөлөөр байгуулах саналын хариу

Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ.

Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна.

Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ.

Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ. Гэрээ байгуулах санал гаргасан тал хууль, гэрээ, эсхүл саналд заасан хугацаанд саналаасаа татгалзах эрхгүй.

Гэрээ байгуулах саналаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн хариуг гэрээ байгуулах тухай шинэ санал гэж үзнэ.

Гэрээ байгуулах санал илгээсэн тал саналын хариуг хугацаа хожимдуулан хүлээн авсан бөгөөд энэ тухай нөгөө талдаа нэн даруй мэдэгдсэн бол хугацаа хожимдож ирсэн хариуг гэрээ байгуулах тухай шинэ санал гэж үзнэ.

Гэрээг байгуулсанд тооцох

Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:

1.эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр;

2. гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар;

3.гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаатайгаар илгээсэн бөгөөд дурдсан хугацаанд нөгөө талаас зөвшөөрсөн хариу авсан;

4.гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаа заалгүй бичгээр илгээсэн бөгөөд түүнийг зөвшөөрсөн тухай хариуг ердийн боломжит хугацаанд хүлээн авсан;

Ердийн боломжит хугацаа гэж хэлцэл байгуулагч этгээдийн байдал, хэлцлийн зүйлийн мөн чанар, онцлогоос хамааран тогтоогддог хугацааг хэлнэ.

5.нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн;

6.гэрээ байгуулах саналыг хүлээн авсан тал зөвшөөрсөн хариуг хугацаанд нь илгээсэн боловч уг хариу хожимдож ирсэн учир гэрээг байгуулахгүй гэж нөгөө тал нь хариу илгээсэн талд нэн даруй мэдэгдээгүй;

7.ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор санал гаргагч талыг хүлээн зөвшөөрнө гэж үзээд санал хүлээн авагч тал нь саналд дурдсанаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахаар хариу илгээсэн тохиолдолд санал гаргагч татгалзсан тухайгаа нэн даруй мэдэгдээгүй.

Бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь ажил төрлийн байнгын холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол түүнийг гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Санал хүлээн авсан тал татгалзсан хариуг ердийн боломжит хугацааны дотор илгээсэн боловч санал гаргагч тал түүнийг мэдээгүйн улмаас саналд дурдсан үүрэг ёсоор бараа илгээсэн тохиолдолд санал хүлээн авсан тал уг бараанд учирч болох хохирлыг зайлуулах буюу багасгах зорилгоор барааг хүлээн авч хадгалах буюу гэмтээхгүй, муутгахгүй, үрэгдүүлэхгүй байх талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд гарсан зардлыг санал гаргагчаас шаардах эрхтэй.

Хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болох:

Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино.

Хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулсан байвал зохино.

Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй.

Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ.

Талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэхгүй.

Дараахь нөхцөл бүрдсэн тохиолдолд стандарт нөхцөл нь талуудын хооронд байгуулсан гэрээний салшгүй хэсэг болно:

1.санал гаргагч тал нь гэрээ байгуулж байгаа газарт стандарт нөхцөлийг ил тод харагдахаар бичиж энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй гэрээг байгуулахаар заасан бол;

2.нөгөө тал нь дээрх нөхцөлтэй танилцах боломжтой байсан бөгөөд уг нөхцөлийг зөвшөөрсөн бол.

Санал хүлээн авагч тал нь аж ахуй эрхлэгч этгээд бөгөөд ажил хэргийн онцлогоос хамаарч стандарт нөхцөлийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол стандарт нөхцөл нь гэрээний салшгүй хэсэг болно.

Стандарт нөхцөлийг илэрхийлсэн гадаад нөхцөл нь хэвшсэн хэлбэрээс өөр байсан учир нөгөө тал нь түүнийг урьдчилан мэдэх боломжгүй байсан бол стандарт нөхцөл нь гэрээний салшгүй хэсэг болохгүй.

Стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх

Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ.

Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна:

1.саналыг хүлээн авах, түүнээс татгалзах зэрэгт хэт урт буюу тодорхой бус хугацаа тогтоосон;

2.үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу тодорхой бус, хуульд үл нийцэх хугацаа тогтоосон;

3.гэрээнд заагаагүй бөгөөд тодорхой үндэслэлгүйгээр гэрээг цуцлах эрхтэй байхаар заасан;

4.гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан;

5.гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон;

6.онцгой ач холбогдол бүхий тайлбарыг нөгөө талд гаргасанд тооцохоор заасан;

7.урт хугацаатай үүргийн харилцаанд үнийг үндэслэлгүйгээр хэт богино хугацаанд огцом өсгөхөөр заасан;

8.нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн;

9.нөгөө талдаа үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулах буюу үүргээ гүйцэтгэх боломжийн хугацаа олгох хуулиар тогтоосон үүргээс санал гаргагч талыг чөлөөлсөн;

10.санал гаргагч тал нь өөрт учирсан бодит хохирлоос хэт давсан хэмжээний нөхөн төлбөр шаардахаар тогтоосон;

11.санал гаргагч, түүний хууль ёсны төлөөлөгч зэрэг этгээдийн санаатай буюу хэт болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцахыг үгүйсгэсэн буюу хязгаарласан;

12.үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан;

13.санал гаргагч тал нь үүргээ хэсэгчлэн гүйцэтгэснээс нөгөө талын хууль ёсны ашиг сонирхол хохирох тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээгээ цуцалж, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг бүхэлд нь шаардах эрхийг үгүйсгэсэн;

14.санал гаргагч талын бэлтгэн нийлүүлсэн бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний дутагдлын талаар хүлээх хариуцлагыг хуульд зааснаас бага хэмжээгээр тогтоосон;

15.санал гаргагч тал хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нөгөө тал гэрээг цуцалсан бол санал гаргагч талд анз төлөхөөр заасан.

Бараа бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх буюу ажил, үйлчилгээ тогтмол явуулах тухай гэрээний стандарт нөхцөлд дараахь нөхцөлийг тусгасан бол тэдгээр нөхцөл нь хүчин төгөлдөр бус байна:

1. нөгөө талд хоёроос илүү жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэж байгаа;

2. аль нэг тал нь гэрээг цуцлах санал гаргаагүй тохиолдолд гэрээг тухай бүр нэг жилээс урт хугацаагаар сунгасанд тооцохоор тогтоосон;

3. гэрээг цуцлах хугацаа нь гэрээг сунгасанд тооцох хугацаанаас гурван сараас илүү байхаар заасан нь нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэхээр бол.

4. оронд түүнтэй адил эрхтэйгээр тухайн гэрээний харилцаанд оролцохоор заасан буюу оролцох бололцоотой байхаар тогтоосон бол стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна:

4.1. гуравдагч этгээдийг нэрээр нь заасан;

4.2. нөгөө талд дангаар гэрээг цуцлах эрх олгосон.

Гэрээний стандарт нөхцөлд хамаарах хэсгүүдийн аль нэг нь хүчин төгөлдөр бус байх, эсхүл гэрээний гол бус нөхцөл болсон тохиолдолд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна.

Гэрээнээс татгалзах журам:

1.Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ.

2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана.

3.Гэрээний аль нэг буюу хоёр талд хэд хэдэн этгээд оролцож байгаа бол гэрээнээс хамтран татгалзана. Тэдний хэн нэг нь гэрээнээс татгалзах эрхээ алдвал бусад нь мөн адил гэрээнээс татгалзах эрхээ алдана.

4.Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрхээ алдах болзолтойгоор гэрээ байгуулсан бол уг болзол бий болсон тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.

5.Гэрээний аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй байхаар гэрээ байгуулсан боловч үүрэг гүйцэтгэгч тал нь харилцан шаардлага бүхий үүргээ тооцож дуусгавар болгох эрхтэй байсан бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тооцсон тухай нэн даруй мэдэгдсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийн татгалзал хүчин төгөлдөр бус байна.

Гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар:

Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө:

1.гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй;

2.үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн;

3.үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан.

3.Хэрэв үүрэг гүйцэтгэгч нь гэрээ ёсоор хариу ямар нэгэн үүрэг гүйцэтгэсэн бол мөнгөн төлбөрийн оронд хариу гүйцэтгэсэн үүргийг орлуулж болно.

4.Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нөхөн төлбөр төлөхгүй:

1.гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгчийн шилжүүлсэн зүйлийн чанарын доголдол нь үүрэг гүйцэтгэгч гэрээнээс татгалзах үндэслэл болсон бөгөөд тэрээр гэрээний зүйлийг боловсруулах, дахин боловсруулах явцдаа энэхүү доголдлыг илрүүлсэн ;

2. гэрээний зүйл үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас гэмтсэн, муудсан, дутсан, устсан;

3.үүрэг гүйцэтгэгч гэрээний зүйлийг зохих ёсоор хадгалж, арчилж, хамгаалсаар байхад тэр нь муудсан, гэмтсэн, устсан. Энэ тохиолдолд гэрээний зүйлээс үлдсэнийг нь үүрэг гүйцэтгүүлэгчид буцааж өгнө.

Үүрэг гүйцэтгэгч үүргийн зүйлийг ашиглах журам зөрчсөнөөс олох ёстой байсан ашгийг олж чадаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгчид учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн, үнийг нь төлсөн, эсхүл Иргэний хуулийн 205.4.1, 205.4.2-т заасны дагуу гэрээний зүйлийг буцааж өгөх буюу хохирол нөхөн төлөх шаардлага үүсээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Бусад зардлыг үүрэг гүйцэтгэгч гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид оруулсан ашгийн хэмжээгээр нөхөн төлнө.

Үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах

Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.

Үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно.

Дараахь тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй:

1.үүргийг ялимгүй зөрчсөн;

2 Иргэний хуулийн 186.2-т заасан шаардлагыг зөрчсөн боловч үүрэг гүйцэтгүүлэгч гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй байвал;

3.үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай;

4.үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгч хариу шаардлага гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа хариу шаардлага нэн даруй гаргах боломжтой бол.

5.Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй.

6.Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах хугацааг үүрэг гүйцэтгэгч тогтоож болно.

7.хуульд заасан хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхээ эдлээгүй боловч үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт буюу урьдчилсан сануулгын хугацаанд гэрээг биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно.

Дараахь нөхцөл байдал байвал бүүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй:

1.ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол;

2.үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, харин нэмэлт хугацаанд үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд гэрээний харилцаа үргэлжлэх ёстой бол;

3.хоёр талын ашиг сонирхлын үүднээс онцгой үндэслэлээр гэрээг нэн даруй цуцлах шаардлагатай бол.

10.2. Гэрээг заавал байгуулах болон үнэ хаялцуулах

журмаар байгуулах

Үнэ хаялцуулах ажиллагаа гэж дуудлага худалдаа буюу уралдааны хэлбэрээр явуулж гэрээ байгуулах ажиллагааг хэлнэ.

Уралдаан гэж нөхцөлийг хамгийн сайн хангасан этгээд ялагч болдог үнэ хаялцуулах ажиллагааг хэлнэ.

Дуудлага худалдаа гэж хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд ялагч болдог үнэ хаялцуулах ажиллагааг хэлнэ.

Нэг этгээд оролцсон бол дуудлага худалдааг ялагдаагүй гэж үзнэ. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар явагдах дуудлага худалдаанд нэгэн адил хамаарна. Үнэ хаялцуулах ажиллагааг нээлттэй ба хаалттай хэлбэрээр зохион байгуулагч хэрэгжүүлнэ.

Үнэ хаялцуулах ажиллагааг зохион байгуулагч нь өмчлөгч буюу эрх эзэмшигч, эсвэл эрх олгогдсон байгууллага, этгээд байж болно. Эрх олгогдсон байгууллага, бусад этгээд нь өмчлөгч буюу эрх эзэмшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр тэдгээрийн нэрийн өмнөөс буюу өөрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулна. Эд хөрөнгө буюу эд хөрөнгийн эрхийг худалдах гэрээг гагцхүү хуульд заасан бол үнэ хаялцуулах замаар байгуулна.

Хуульд өөрөөр заагаагүй бол зохион байгуулагч нь зарыг үнэ хаялцуулах ажиллагаа явуулахаас гучаас доошгүй хоногийн өмнө гаргах бөгөөд түүнд ажиллагаа явуулах хэлбэр, газар, хугацаа, гэрээний зүйл, анхны үнэ, оролцогчдыг бүртгэх, ялсан этгээдийг тогтоох журам болон бусад мэдээллийг тусгана. Гэрээний зүйл нь гэрээ байгуулах эрх бол гэрээ байгуулах хугацааг заана.

Хууль буюу зард өөрөөр заагаагүй бол нээлттэй дуудлага худалдаа, уралдаан зохион байгуулагч тэдгээрийг явуулахаас татгалзах эрхтэй. Гэхдээ дуудлага худалдаа явуулахаар товлон зарласан өдрөөс гурваас доошгүй хоногийн, уралдаан явуулахаар зарласан өдрөөс гучаас доошгүй хоногийн өмнө ийнхүү татгалзаж болно.

Хаалттай дуудлага худалдаа, уралдаан зохион байгуулагч нь түүнд уригдсан оролцогчдод учирсан хохирлыг ямар хугацаанд дуудлага худалдаа, уралдаан явуулахаас татгалзсанаас үл хамааран нөхөн төлөх үүрэгтэй.

Үнэ хаялцуулах ажиллагаанд оролцогч зард заасан хэмжээ, журмаар, заасан хугацаанд дэнчин тавина.Үнэ хаялцуулах ажиллагааг явуулаагүй, түүнд оролцоогүй, эсхүл оролцсон боловч ялаагүй этгээдэд дэнчинг буцаан олгоно. Ялсан этгээдтэй гэрээ байгуулахдаа дэнчинг гэрээний үүргийн гүйцэтгэлд оруулан тооцно.

Үнэ хаялцуулах ажиллагаанд ялсан этгээд болон ажиллагаа зохион байгуулагч дуудлага худалдаа, уралдааны үр дүнгийн тухай тэмдэглэлд явуулсан өдөрт нь гарын үсэг зурах бөгөөд энэ тэмдэглэл гэрээний адил хүчинтэй байна. Ялсан этгээд тэмдэглэлд гарын үсэг зурахаас зайлсхийвэл тавьсан дэнчингээ алдана.

Зохион байгуулагч тэмдэглэлд гарын үсэг зурахаас зайлсхийвэл нөгөө талын тавьсан дэнчинг буцааж өгөхийн зэрэгцээ ажиллагаанд оролцсоноос учирсан хохирлыг дэнчингээс давсан хэмжээгээр нөхөн төлөх үүрэгтэй.

Үнэ хаялцуулах ажиллагааг гэрээ байгуулах эрх олж авах нөхцөлтэйгөөр явуулсан бол уг ажиллагааг явуулж дуусаад тэмдэглэл үйлдсэнээс хойш хорь хоногийн дотор, эсхүл зард дурдсан хугацаанд талууд гэрээнд гарын үсэг зурна. Талуудын нэг нь гэрээ байгуулахаас зайлсхийвэл нөгөө тал нь гэрээг байгуулсанд тооцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна.

Хүчин төгөлдөр бус үнэ хаялцуулах ажиллагаанд ялсан этгээдтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Гэрээг заавал байгуулах журмаар байгуулах:

Гэрээг талууд чөлөөт байдлын зарчмыг үндэслэн байгуулах боловч хуульд заасан тохиолдолд гэрээг заавал байгуулах шаардлага үүсч болно. Заавал байгуулах хэлбэрээр гэрээг:

· Нийтийн гэрээ

· Шударга бус өрсөлдөөнтэй холбогдох гэрээ

· Дуудлага худалдаанд

· Төрийн зохицуулалтын шаардлагаар

· Шүүхийн шийдвэрээр тус тус байгуулна.

Заавал байгуулах гэрээний мөн чанар нь1:

· Тухайн субъектын хувьд гэрээний чөлөөт байдлын зарчим үйлчлэхгүй

· Туханй байгууллага нь гэрээ байгуулах санал тавьсан хэн бүхэнд адил тэгш хандах ёстой

· Нийтлэг байдлаар байгуулах гэрээнээс ялгагдах нэг онцлог нь гэрээний нөхцөлийн талаар маргаан гарвал шүүхээр шийдвэрлэхийн тулд хоёр тал хоёюулаа зөвшөөрсөн байх, хэрэв санал зөрөлдвөл шүүх маргааныг шийдвэрлэнэ

· Гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр зайлсхийвэл гэрээг шүүхийн шийдвэрээр албадан байгуулж болно.

Нийтлэг гэрээ гэдэг нь нэг талын ороцлогч этгээд нь тодорхой, нөгөө атл болох этгээд нь тодорхой бус байдаг гэрээ бөгөөд төрөл бүрийн худалдаа, тээврийн хэрэгсэл, эмнэлэг, зочид буудал, цахилгаан, дулаан гэх мэт ажил, үйлчилгээгээр үйлчлэхээр нийтэд зарлаж үүрэг хүлээсэн иргэн, байгууллага гэрээний нэг тал болдог ба тодорхой бус этгээдүүд гэрээ байгуулахаар түүнд хандахад гэрээг байгуулсан гэж үзэж хууль зүйн үр дагавар гардаг.


Батлав: Тэнхимийн эрхлэгч, магистр Ц.Мөнхдэлгэр



51-100хувийгөөр

/толгой/ компани

эзэмшдэг


Бүлэг 3: Бизнесийн хэлцэл, төлөөлөл

Лекцийн хичээл: №11

Лекцийн хичээлийн сэдэв: төлөөлөл

10.1. Төлөөллийн тухай ойлголт, үндсэн шинж

10.2. Итгэмжлэл, түүний онцлог

10.1. Төлөөллийн тухай ойлголт, үндсэн шинж

Төлөөлөлт нь нэг талаар иргэний эрх зүйн харилцааг үүсгэх өөрчлөх дуусгавар болгоход чиглэгдсэн үнэндээ нөгөө талаар субъектууд бие биедээ итгэх итгэл болон эдийн засаг эрх зүйн тусламж үзүүлж буй хэлбэр юм. Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх ашигийн төлөө түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй итгэл болон хууль зүйн үйлдэл хийх явцад үүсдэг зохион байгуулалт эрх зүйн харилцааны нэг өвөрмөц төрөл юм.

Төлөөлүүлэгч хууль буюу гэрээгээр хүлээсэн эрх үүргээ төлөөлөгчөөр гүйцэтгүүлэхээр итгэмжлэн шилжүүлэх төлөөлөгчийн уг эрх үүргийг хүлээн авч гуравдагч этгээдтэй хэлцэл буюу хууль зүйн үйлдэл хийх нь төлөөлөлтын харлицааны шинж юм. Жишээлбэл: Төлөөлөлт нь хуулийн итгээдийн хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгчийн газар байдаг бол бага насны хүмүүсийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч эцэг эх асран хамгаалагч нь төлөөлдөг.

Төлөөлөлтийн харилцаанд төлөөлөгч төлөөлүүлэгч гуравдагч итгээд гэсэн гурван субъект оролцдог ба төлөөлөгчийг иргэний эрх зүйд бусад төсөөтэй субъектээс ялгах хэрэгтэй жишээ нь: жууч жуучлуулагчийн эрх ашигийн төлөө түүнийг гуравдагч этгээдтэй холбож өгдөг бол мэдээ хүргэгч нь нэг этгээдийн санаа зоригийг нөгөө итгээдэд зөвхөн мэдэгдэх үүрэгтэй бол төлөөлөгч төлөөлүүлэгчийг гуравдагч итгээдтэй зөвхөн холбох бус мөн түүний эрх үүрэгийг биечлэн гүйцэтгэдэг төлөөлөлтын харилцааны субъектүүдийн хувьд

  1. Төлөөлөгч төлөөлүүлэгчидийн хооронд
  2. Төлөөлөгч гуравдагч этгээдийн хооронд
  3. Төлөөлүүлэгч гуравдагч этгээдийн хооронд үүснэ.

1-р харилцаанд төлөөлүүлэгч өөрйин эрх үүргээ төлөөлөгчид итгэмжилэн шилжүүлэх.

2-р харилцаа нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй тодорхой үйл ажиллагаа хийж харилцах

3-р харилцаа нь төлөөлөгчөөр дамжин хийгдсэн үйлдэл нь эцсийн бүлэгт төлөөлүүлэгч гуравдах этгээд хоёрын хооронд бие биеийн өмнө хүлээх эрх үүрэгийг илэрхийлсэн үндсэн харилцаа юм. Төлөөлүүлэгч нь иргэний эрх зүйн ямарч чадамжтай байж болдог бол төлөөлөгч гуравдагч итгээд нь хуучин хуулиар иргэний эрх зүй бүрэн чадамжтай байх шаардлага тавьдаг байсан бол шинэ хуулиар итгэмжимлэлээр төлөөлөхөд төлөөлөгч нь иргэний эрх зүйн бүрэн бус хязгаарлагдмал чадамжтай иргэн болон хуулийн итгээд байж болно гэж заасан. Төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлөх бүрэн эрх олгосон баримт бичигт тодорхойлсон байхаар заасан бол шинэ иргэний хуулийн 64-р зүйлд төлөөлөгчийн бүрэн эрхйин талаар амаар ба бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгоно гэжээ.

Төлөөлөх дараахь үндсэлэлээр дуусгавар болно.Үүнд:

1. Төлөөлөгч бүрэн эрхээс татгалзсан

2. Төлөөлүүлэгч өөрийн олгосо нбүрэн эрхийг хүчингүй болгосон

3. Төлөөлөгч төлөөлүүлэгч хоёр нас барсан. ИЭЗ-н чадамжгүй болсон

4. Итгэмжлэл олгосон хуулийн итгээдийн үйл ажиллагаагаа дуусгавар болсон

5. Бүрэн эрхйиг хэрэгжүүлсэн

6. Бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан

Төлөөлүүлэгч итгэмжлэлийг хэдийд ч хүчингүй болгох төлөөлөгч итгэмжлэлээс хэдийд ч татгалзах эрхтэй. Энэ эрхийг эдлэхгүй гэж тохирсон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

Төлөөлөлийн ангилал:

  1. Хуульд зааснаар
  2. Захиргааны актаар
  3. Гэрээний хэлбэрээр гэж 3 ангилна.

Хуульд төлөөлөгчийн зориг санаанаас үл хамааран төлөөлөгчийн эрх үүргийг хуульдп шууд заасныг хуульд үндэслэсэн төлөөлөл гэнэ. Жишээ нь:

Бага насны хүүхэдээ төлөөлж тэдний нэрийн өмнөөс эцэг, эх нь хэлцэл хийх хуулйин этгээдийн байгууллага шийдвэр гаргаж өөрийн нэрийн өмнөөс бусадтай гэрээ хэлцэл бусад хууль зүйн үйлдэл хйих эрхийг тодорхой этгээдээр гүйцэтгүүлэхийг томилсон захиргааны актын үндсэн төлөөлөгчийн бүрэн эрхийг тогтоож болно. Жишээ нь: Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ийм актын үндсэн дээр хуулйин этгээдээ төлөөлнө гэх мэт. Хоёр талын сайн дурын үндсэнд байгуулсан гэрээгээр үйлчлэх харилцааг гэрээний төлөөлөлт гэнэ.

10.2. Итгэмжлэл, түүний онцлог

Итгэмжлэл нь төлөөлөлтөөс салшгүй холбоотой. Итгэмжлэл нь эрх зүйн хүчин чадал бүхий баримт бичиг юм. Нэхэмжлэгч өөрийн нэрийн өмнөөс хууль ёсны тодорхой үйл ажиллагааг гүйцэтгүүлэх бүрэн эрхийг нөгөө итгээдэд олгосноо бичгээр тодорхойлсоныг итгэмжлэл гэнэ. Итгэмжлэл нь нэг талын хэлцэл юм. Хэрэв итгэмжлэгч ямар гэрээ үүрэг даалгаврыг хэдий хугацаанд хэрхэн яаж биелүүлэх нөхцөл болзлыг нөгөө итгээдэд санал болгодог ба нөгөө тал уг саналыг заавал хүлээн авах үүрэггүйн зэрэгцээ хэрэв хүлээж авсан бол итгэмжлэлийн агуулгыг өөрчлөх эрхгүй байдаг явдал юм. Итгэмжлэгч итгэмжлэлийг биелүүлэхийн тулд гуравдагч итгээдтэй өөрийн бүрэн эрхийн хүрээнд харилцана. Хэрэв өөрт олгосон бүрэн эрхээс хэтрүүлж хйисэн бол хүчин төгөлдөр бус байдаг.

Итгэмжлэлд дараах шаардлага тавигдана. Үүнд:

  1. Итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, олгосон сар өдөр хугацаатай бол хугацааг зааж нотариатаар бүрдүүлэх, мөн ямар нэг итгэмжлэлгүй төлөөлж чадах субъект байдаг. Жишээ нь: байгууллагын захирал дарга
  2. Хугацаа итгэмжлэл тодорхой хугацаатай ба хугацаагүй байна. Тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс хэтрэхгүй байдаг бол хугацаа заагаагүй итгэмжлэл нь итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна. Итгэмжлэл олгосон он, сар, өдрийг бичээгүй бол эрх зүй баримт бичиг болж чадахгүй
  3. Итгэмжлэл тодорхой нэр бүхий эзэнтэй байна. Өөрөөр хэлбэл итгэмжлэгчийн овог, нэр, хаяг бичигдсэн байх ёстой. Гүйцэтгэх ажлын шинж байдлаас шалтгаалан нэг ба хэд хэдэн итгэмжлэгдэгч байж болно.

Бичгээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино:

1.итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн

итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;

2.хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх;

3. олгосон он, сар, өдрийг заах;

4.хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх;

5. итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах.

Дээрхи шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.

Тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна.

Итгэмжлэл дараах төрөлтэй:

1 Ерөнхий итгэмжлэл : Итгэмжлэгчийн даалгавар нь олон чиглэл талтай үүрэг гүйцэтгэсэн байж биелэгдэх итгэмжлэлийг хэлнэ.

2 Тусгай итгэмжлэл : Нэг төрлйин буюу нэгжлийн ажил гүйцэтгэхэд чиглэсэн итгэмжлэлийг хэлнэ.

3 Нэг удаагийн итгэмжлэл: Нэг удаагийн торхой үйлдлээр хэлцсэн буюу хууль зүйн үйлдэн хийх итгэмжлэлийг хэлнэ.

Итгэмжлэл шилжих:

  1. Итгэмжлэгч эрх олгосон ажил үүрэгээ бусдаар гүйцэтгүүлж болохыг зөвшөөрч итгэмжлэлд тэмдэглэсэн бол
  2. Итгэмжлэгчийн аши гсонирхолын үүднээс бусдаар гүйцэтгүүлэх зайлшгүй байсан гэсэн нөхцөл юм. Шилжүүлсэн итгэмжлэлийн хугацаа үндсэн итгэмжлэлийн хугацаанаас хэтэрч болохгүй.

Итгэмжлэл дуусгавар болох үндэслэл:

  1. Итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон
  2. Итгэмжлэгдэгч итгэмжлэлээс татгалзсан
  3. Итгэмжлэл олгосон хуулийн этгээд татан буугдсан
  4. Итгэмжлэгдэгч итгэмжлэгчийн аль нэг нь нас барсан гэж зарласан сураггүй алга болсон гэж тооцсон гэх мэт


Батлав: Тэнхимийн эрхлэгч, магистр Ц.Мөнхдэлгэр



51-100хувийгөөр

/толгой/ компани

эзэмшдэг


Бүлэг 3: Бизнесийн хэлцэл, төлөөлөл

Лекцийн хичээл: №12

Лекцийн хичээлийн сэдэв: Төлбөр тооцооны харилцаа

12.1. Монгол улсын мөнгөний үүсэл хөгжлийн үе шат

12.2. Төлбөр тооцооны харилцаа

12.1. Монгол улсын мөнгөний үүсэл хөгжлийн үе шат

Эртний Монгол угсаатны үндэстний Хүннү, Сяньби, Монгол-Нирун улсын үеэс зоосон мөнгө зутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримт бичиг олон бий. Нэлээд хожуу үеийн баримт гэвэл Чингис хааны засаглалын үед Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж, улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ1.

Монгол улс 1236 онд янз янзын хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн, нэг ижил хэмжээ жинтэй зоос цутган гаргаж “Мөнгөний шинэтгэл” хийж байжээ. Цаасан тэмдэгь зоосон мөнгийг гүйлгээнд хэрэглэж , улмаар 1253 он гэхэд мөнгөний гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк ажилласан байна. 1260 онд олон замд /худалдааны төв газруудад/ тэгшитгэх банк нэртэй салбар банкуудыг байгуулан ажиллажээ. 1280 онд хийсэн цаасан мөнгийг /шинэтгэл/ 1327 онд хуучирсан учир шатааж устгах газар байгуулж, устгалын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоож байжээ.

Харин 1691 оноос Манжийн дарлалд нэрвэгдсэнээр улс үндэстний маань эдийн засаг, соёл шинжлэх ухаан доройтсон бөгөөд энэ нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний ялалт хүртэл үргэлжилж, 1921 оны ардын хувьсгалын үр дүнд тусгаар тогтносон улсыг байгуулснаар тус улсын мөнгөн гүйлгээг шинэчлэх боломж бүрдсэн юм.

Тэр үед Монгол улс нь өөрийн үндэсний банк, санхүү, мөнгө зээлийн системгүй байсан учир зах зээлд нь хаант Орос, Хятадын цаасан тэмдэгт, Англи, Америк, Мексик, Орос, Хятадын алт, мөнгөн зоос, Англи, Америк, Мексикт цутгасан гулдмай мөнгө, Хятад манжийн ембүү нэртэй мөнгөн цутгамал, мал болон амбан шар, атан тэмээ, агт морь, хонь мал, хадаг, цай, ангийн үс зэрэг таваар зэрэгцэн арилжигдаж байв.

Үндэсний мөнгөн тэмдэгтгүй тус орны зах зээл дээр гадаад улсын мөнгөн тэмдэгтүүд зэрэгцэн гүйлгээнд явж байсан нь санхүү мөнгө зээлийн нэгдмэл бодлого хэрэгжихэд ихээхэн бэрхшээлтэй байв. Энэ бэрхшээлийг давах зорилгоор улс орны мөнгөн гүйлгээг цэгцэлж, нэгэн хэмжүүрт шилжүүлэх шаардлагатай байснаас 1921 оны 8 сард мөнгөний нэгжээр ланг түр хэрэглэж, бүр төрлийн тооцоог лангаар үлйдэж байхаар тогтоож 1 лан цэвэр мөнгөтэй хятадын мөнгөн янчаан, Оросын алтан манеттай 1 янчаан 42 мөнгийг тэнцүүлж, Оросын мөнгөн төгрөгийг 2 лантай тэнцэхээр тогтоосон байна.

1924 онд улсын анхдугаар их хурлын тогтоолд гадны мөнгө хэрэглэх нь улс орны эдийн засагт ихээхэн хор хохиролтой болохыг тэмдэглэж Үндэсний мөнгөн тэмдэгт бий болгох нь чухал гэж заажээ. Үүнтэй холбоотойгоор Ардын засгийн газраас 1925.02.22-нд иөнгөний шинэчлэл хийх тогтоол гаргажээ. Үүнд:

1. Мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онц эрхийг Монголын худалдаа аж үйлдвэрийн банкинд олгох

2. Банкны тэмдэгт/цаас/ нь иөнгөний нэгж болох төгрөгөөр 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртээр гаргах

3. Мөнгөн тэмдэгт бүрэн баталгаатай байвал зохино. 25-аас доошгүй хувь нь үнэт металаар, 75 хувь нь түргэн борлогдох бараа материалаар баталгаажна гэж заасан байна.

Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтээр 1925.12.09-нд 900 сорьцын 15гр жин бүхий цагаан мөнгөн зоосыг батлан гаргаж “төгрөг” гэж нэрлээд нийт 200100 ширхэгийг гүйлгээнд оруулжээ. Мөнгөний шинэ систем нь цагаан мөнгөн зоосны зэрэгцээгээр цаасан тэмдэгтийг гүйлгээнд гаргасанб өгөөд учир нь дан цагаан мөнгийг гүйлгээнд гаргах нь энэ хүнд метадийг хадгалах, зөөх, тээвэрлэх явдалтай холбогдсон урьдын тохиромжгүй байдлыг өөрчлөх шаардлагатай уялдсан ажээ.

Мөнгөний шинэчлэл хийх хугацаанд Монгол банкны үнэт металын нөөц /1926-1927/ онд 4.2 дахин нэмэгджээ. Анх мөнгийг цагаан мөнгөн баталгаатайгаар гүйлгээнд гаргаснаа 1925-1927 онд дэлхийн зах зээлд цагаан мөнгөний үнэ буурч байсан учир 1928 оноос Монгол банкинд хуримтлагдсан алт ба валютын фондод түшиглэн алтан баталгаатай болжээ. Ингэснээр төгрөг албан ёсны алтан баталгаанд орж 51.8 центтэй тэнцүү болсон юм. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг нь тус улсын зах зээлд ноёлох болсноор улс орны эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх чухал хэрэгсэл төр засгийн гарт очсон юм. Төгрөгийг 1930, 1941, 1955, 1966, 1992 онд шинэчлэн гүйлгээнд гаргаж мөнгөн фондыг сэлбэсэн байна.

Одоогийн манай шинэ мөнгөн тэмдэгтийг дэлхийн зуугаад орны иөнгөн тэмдэгтийг үйлдэж буй Англи улсын Томас Де Ла Руе гэдэг алдартай пүүсэд хэвлүүлэн татаж авсан байна.


12.2. Төлбөр тооцооны харилцаа

Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмын дагуу банк, төлбөр, тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд данс нээлгэж, төлбөр тооцооны үүрэг гүйцэтгүүлэх эрхтэй. Хуулийн этгээд данс нээлгэхийн тулд дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:

1/ өргөдөл;

2/ улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний баталгаатай хуулбар;

3/ мөнгөн хөрөнгө захиран зарцуулах албан тушаалтны овог, нэр, төлбөр тооцооны баримтад зурах гарын үсгийн маяг. Гарын үсгийн маяг нь нотариатын баталгаатай байна;

4/ тамга, тэмдгийн дардас.

Иргэн данс нээлгэхийн тулд дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:

1/ өргөдөл;

2/ мөнгөн хөрөнгө захиран зарцуулах тухай мэдүүлэг, төлбөр тооцооны баримтад зурах гарын үсгийн маяг. Гарын үсгийн маяг нь нотариатын баталгаатай байна.

Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд дээр дурдсан баримт бичгийг хянан үзээд 10 хоногийн дотор данс нээх буюу баримт бичгүүд эргэлзээтэй бол данс нээхээс татгалзах эрхтэй.

Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд дараахь тохиолдолд дансыг хааж болно:

1/харилцагч данс хаалгах хүсэлтээ бичгээр гаргасан;

2/харилцагчтай байгуулсан гэрээнд заасан нөхцөл биелэгдсэн;

3/хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр

Төлбөр тооцооны хэлбэр: Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хийгдэх мөнгөн хадгаламж, зээл, харилцах дансны орлого, зарлагын гүйлгээ нь бэлэн болон бэлэн бус хэлбэрээр байж болно.

Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан үндэсний болон гадаад улсын бэлэн мөнгөн тэмдэгтээр хийх гүйлгээг бэлэн мөнгөний төлбөр тооцоо, төлбөр тооцооны баримтаар хийх гүйлгээг бэлэн бус мөнгөний төлбөр тооцоо гэнэ.

Төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг Монголбанк тогтооно.

Бэлэн мөнгөний төлбөр тооцоо: Бэлэн мөнгөний төлбөр тооцоог банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэх ажиллагааг төлбөр тооцоонд оролцогч талууд харилцан тохиролцоно.

Бэлэн мөнгийг банк, төлбөр, тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд төвлөрүүлэх ажиллагааг талууд харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр гүйцэтгэж болно.

Бэлэн бус мөнгөний төлбөр тооцоо: Иргэн, хуулийн этгээд оролцсон бэлэн бус хэлбэрээр хийх төлбөр тооцоог банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэнэ.

Бэлэн бус мөнгөний төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэл, аккредитив, чек, вексель, төлбөрийн карт болон төлбөр тооцооны бусад баримтаар гүйцэтгэнэ.

Төлбөр хариуцагч, төлбөр хүлээн авагч нь бэлэн бус мөнгөний төлбөр тооцооны ямар хэлбэрээр харилцахаа өөрсдөө сонгож авна. Төлбөрийн нэхэмжлэлээр хийх төлбөрийг гагцхүү төлбөр хариуцагчийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн нөхцөлд гүйцэтгэнэ.

Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хийх төлбөр тооцооны харилцаанд төлбөр хүлээн авагч, төлбөр хариуцагч оролцоно.

Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь иргэн, хуулийн этгээд оролцсон төлбөр тооцоог гүйцэтгэхдээ уг төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг шалгана. Төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрт уг баримтыг бичсэн он, сар, өдөр, төлбөр хүлээн авагч, төлбөр хариуцагчийн дансны дугаар, нэр, тэдгээрийг үйлчлэгч банкны нэр, гүйлгээний утга, мөнгөний дүнг тоо болон үсгээр бичиж, баталгаатай гарын үсэг зурж, тамга эсхүл тэмдэг дарсан байна.

Хүлээн авсан дэс дарааллыг баримтлан банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд төлбөр тооцоог гүйцэтгэнэ.

Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тэр өдөрт нь багтаан гүйцэтгэнэ. Энэ шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс үүсэх анзыг Иргэний хуулийн 180 дугаар зүйлд заасан хэмжээгээр банк төлнө.

Данс эзэмшигчийн хүсэлтээр банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь гүйлгээ хийгдсэн дансны хуулгыг данс эзэмшигчид өгнө.

Төлбөр хүлээн авагч нь ажил, үйлчилгээний үнэ, хөлс, нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үнийг төлбөр тооцооны тодорхой хэлбэрийн бүрдүүлбэрийг хангасан баримтын дагуу нэхэмжилнэ.

Төлбөр хариуцагч гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний болон худалдан авсан бараа, бүтээгдэхүүний үнэ хөлсийг төлөхийг зөвшөөрсөн бол төлбөр тооцооны тодорхой хэлбэрийн бүрдүүлбэрийн дагуу төлбөр төлөх үүрэг хүлээнэ.


Батлав: Тэнхимийн эрхлэгч, магистр Ц.Мөнхдэлгэр



51-100хувийгөөр

/толгой/ компани

эзэмшдэг


Бүлэг 4: Хөрөнгө оруулалтын болон үнэт цаасны эрх зүйн зохицуулалт

Лекцийн хичээл: №13

Лекцийн хичээлийн сэдэв: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

12.1. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай ойлголт

12.2. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа

12.1. Гадаадын хөрөнгө оруулалтьн тухай ойлголт

Монгол Улсын тусгаар тогтнол, байгаль орчны тэнцвэрт байдал, иргэдийн эрүүл ахуй, эрх чөлөөг хамгаалахын зэрэгцээ хөрөнгө оруулж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн ашиг олох сонирхол бүхий этгээдийг хөрөнгө оруулагч гэнэ1.

Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалж, хөрөнгийг өөрт болон хөрөнгө оруулагчид үр өгөөжтэй ажиллах тааламжтай нөхцөл бүрдүүлж хамтран ажиллагчийг хамтрагч гэнэ.

Хөрөнгө оруулагчийг гадаадын ба дотоодын гэж хувааж болох юм.

1. Монгол улсад хөрөнгө оруулж буй гадаадын хуулийн этгээд, харъяалалгүй иргэн, гадаад улсад байнга оршин суугаа Монгол улсын иргэн гадаадын хөрөнгө оруулагч байна.

2. Монгол улсын хуулийн этгээд, Монгол улсад байнга оршин суугаа гадаадын ба харъяалалгүй иргэн дотоодын хөрөнгө оруулагч байна.

Хөрөнгө оруулагч нь:

1. Эрхийн чадвар, чадамжтай

2. Байнга оршин суух нутаг оронтой, тэндээ албан ёсны бүртгэлтэй

3. Өөрөө эд хөрөнгөтэй, түүнийгээ өөрөө мэдэж захиран зарцуулах эрхтэй байхыг шаардах бөгөөд эдгээр шинж байхгүй бол хөрөнгө оруулагч гэсэн ойлголтыг бүрдүүлж чадахгүй.


"Гадаадын хөрөнгө оруулалт" гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аж ахуйн нэгж байгуулах, эсхүл Монголын аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах зорилгоор гадаадын хөрөнгө оруулагчаас Монгол Улсад оруулж буй эд хөрөнгийн болон оюуны үнэт зүйлсийг хэлнэ. (ГХОТХ-ийн 3.1-р зүйл)


"Гадаадын хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж буй гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаадад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг хэлнэ. (ГХОТХ-ийн 3.2-р зүйл)

"Монголын хөрөнгө оруулагч" гэж хөрөнгө оруулалт хийж буй монголын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг хэлнэ. (ГХОТХ-ийн 3.3-р зүйл)

Хөрөнгө оруулалтын гэрээ” гэж хуулийн этгээд байгуулахгүйгээр тодорхой төсөл хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан концесс, бүтээгдэхүүн хуваах тухай, маркетинг, менежмент, санхүүгийн түрээс (лизинг)-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх хэлцлийг хэлнэ. (ГХОТХ-ийн 3.4-р зүйл)

Гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэр, эрх зүйн зохицуулалт руу шилжин орж байгааг үнэлж болох аливаа биет болон биет бус үйлдлийг гадаадын хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Энэхүү гадаадын хөрөнгө оруулалтыг олон улсын харилцааны практикт хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ), "гадаадын шууд хөрөнгө оруулалт" (ГШХО) гэж хоёр ангилдаг. ХАЁТ-д Засгийн газрын шугмаар авсан зээл болон буцалтгүй тусламжийг хамруулна.

ГШХО гэдэг нь гадаадын хувь хүн, хуулийн этгээдийн шугамаар Монгол Улсад орж ирсэн хөрөнгө оруулалт юм. Эл хөрөнгө оруулалтын бизнесийн эрсдлийг хөрөнгө оруулагч өөрөө хариуцдаг тул Засгийн газар баталгаа гаргаж өгөөгүй бол улсын гадаад өрийн дарамтыг нэмэгдүүлдэггүй сайн талтай.

НҮБ-ын албан ёсны мэдээнээс үзэхэд сүүлийн арав гаруй жилд дэлхийн хэмжээнд ХАЁТ-ийн хэмжээ зогсонги байдалд орж, харин ГШХО-ын хэмжээ хэдэн арав дахин өссөн байна. Гэхдээ дайны дараахь Афганистан, Иракийг сэргээн босгохтой холбогдож ХАЁТ-ын хэмжээ дэлхийн хэмжээнд түр огцом өсч болох боловч, энэ нь дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага болж чадахгүй нь ойлгомжтой юм. Өнөөдөр дэлхийн бараг бүх улс ГШХО-ыг л татахын төлөө өрсөлдөж байна.

Монгол Улсын 1990 оноос хойш авсан гадаад зээлийн хэмжээ (буцалтгүй тусламжийг оруулахгүйгээр) дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнд ойртож байгаа нь сэтгэл түгшээсэн үзүүлэлт мөн. Ийм учраас монголчууд бид ХАЁТ-ийг тахин шүтэх биш, ГШХО-ыг татах улс төр, эрх зүй, татварын цэгцтэй, тууштай бодлого явуулах шаардлага урган гарч байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)

ГШХО нь хөдлөх, үл хөдлөх, мөнгөн, портфолио, оюуны болон аж үйлдвэрийн өмч гэх мэт янз бүрийн хэлбэрээр байж болно. Тухайлбал, Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн1 дагуу "гадаадын хөрөнгө оруулалт" гэсэн нэр томъёонд дараахь үнэ өртөг бүхий зүйлийг оруулсан байна:

1/ Хөдлөх ба үл хөдлөх эд хөренгө, мөн дэнчин, барьцаалах эрх, барьцаа зэрэг өмчийн аливаа бусад эрх,

2/ Компанийн хувьцаа, үнэт цаас, облигац болон компанид оролцох аливаа бусад хэлбэр,

3/ Мөнгөн төлбөр болон санхүүгийн үнэлгээ бүхий аливаа ажиллагааг контрактын дагуу шаардах эрх,

4/ Оюуны өмчийн эрх, компанийн нэр хүнд, техникийн ажилбар, ноу-хау,

5/ Хууль тогтоомж эсхүл контрактын дагуу олгосон ажил хэрэг эрхлэх зөвшөөрлүүд /концесс/, тэдгээрийн дотор байгалийн баялаг хайх, олборлох, боловсруулах буюу ашиглах зөвшөөрөл

Бизнес эрхлэгчид шинээр аж ахуй нэгж байгуулах, байгуулснаа өргөтгөхөд хөрөнгийн эх үүсвэрийг урьдчилан шийдвэрлэх ёстой. Хөрөнгө оруулалт нь гадаадын болон дотоодын байгууллага, иргэдийн урт богионо хугацаатай зээл, тусламж хандив, улсын төвлөрсөн төсөв, гадаадын хөрөнгө оруулалттай дагнасан буюу хамтарсан аж ахуй нэгж байгуулах гэсэн хэлбэртэй байж болно2.

Гадаадын хөрөнгө оруулах, түүнийг ашиглах, захиран зарцуулах явцад эрх зүйн тодорхой харилцаа үүсдэг.

Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүй нь хөрөнгө оруулагч ба хамтрагч (Монголын талын иргэн, аж ахуй нэгж) талуудын эрх, үүрэг, хөрөнгө оруулагчдийн эрхийг хамгаалах, урамшуулах, аж ахуй нэгж байгуулах, бүртгүүлэх, татан буулгах явцад үүссэн харилцааг зохицуулна.

Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн үндсэн зорилго нь Монгол улсын эдийн засаг, аж ахуйн хөгжлийг түргэтгэх, ард иргэдийн амьдралыг сайжруулах, оруулсан хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хөрөнгө оруулагчийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгддэг.

Гадаадын хөрөнгө оруулагч дараахь төрлийн хөрөнгө оруулалт хийж болно:

1) Чөлөөтэй хөрвөх валют, хөрөнгө оруулалтын үр дүнд төгрөгөөр олсон орлого

2) Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тэдгээртэй холбогдсон эд хөрөнгийн эрх

3) Оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрх (ГХОТХ-ийн 5-р зүйл)

Хөрөнгө оруулагчид юуг тааламжтай нөхцөл гэж үзэх вэ3?

1) Хөрөнгө оруулах гэж буй орны улс төрийн тогтвортой байдлыг сонирхдог. Хэрэв засаг төр хямралтай, засгийн газар ахархан хугацаанд олон огцорч, солигдох, үүнтэй холбогдож төрийн байр суурь, бодлого өөрчлөгдөх нь хөрөнгө оруулагчдад ашиггүй байдаг.

2) Монгол улсын хуулиуд тэр дундаа иргэний, гаалийн, татварын, газрын гэх мэт хуулийг анхаарна.

3) Монголчуудын аж амьдрал, соёл, сэтгэл зүйн чадавхи , ялангуяа бизнесменүүдийн мэдлэг, чадвар, ур ухааныг анхаардаг.


Гадаадын хөрөнгө оруулагч дараахь эрх эдэлнэ:


1/ эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, түүний дотор аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөд хувь хөрөнгө болгон оруулсан эд хөрөнгөө гадаадад буцаан гаргах;



2/ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг удирдах буюу удирдахад оролцох;


3/ бусад этгээдэд хууль тогтоомжийн дагуу эрх, үүргээ шилжүүлэх;


4/ дараахь орлого, ашиг, төлбөрөө гадаадад саадгүй гуйвуулах:


а/ өөрт ногдох хувь нийлүүлэгчийн орлого, хувьцааны ногдол ашиг;


б/ эд хөрөнгө, үнэт цаас борлуулсан, эд хөрөнгийн эрхээ бусдад шилжүүлсэн, хөрөнгө оруулалтын гэрээ дуусгавар болсон болон аж ахуйн нэгж татан буугдсаны дараа өөрт нь ногдох орлого;


в/ үндсэн өр, хүү болон бусад адилтгах төлбөр;


г/ дайчлан гаргуулсан эд хөрөнгийн нөхөн төлбөр;


д/ хууль тогтоомжийн дагуу олсон бусад орлого




5/ хууль тогтоомжид заасан бусад эрх.


2. Гадаадын хөрөнгө оруулагч дараахь үүрэг хүлээнэ:


1/ Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлэх;


2/ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай гэрээ, дүрэм, хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;




3/ байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;


4/ монголын ард түмний үндэсний ёс заншлыг хүндэтгэх.



12.2. ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АЖ АХУЙН НЭГЖ, ГАДААДЫН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА


Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, өөрийн хөрөнгө нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгөөс дээш, түүний 25-аас доошгүй хувь нь гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хөрөнгөөс бүрдсэн аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэнэ.




Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь бүртгүүлсэн өдрөөсөө эхлэн Монгол Улсын хуулийн этгээд болох бөгөөд үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явуулна.




Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрлийг өргөдөл, холбогдох баримт бичгийг үндэслэн гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.


Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана:


1/хөрөнгө оруулагчийн нэр, хаяг, иргэний харьяалал;


2/хөрөнгө оруулалтын төрөл, хэмжээ;


3/аж ахуйн нэгжийн хэлбэр;


4/хөрөнгө оруулах үндсэн салбар, эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээ;


5/хөрөнгө оруулах, хэрэгжүүлэх үе шат, хугацаа.


Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:


1/хөрөнгө оруулагчийн тухай танилцуулга, иргэний үнэмлэх, гадаад паспорт болон хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар;


2/гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай гэрээ, дүрэм;


3/хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримт;


4/хөрөнгө оруулагчийн төлбөрийн чадварын тухай үйлчлүүлэгч банкны тодорхойлолт /эзэмшиж байгаа өмчийн тодорхойлолт/;


5/техник-эдийн засгийн үндэслэл;


6/гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн албан ёсны хаяг /хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан зориулалтын ажлын байрны түрээсийн гэрээ/;


7/Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан холбогдох зөвшөөрөл.


Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахыг хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хянан үзэж, өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан дараахь дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ:


1/хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх;


2/байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл;


3/стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгаа эсэх;


4/техник, технологийн түвшний үнэлгээ.




Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах өргөдлийг гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандаж гаргах бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:


1/гадаадын хуулийн этгээдийн нэр, хаяг;


2/гадаадын хуулийн этгээдийн бүртгүүлсэн газар;


3/төлөөлөгчийн газар байгуулах зорилго, үйл ажиллагааны чиглэл;


4/төлөөлөгчийн газрын албан ёсны хаяг, байршил.


Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:


1/ гадаадын хуулийн этгээдийн танилцуулга, дүрмийн хуулбар;


2/гадаадын хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар;


3/төлбөрийн чадварын тухай үйлчлүүлэгч банкны тодорхойлолт;


4/төлөөлөгчийн газрын дүрэм;


5/төлөөлөгчийн газрын хаяг /хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан зориулалтын ажлын байрны түрээсийн гэрээ/.


Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг байгуулахыг зөвшөөрвөл гэрчилгээ олгох бөгөөд загварыг гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.


Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрээ, дүрэмд нэмэлт, өөрчлөлт орсон бол эрх бүхий байгууллагад ажлын 10 хоногийн дотор мэдэгдэх бөгөөд гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг ажлын 14 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ.


Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл олгохоос татгалзсан бол өргөдөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор татгалзсан үндэслэлийг заасан хариуг бичгээр өгнө.


Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулахыг хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хянан үзэж, өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгийг бүрдүүлэхээр хөрөнгө оруулагчдаас оруулах эд хөрөнгө, оюуны үнэт зүйлсийг чөлөөтэй хөрвөх валютаар болон төгрөгөөр үнэлгээний адил зарчим баримтлан хөрөнгө оруулагчид харилцан тохиролцож үнэлнэ. Хэрэв хөрөнгө оруулагч шаардлагатай гэж үзвэл уг үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий дотоодын болон гадаадын мэргэжлийн байгууллагаар хийлгэж болно. Төгрөгийг Монголбанкнаас тогтоосон тухайн үеийн ханшийг баримтлан чөлөөт валютад хөрвүүлж тооцно.


Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхтэй:


1/ гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх нэгдсэн зорилттой уялдуулан боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;


2/ гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих;


3/ гадаадын хөрөнгө оруулах тэргүүлэх салбар, чиглэлийн талаар санал боловсруулах.


2. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхтэй:


1/ гадаадын хөрөнгө оруулалтын талаархи бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;


2/гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөл бололцоог судлах, гадаад сурталчилгааны ажлыг зохион байгуулах, мэдээллээр хангах, төслийн тендерт гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах;


3/ гадаадын хөрөнгө оруулагчдад “нэг цэг”-ийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх;


4/хөдөлмөр эрхлэлт, татвар, гааль, нийгмийн даатгал, гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудаас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дараахь статистик мэдээллийг хагас, бүтэн жилээр авч нэгдсэн сан хөтлөх:


а/хөрөнгө оруулалтын хэмжээ /өөрийн хөрөнгө/;


б/татвар төлөлт;


в/нийгмийн даатгалын шимтгэл төлөлт;


г/ажлын байрны тоо;


д/гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл;


е/экспорт, импортын хэмжээ, нэр, төрөл.


/Дээрх 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


5/ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг хянан шийдвэрлэх; /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/


6/ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр буюу бүрмөсөн зогсоох; /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/


7/ хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.


Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтад заасан зарим үйлчилгээг төлбөртэй гүйцэтгэнэ.



Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гэрчилгээ авсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын бүртгэлд бүртгэнэ.


Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрээ, дүрэмд оруулсан өөрчлөлтийг гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрсний дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ.


Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөрөнгө оруулалтын гэрээг бүртгүүлэх тухай өргөдөл, хөрөнгө оруулалтын гэрээний нотариатаар батлагдсан хуулбарыг үндэслэн бүртгэж, холбогдох гэрчилгээг өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор олгоно.



Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг Монгол Улсын хуульд заасан үндэслэлээр зогсооно.


Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь энэ хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан дүгнэлтийн аль нэгийг зөрчиж байгаа нь мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтээр тогтоогдвол гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр буюу бүрмөсөн зогсоож болно.




Үйл ажиллагаа нь зогссон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж энэ тухай шийдвэрийг уул шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.


Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа дууссан, хөрөнгө оруулагч гэрээгээ цуцалсан, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд гэрээг бүртгэлээс хасч гэрчилгээг хүчингүй болсонд тооцно.


Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж татан буугдаж байгаа бол гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрлийг хүчингүй болгож энэ тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.


Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ.


Татан буугдаж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эцсийн тооцоо хийж дууссаны дараа гадаадын хөрөнгө оруулагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан орлого, ашгаа гуйвуулж болно.













Батлав: Тэнхимийн эрхлэгч, магистр Ц.Мөнхдэлгэр



51-100хувийгөөр

/толгой/ компани

эзэмшдэг


Бүлэг 4: Хөрөнгө оруулалтын болон үнэт цаасны эрх зүйн зохицуулалт

Лекцийн хичээл: №14

Лекцийн хичээлийн сэдэв: Үнэт цаасны эрх зүйн зохицуулалт зохицуулалт

14.1. Үнэт цаасны тухай ойлголт, төрөл

14.2. Үнэт цаасны эрх зүйн зохицуулалт

14.1. Үнэт цаасны тухай ойлголт, төрөл

Эдийн засгийн утгаараа үнэт цаас нь үнэт цаасны зах зээл дээр арилжаалах зориулалттай онцгой төрлийн товар буюу санхүүгийн бараа юм. Харин хууль зүйн талаас нь авч үзвэл иргэний болон бизнесийн эрх зүйн харилцаанд оролцогчдын эд хөрөнгийн эрхийг илэрхийлж баталгаажуулж буй баримт мөн.

Үнэт цаасыг бичиг баримт юм байна гэж ойлгож болохгүй. Учир нь хуулинд зааснаар үнэт цаас нь биет ба биет бус хэлбэртэй байхаар заажээ.

1. Тогтоосон журмын дагуу хэвлэсэн үнэт цаасны биет

2. Тусгайлан хэвлээгүй бүрдүүлбэр нь тусгай бүртгэл( ердийн ба тооцоолох машины)-д байгаа үнэт цаасны биет бус үнэт цаас гэдэг.

Бие биеэс бараа таваар зээлээр авдаг байсан ба 13-р зуунаас эхлэн түүнийг гэрчлэх бахримт үйлдэг болсон байна. Энэхүү баримтаа худалдах хэрэг гарч эхэлсэн байна. Иймээс 13-15-р зууны үеэс Венец, Генуя, Флоренц, Лондон хотод өрийн бичиг худалдах зах зээл яармаг ажиллаж эхэлсэн нь түүхэнд тэмдэглэгджээ.

Өрийн бичгийн анхын арилжаа нэгэн сурвалжит гэр бүлийн байшин байсан “Bursa” хэмээх талбай дээр явагддаг. Байсан учир дээрх талбай дахь наймаачдын цуглааныг “Bursa” хэмээн нэрлэж, цаашдаа бирж гэсэн үг болж хувирсан байна. Хөрөнгийн анхны бирж 16-р зуунд Антверпен Лион хотод үүсч тэр зуундаа унтарч байжээ. 17-р зуунд одоогийн хам гийн “хөгшин” Амстердамын хөрөнгийн бирж үүсчээ. Энд вексель анх удаа хувьцаа арилжаалсан түүхтэй.Энэ нь хувь хүн, засгийн газраас гадна аж ахуй нэгж компаниуд арилжаанд оролцож эхэлжээ гэсэн үг. Энэ үеэс тусгай байртай болж арилжаа хянах дүрэм гарч, бүртгэл тооцоо үүссэн байна. 1747 оноос энэ хөрөнгийн биржийн мэдээллийн самбарт 44 үнэт цаасны мэдээлэл тавигддаг болсон байна.

19-р зууны эцэс 20-р зууны эхээр Монгол орон эдийн засгийн олон хэвшлийн хүрээнд татагдан орох болжээ.1910-аад оноос Их хүрээний сангаас “Тайз” хэмээх цаас гаргаж төлбөрт хэрэглэжээ. 1924 оны 6-р сард Монгол Оросын хувь нийлүүлсэн Монголын худалдаа аж үйлдвэрийн банк байгуулсан билээ. Энэ банк нь нэг бүр нь 100 алтан рубльтэй тэнцэх 2500 хувьцаа гаргаж байжээ1.

Үнэт цаасны тухай хуулийн 3.1.1-д зааснаар "үнэт цаас" гэж Засгийн  газар  болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан өрийн бичиг /бонд/, компанийн бүх төрлийн хувьцаа, компанийн гаргасан, эсхүл гаргахаар санал болгож буй хувьцааг худалдах, худалдан авах эрхийн опцион, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, түүнчлэн Үнэт цаасны хороо /цаашид "Хороо" гэх/-ноос энэ хуульд нийцүүлэн үнэт цаас гэж тодорхойлсон баримтыг хэлнэ.

Үнэт цаас нь дараахь нийтлэг шинжтэй байдаг2.

1. Үнэт цаасны бүрдүүлбэр орно. Үнэт цаас нь түүний нэр, төрөл, үнэт цаас гаргагчийн нэр, түүний нэрлэсэн үнэ, үнэт цаасаар хуримтлуулсан мөнгийг зарцуулах зориулалт, олох ашиг, хүү авах нөхцөл, төлбөр хийх болзол зэрэг бусад нөхцлийг агуулсан байна. Үнэт цаасны бүрдүүлбэр нь түүний гаргагчийн санаанаасаа зохиож бичих зүйл биш, харин аль нэг зүйл нь байхгүй тохилдолд тухайн үнэт цаасыг хүчингүйд тооцох хуулиар тавигдсан шаардлага юм.


Үнэт цаасны бүрдүүлбэр


Үнэт цаас  нь дараахь бүрдүүлбэртэй байна:


1. үнэт цаасны нэр, төрөл;


2. үнэт цаас гаргагчийн оноосон нэр;


3. үнэт цаасны нэрлэсэн үнэ;


4. нэрийн үнэт цаасны хувьд үнэт цаас эзэмшигчийн нэр;


5. хүү төлөх нөхцөл;


6.  төлбөр  хийгдэх нөхцөл;


7. үнэт цаасны бүртгэлийн болон регистрийн дугаар;


8. үнэт цаас гаргагчийн тамга;


9. үнэт цаас гаргагчийн эрх бүхий албан тушаалтны гарын үсэг.


Үнэт цаас  эзэмшигч хүсвэл түүний үнэт цаас өмчлөх эрхийг нотолсон  гэрчилгээ  олгоно.

2.Үнэт цаасыг хууль ёсоор эзэмшигчийн үнэт цаасаар эдлэх эрхийн хүрээ, хязгаар нь тодорхой байх ёстой. Энэ нь тодорхой мөнгөн төлбөр, ногдол ашгийн хувь хэмжээ зэргийг тодорхой зааж өгсөн байхаар илэрнэ.

3. Үнэт цаас эзэмшигч нь түүгээр гэрчлэгдсэн эрхийг хэрэгжүүлэхийн тулд үнэт цаасыг өөрийн нэр дээр хадгалах, хараа хяналтандаа байлгах ёстой. Тухайн үнэт цаас нь эзэмшигчид бодитой байхгүй( биет бус бол түүний нэр дээр бичигдээгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй. Харин үнэт цаас нь хууль бусаар бусдын эзэмшилд орсон тохиолдолд өмчлөх эрхийн хамгаалах аргаар (виндикац, негатор, нэхэмжлэл) эрхээ хамгаалуулахаас гадна, түүнийг алдсан, гээсэн зарим тохиолдолд эрхээ сэргээлгэх боломжтой байдгаараа онцлогтой.

4. Үнэт цаасыг бусад этгээдэд шилжүүлж, худалдаж, арилжих болно. Ингэж нэг этгээдээс нөгөөд үнэт цаасыг шилжүүлэх нь түүний төрлөөс шалтгаалан хууль зүйн янз бүрийн зохицуулалттай байдаг.

Үнэт цаас нь эзэмшигчийн эрхээс шалтгаалж дараах байдлаар ангилагдана:

1. Эзэмших эрхийг баталгаажуулахад зориулсан үнэт цаас. Ийм үнэт цааст хувьцаа, өрийн бичиг, бүх төрлийн чек зэрэг үнэт цаас багтана.

2. Эзэмшигчийн нэр дээр бичсэн өмчлөх эрхийг баталгаажуулах нэрийн үнэт цаас байдаг. Энэ үнэт цаас нь зөвхөн бүртгэлийн жагсаалтаар тодорхойлогдож байдаг. Нэг эзэмшигчээс нөгөөд шилжихэд хувь нийлүүлэгчийн дэвтэрт заавал бичнэ. Энэ төрлийн үнэт цааст нэрийн хувьцаа, нэрийн өрийн бичиг, сертификатууд юуны түрүүнд хамаарна.

3. Зөвхөн эзэмшигч нь эзэмшдэг, өөрийнхөө гарын үсгээр хөдөлгөөнд оруулдаг эзэмших эрхийг баталгаажуулсан мэдүүлгийн үнэт цаас гэнэ. Үүнийг заавал бүртгэх шаардлагагүй. Энд бүр төрлийн векселиүд хамаарна.

Үнэт цаасыг зориулалт болон санхүүгийн хэрэгсэл болгон ашиглах талаас нь үндсэн болон туслах үнэт цаас гэж хоёр ангилна. Тухайлбал, үндсэн үнэт цааст:

a) Хувьцаа(хувьцаат компанийн, банкны, биржийн, хөрөнгө оруулалтын компанийн)

b) Өрийн бичиг(засгийн газрын, орон нутгийн, аж ахуй нэгжийн) гэсэн төрлүүд хамаарна.

Туслах үнэт цааст сертификатууд, чекүүд, опцион, фьючерс, вексель орно.

Биет үнэт цаас гэж тогтоогдсон журмын дагуу биет байдлаар хэвлэсэн үнэт цаасыг хэлнэ.

Биет бус үнэт цаас гэж тусгайлан хэвлээгүй, бүрдүүлбэр нь тооцоолох машины санах байгууламжид байгаа үнэт цаасыг хэлнэ.

Үүсмэл үнэт цаас гэж тодорхой үнэт цаастай холбоотой гаргасан, түүнээс үнэ, ханш нь хамаарч байдаг, хувьцаа худалдах, худалдан авах эрх олгосон опцион, энгийн хувьцаанаас бусад үнэт цаасыг тодорхой хугацааны дотор энгийн хувьцаанд хөрвүүлэх эрх олгодог бусад үнэт цаасыг хэлнэ.

Хувьцаа гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ.

Хувьцааг эзэмшигчийн эрхээс нь хамааруулан хоёр үндсэн төрөлд ангилна. Энэ нь:

1. Энгийн хувьцаа. Энгийн хувьцаа эзэмшигчид саналын эрхтэй ногдол ашиг авахгүй байж болно. Ийм хувьцааг алтан хувьцаа мөн сангийн хувьцаа гэнэ. Саналын эрхгүй.

2. Давуу эрхийн хувьцаа. Давуу эрхийн хувьцаа эзэмшигчид энгийн хувьцаа эзэмшигчээс нилээд хэдэн давуу эрх эдэлнэ. Давуу эрхийн хувьцаа эзэзмшигчид заасан хугацаанд ногдол ашиг эд хөрөнгө авах эрхтэй.

Өрийн үнэт цаас. Ийм төрлийн үнэт цаас тодорхой хугацааны дараа тодорхой хувь хэмжээгээр эзэмшигчиддээ хувь хүртээдэг учраас үндсэн байгууллагад өр үүсгэдэг утгаар ийнхүү нэрлэдэг. Үнэт цаасны зах зээл дээр засгийн газар эсвэл орон нутгийн захиргаа, компаниуд өрийн бичиг гаргана. Өрийн бичиг дараах төрөлтэй:

· Нийтлэг үүрэг бүхий өрийн бичиг

· Төсвийн орлогоор баталгаажих өрийн бичиг

· Ямар нэг тодорхой татвараас эргэж төлөгдөх тусгай татвараар баталгаажсан өрийн бичиг.

Сертификат гаргаснаар үнэт цаасны үнэ ханшид нөлөөлдөг ба хяналтын багц эзэмшигчийн байр суурийг сулруулахад хүргэдэг. Дараах төрлийнг сертификатууд хэрэглэгддэг.

a) Хувь нийлүүлэгчдийн сертификат

b) Захиалгын сертификат

c) Хөрөнгө оруулалтын сертификат

d) Банкны сертификат

e) Хадгаламжийн гэрчилгээ

f) Даатгалын сертификат

Опцион. Үүсмэл үнэт цаасны хувьд опцион тодорхой хугацаанд түүнийг эзэзмшигчид бусад үнэт цаасыг худалдан авах, худалдах эрх олгодог.Мөн опционоор бусад үнэт цаасыг сонгож авах боломжтой.Опцион нь худалдах, худалдан авах опцион гэсэн хоёр төрөлтэй.

Фьючерсийн хэлцлүүд. Фьючерсийн хэлцэл нь санхүүгийн хэрэгслүүд болон тодорхой барааг тодорхой хугацаанл урьдчилан тохиролцсон үнээр худалдан авахыг илэрхийлсэн үүрэг амлалт мөн.

Вексель гэдэг нь өрийн бичиг буюу өр төлөх баталгаа гэсэн агуулгатай. Вексельд заасан хугацаа болмогц түүнийг эзэзмшигчид ямар нэг нөхцөл болзол заалгүйгээр вексель өгөгч /энгийн вексель/ буюу вексельд заасан төлөгч /шилжих вексель/-өөс саадгүй төлөх үүргийг илэрхийлж буй үнэт цаасыг вексель гэнэ.



14.2. Үнэт цаасны эрх зүйн зохицуулалт

Үнэт цаасны хуулийн зорилт нь мөнгө хөрөнгө төвлөрүүлэн ашиглах зорилгоор үнэт цаас гаргах, худалдах, арилжих, хадгалах, түүний төлбөр тооцоог хийх хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, үнэт цаас гаргагч болон үнэт цаасны зах зээлд оролцогч бусад этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдэнэ.

Үнэт цаас гэж хувьцаат компанид хөрөнгө оруулж, ногдол ашиг авах болон саналын эрхтэйг гэрчилсэн хувьцаа, эрх бүхий байгууллагаас гаргасан нэгээс дээш жилийн хугацаатай зээллэгээ, засгийн газрын өрийн бичиг түүнчлэн үнэт цаас эрхлэх төрийн захиргааны байгууллагаас үнэт цаас гэж тодорхойлсон баримт бичгийг хэлнэ.

Үнэт цаас гаргагч гэж үйлдвэрлэл үйлчилгээ өргөтгөх, тодорхой төсөл хэрэгжүүлэх болон санхүүгийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд шаардагдах хуримтлалыг бий болгох зорилгоор үнэт цаас гаргасан болон гаргаж байгаа хуулийн этгээдийг хэлнэ.

Үнэт цаасны зах зээл гэдэг нь үнэт цаас гаргагчаас шууд эсвэл андеррайтераар дамжуулан үнэт цаасаа худалдах анхдагч зах зээл болон гүйлгээнд гарсан үнэт цаасыг дахин худалдах, арилжих хоёрдогч зах зээлийг хэлнэ.

Үнэт цаасыг засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, аж ахуй нэгж, албан байгууллага, хуулийн этгээд гаргана. Үнэт цаас гаргагчид хөрөнгө оруулагчид буюу үнэт цаас эзэмшигчдийн өмнө тодорхой үүрэг хүлээнэ.

Төрөөс төсвийн алдагдлыг багасгах төрөл бүрийн хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаасыг гаргана. Мөн түүнчлэн хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжүүд үнэт цаас гаргана. Хувь нийлүүлэгчид голчлон үйлдвэрлэлийг удирдахад ямар нэг хэмжээгээр оролцох, компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, тайлан баланстай танилцах, ашгаас ногдол ашиг авах, эд хөрөнгө устгахад оролцох зэрэг эрх эдэлнэ. Хувь нийлүүлсэн аж ахуй нэгж дампуурахад тэд ногдох хувь хөрөнгөө авах эрхтэй үлдэнэ. Үнэт цаасны зах зээл дээр бизнес хийх сонирхол бүхий этгээд нь

1. Үнэт цаас гаргах

2. Ногдол ашиг авах

3. Үнэт цаасны үйл ажиллагааг явуулахад зуучлах, зөвлөх гэсэн чиглэлээр ажиллана.


Үнэт цаас  гаргагч дараахь нийтлэг үүрэгтэй байна:


1. үнэт цаас гаргах тухай шийдвэрийг эрх бүхий байгууллагын хурлаар хэлэлцэн гаргах;


2. үнэт цаасны гүйлгээний талаархи мэдээ, тайланг холбогдох аргачлал, маягтын дагуу үнэн зөв гаргаж, тогтоосон хугацаанд Хороонд хүргэх;


3. үнэт цаас гаргагч нь хагас жилийн болон аудитын байгууллагаар баталгаажуулсан жилийн эцсийн  санхүүгийн тайлан  тэнцлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хугацаанд гаргаж, Хороо болон Хөрөнгийн биржид хүргэх;


4. Хорооноос тогтоосон журмын дагуу тайлангийн хураангуйг хэвлэлд нийтлэх;


5. үнэт цаас нь бүртгэлтэй хувьцаат  компани  хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлын материалыг гаргасан шийдвэрийн хамт 6 дугаар сарын 1-ний дотор, ээлжит бус хурлын материалыг хурал хуралдсанаас хойш 20 хоногийн дотор Хороонд хүргэх.


Үнэт цаас  гаргагч болон үнэт цаасны зах зээлд  оролцогч   мэргэжлийн байгууллага  дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:


1. үнэт цаасны арилжаа болон үнэт цаасыг нийтэд худалдахаар санал болгох явцад нийтэд хуурамч мэдээлэл өгөх, төөрөгдүүлэх;


2. дотоод мэдээллийг ашиглан арилжаанд оролцох, нийтэд болон хөрөнгө оруулагчид хүргэх мэдээллийг нуун дарагдуулах, холбогдох этгээдэд өгөхөөс татгалзах;


3. үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа брокер, дилер, андеррайтер үнэт цаасны ханшийг тодорхой төвшинд зохиомлоор тогтоон барих, өсгөх, бууруулах үйлдэл хийх;


4. үнэт цаасны арилжааны явцад өмчлөгч нь өөрчлөгдөөгүй буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн хооронд тухайн үнэт цаасны үнэ, ханшийг зохиомлоор өсгөх, бууруулах зорилгоор хуурамч гүйлгээ хийх;


5. тодорхой үнэт цаасны арилжаа идэвхтэй явагдаж байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор брокер, дилерийн болон нэгдмэл сонирхолтой бусад этгээдийн хооронд давхар гүйлгээ хийх:


6. хуулиар танилцуулгад тусгахаар заасан мэдээллийг орхигдуулах, буруу мэдээлэх, тайлагнах;


7. үнэт цаасыг бүртгэх тухай Хорооны  шийдвэр  гарахаас өмнө үнэт цаасыг нийтэд санал болгох, сурталчлах.


Үнэт цаасны арилжаа эрхлэх  байгууллага  нь нийтэд санал болгон гаргасан үнэт цаасыг бүртгэх, арилжихтай холбогдсон үйл ажиллагаа эрхэлдэг  компани  бөгөөд Хөрөнгийн бирж, Дилерүүдийн арилжааны төвийн хэлбэрээр зохион байгуулагдана.


Дараахь шаардлагыг хангасан этгээдэд үнэт цаасны арилжаа эрхлэх  тусгай зөвшөөрөл  олгоно:


1. Хорооноос үнэт цаасны  зах зээл  дээр брокер,  дилерийн үйл ажиллагаа  эрхлэх  тусгай зөвшөөрөл  авсан 5-аас доошгүй гишүүнтэй байна. Нэг  гишүүн  нь Хөрөнгийн биржийн болон Дилерүүдийн арилжааны төвийн аль нэгнийх нь  гишүүн  байна;


2. үүсгэн байгуулагчийн баталсан дүрэмд дараахь зүйлийг тусгасан байна:


2.а.  гишүүн  элсүүлэх журам, гишүүдэд тавигдах хөрөнгийн доод хэмжээний шаардлага, элсэлтийн болон жилийн хураамжийн хэмжээ, мэргэжлийн ажилтанд тавигдах шаардлага;


2.б. гишүүнээс хасах, хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам;


2.в. хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээ;


2.г. харилцагч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ.

Үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулан хянах эрх бүхий байгууллага бол Үнэт цаасны хороо юм. Хороо нь орон тооны даргатай ба орон тооны бус 5 гишүүнтэй, ажлын албатай. Үнэт цаасны хороо, Засгийн газар өөрсдийн бүрэн эрхийн дагуу үнэт цаасны гүйлгээнд хяналт шалгалт хийнэ. Тус хорооны хяналт шалгалт дараах чиглэлээр хэрэгждэг.

a) Гүйлгээг үнэт цаасны зах зээлээр эрх авсан этгээд хийж байгаа эсэх

b) Үнэт цаасны зах зээлд хууль эрх зүйн холбогдох бусад актаар тогтоосон журмыг баримталж байгаа эсэх

c) Үнэт цаасны зах зээл дээр хийж байгаа гүйлгээ үнэнч шударга ил тод хийгдэж байгаа эсэх

d) Үнэт цаас гаргаж хуримтлуулсан хөрөнгийг зориулалтаар нь захиран зарцуулж байгаа эсэх

e) Харилцагчдын эрх ашиг сонирхлыг хохироосон гүйлгээ хийсэн эсэх

f) Үнэт цаасны гүйлгээ бүртгэл тайлан мэдээ үнэн зөв эсэийг шалгана.

Үнэт цаасны хууль болон түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны шийтгэл ногдуулна. Үнэт цаасны маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.



Батлав: Тэнхимийн эрхлэгч, магистр Ц.Мөнхдэлгэр



51-100хувийгөөр

/толгой/ компани

эзэмшдэг


Бүлэг 5: Өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт

Лекцийн хичээл: №15

Лекцийн хичээлийн сэдэв: Шударга бус өрсөлдөөнийг хориглох эрх зүйн зохицуулалт

15.1. Өрсөлдөөний тухай ойлголт

15.2. Шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт

15.1. Өрсөлдөөний тухай ойлголт

Аливаа өрсөлдөөн нь тодорхой зорилго, үр дүнд нэг нь нөгөөгөөсөө урьтаж хүрэх буюу бүтээхийн тулд тэмцэлдэж буй субъектүүдийн үйлдэл байдаг.

Аж ахуйн харилцаан дахь өрсөлдөөн нь зах зээлийн эдийн засгийн амьдралд зайлшгүй байх юм бол түүний дотоод мөн чанар, илрэх хэлбэр, эрх зүйн үр дагварыг танин мэдэх нь чухал юм. Өөрөөр хэлбэл өрсөлдөөн гэж юу болох, хэрхэн, яаж, юугаар өрсөлдөх, ямар өрсөлдөөнийг шударга гэх өрсөлдөөнд төрийн эрх, үүрэг, байр, суурь зэргийг мэдэх хэрэгтэй гэсэн үг юм.

Иймд өрсөлдөөн бол зах зээлийн нөхцөлд хүний хүссэн, хүсээгүй зайлшгүй байх нийгмийн үзэгдэл, үйл явц тул төрийн оролцоо, эрх зүйн зохицуулалт шаардлагатай байдаг. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 1-р зүйлд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэж байгаа этгээд зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагааг хориглон хязгаарлах, урьдчилан сэргийлэх эрх зүйн болон зохион байгуулалтын үндсийг тодорхойлж хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна гэж хуулийн зорилгыг тодорхойлсон байна.

Өрсөлдөөнийг эцсийн зорилго нь тодорхой зах зээл, хэрэглэгчийг сонгон авч түүнийг чанартай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр тогтвортой хангаж, өөртөө татахад чиглэгдэх учиртай. Энэ үйл ажиллагаа нь эрх зүйн хэ хэмжээний дагуу зохицуулагддаг.

Бүх төрөл чиглэлийн ажил үүрэг гүйцэтгэдэг аж ахуйн нэгжүүд хоорондоо өрсөлдөхгүй нь мэдээж. Ийм учраас өрсөлдөөн нь үйлдвэрлэлийн, үйлчилгээний, үнэт цаасны, худалдааны, санхүүгийн, оюуны өмчийн, хөдөлмөрийн гэх мэт төрөлтэй байна. Нэг төрлийн бараа, бүтээгдэхүүнийг тодорхой зах зээлд нийлүүлж буй хоёр буюу түүнээс дээш субъектүүдийн хооронд өрсөлдөөн үүснэ.

Зах зээлд өрсөлдөгчид бие биенээ таньж мэдсэн байх шаардлагатай. Үүний тулд:

1) Өрсөлдөгчийнхөө санхүүгийн чадвар, тухайлбал төлбөрийн чадвар, өр зээлийг төлөх чадвар, ашигт ажиллагаа, санхүүгийн ачааллын индекс зэргийг судалж тодорхойлох хэрэгтэй

2) Өрсөлдөгчийн шинжлэх ухаан, техникийн түвшин, мэргэжилтэн, судлаачдын мэдлэг, чадвар, нэр хүндийг мэдэх шаардлагатай, өрсөлдөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээнд орчин үеийн тэргүүний дэвшилтэд арга үйл ажиллагааг ямар хэмжээ, түвшинд авч чадаж байгааг судална

3) Өрсөлдөгчийн удирдлага зохион байгуулалтын бүтэц, түвшинг мэдэх хэрэгтэй. Энд удирдлагын арга барил, үйлдвэрлэлийн процессын төрөлжилт, хоршилт, хөдөлмөрийн нөхцөл, технологийн сахилга бат, хөдөлмөрийн норм, норматив гэх мэт асуудал хамаарна.

4) Өрсөлдөгчийн олж авсан зах зээл, уг зах зээлд түүний нэр хүнд ямар байгааг судлах хэрэгтэй.

Өрсөлдөөн шударга байх ёстой бөгөөд үүний тулд төр ямар өрсөлдөөнийг шударга ба шударга бус болохыг зөвшөөрсөн, хориглосон эрх зүйн хэм хэмжээг батлан гаргасан байна. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 5-р зүйлд:

1) давамгайлах байдал

2) ноёрхогч

3) зүй ёсны ноёрхогч(монополь) гэж гурав ангилж, давамгайлах байдал, зүй ёсны ноёрхогчийг зөвшөөрч, хууль бус ноёрхогчийг хориглосон байна.

Зах зээлд тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын гуравны нэгээс дээш хувийг дагнан буюу бусад этгээдтэй хамтран хийж байвал давамгайлах байдалтай гэж үзнэ.

Давамгайлах байдлаа хууль бусаар ашиглах, өрсөлдөгчөө зах зээлд ороход саад учруулах өрсөлдөөнийг болон хэрэглэгчийг хясан боогдуулахыг ноёрхох үйл ажллагаанд тооцож, ийм төрлийн үйл ажиллагаа явуулсан этгээдийг ноёрхогч гэж үзнэ. Тухайлбал бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд байхад л нийгмийн дундаж зардал, хамгийн бага байх зах зээлд дангаараа үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийг зүй ёсны монополь гэж үзнэ гэж тус тусад нь тодорхойлсон байна.


Давамгай байдалтай аж ахуйн нэгж дангаараа дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:


1.зохиомлоор барааны хомсдол бий болгож үнийг өсгөх зорилгоор өөрийн барааны үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах;


2.зах зээлд давамгай байдлаа ашиглаж хэрэглэгчдээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах;


3.бусад аж ахуйн нэгж зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан зайлуулах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ зардлаас доогуур үнээр борлуулах;


4.үйл ажиллагаа эрхэлж байгаа бусад этгээдийг зах зээлээс шахан зайлуулах зорилгоор тэдгээртэй аж ахуйн харилцаа тогтоохоос үндэслэлгүйгээр татгалзах, тэдгээрт үндэслэлгүй шалгуур үзүүлэлт тогтоох;


5.бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулах;


6.хэрэглэгчид тухайн барааг дахин борлуулах үнэ, нутаг дэвсгэрийг тогтоож өгөх;


7.өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгах;


8.тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг бууруулахад хүргэж болох бага үнээр уг бараа бүтээгдэхүүнийг өөртөө худалдахыг бусдаас шаардах;


9.хэрэглэгч болон өрсөлдөгчөөс санхүүгийн хэрэгсэл, эд хөрөнгө, тэдгээрийн эрх, ажиллах хүч зэргийг өөртөө шилжүүлэхийг үндэслэлгүйгээр шаардах;


10.өрсөлдөгчөө хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулах, татан буулгахыг шаардах;


11.гэрээний зүйлд хамаарахгүй болон гэрээт талд ашиггүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах.




Хамтдаа давамгай байдалтай өрсөлдөгч аж ахуйн нэгжүүд өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор дараахь шийдвэр, хэлцэл, тохиролцоо байгуулахыг хориглоно:


1.бараа бүтээгдэхүүний үнийг харилцан тохиролцох, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээг хязгаарлах;


2.зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, хэрэглэгчээр хуваарилах;


3.өрсөлдөөнд чухал ач холбогдол бүхий хэлцэл, тохиролцооноос хамсан татгалзах;


4.уралдаан буюу дуудлага худалдаанд үнийг урьдчилан тохиролцож оролцох, бусад өрсөлдөгчөө дээрх үйл ажиллагааны бодит нөхцөлөөс төөрөгдүүлэх, тэдэнд дарамт, шахалт үзүүлэх;


5.аж ахуйг ашигтай эрхлэх зорилгоор аль нэг байгууллагад гишүүнээр элсэхэд нь өрсөлдөгчид саад ;


6.барааг гуравдагч этгээдэд худалдах болон худалдан авахыг хязгаарлах.

15.2. Шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт

Хууль ёсоор давамгай байдалтай болсон өрсөлдөгч, нэгэнт олж авсан давамгай байдлаа урвуугаар ашиглаж, зах зээлд өрсөлдөгч гаргахгүйн тулд түүний эсрэг аливаа хууль бус, үйлдэл хийхийг хориглодог. Тухайлбал зохиомлоор барааны хомсдол бий болгож үнийг өсгөх зорилгоор өөрийн барааны үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах эсхүл бараагаа зардлаасаа доогуур үнээр худалдах, өрсөлдөгчийн барааг худалдан авахгүй байх болзол тулгах, өрсөлдөгчөө салах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулах, татан буулгахыг шаардах гэх мэт.


Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд өрсөлдөөнд харш дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:


1.өрсөлдөгчийн болон түүний бараа бүтээгдэхүүний нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах;


2.өөрийн болон өрсөлдөгчийн үйлдвэрийн газар, түүний байршил, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн арга, хэрэглээний шинж чанарын гол үзүүлэлт, хэрэглэх аргын талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх;


3.өөрийн барааг бусдын бараатай ижилсгэн сурталчлах;


4.ивээн тэтгэгч этгээд ивээн тэтгүүлж байгаа этгээдээс өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаа явуулахыг шаардах;


5.бараа бүтээгдэхүүн сурталчлахаар өгсөн захиалгын хугацаа, дарааллыг зөрчих;


6.бусдын барааны тэмдэг, шошго, үйлдвэрийн нэр, барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, түүнчлэн барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах;


7.патент эзэмшигч, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, худалдааны мэдээлэл, нууцыг худалдах, нийтлэх, бусдад тараах. Энэ нь патентын болон зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжоор хязгаарлагдаагүй, зах зээлд чөлөөтэй худалдагдаж байгаа барааг дуурайлган дахин угсран бүтээхэд хамаарахгүй;


8.барааны чанарын доголдол, аюултай шинж чанарыг нуун дарагдуулах.


Хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрлийн /лиценз/ эрх олгохыг хориглоно.


Төрийн болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь шийдвэр гаргахыг хориглоно:


1.аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан;


2.аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд бараагаа нэг зах зээлээс нөгөөд борлуулахыг хориглосон буюу хязгаарласан;


3.аж ахуйн үйл ажиллагааны аливаа чиглэлээр тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан.


Төрийн болон нутгийн захиргааны байгууллага хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд хоорондоо болон аль нэг аж ахуйн нэгжтэй тохиролцон дараахь шийдвэр гаргахыг хориглоно:


1.бараа бүтээгдэхүүний үнийг бууруулсан, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн;


2.зах зээлийг нутаг дэвсгэр, эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр, төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваарилахад чиглэсэн;


3.аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд тухайн зах зээлд гарч ирэхийг хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан зайлуулахад чиглэсэн;


4.аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнийг бусад байгууллага, аж ахуйн нэгж, үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдэд зээлээр олгоход чиглэсэн.


Байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын улмаас учирсан хохирлыг нөхөхөд зориулж Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагаас зээл олгох, тусламж үзүүлэхийг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй.


Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “Хянан зохицуулах алба” гэх/ нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг нь шалган дүнг мэдээлэх чиг үүрэг болон Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.


Хянан зохицуулах алба нь зөвлөлтэй байна:


1.Зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэнэ. Хянан зохицуулах албаны дарга нь зөвлөлийн дарга байна. Зөвлөлийн гишүүд орон тооны бус байна;


2.Зөвлөлийн гишүүдийг хянан зохицуулах албаны даргын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө;


3.Зөвлөл нь Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 14.1.1, 14.1.2, 14.1.3, 14.2, 15.2-т заасан асуудлаар шийдвэр /тогтоол/ гаргана.


Хянан зохицуулах алба нь энэ хуульд заасан үндсэн чиг үүргээ төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас хамааралгүйгээр бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлнэ.


Хянан зохицуулах албанд улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутагт улсын байцаагч ажиллана.


Хянан зохицуулах албаны дарга улсын ерөнхий байцаагч байна. Улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг улсын ерөнхий байцаагч томилж, чөлөөлнө.


Хянан зохицуулах албаны үйл ажиллагааны стратеги, бүтцийг Засгийн газар баталж, төсвөөс санхүүжүүлнэ.


Хянан зохицуулах алба үйл ажиллагаагаа жил бүр Засгийн газарт тайлагнана.


Хянан зохицуулах алба нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:




1.шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуйн нэгж, байгууллагад шалгаж дүгнэлт гаргах;


2.аж ахуйн нэгжийн тухайн зах зээлд давамгайлах болон зүй ёсны монополь байдалтай, түүнчлэн тэр байдлаа алдсаныг тогтоох, бүртгэх, судалгаа гаргах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих. Аж ахуйн нэгжүүдийн давамгай болон зүй ёсны монополь байдалтай, түүнчлэн тэр байдлаа алдсаныг тогтоох журмыг Засгийн газар батална;


3.давамгай байдлаа хууль бусаар ашиглаж байгаа аж ахуйн нэгжийг хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулахыг тухайн аж ахуйн нэгжийн удирдлагаас шаардах, шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг зогсоох;


4.шударга өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хууль бус ажиллагааг таслан зогсоох, хориглох, хязгаарлах, захиргааны шийтгэл ногдуулах;


5.өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдол бүхий мэдээ, мэдээлэл, бичиг баримтыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгжээс гаргуулан авах, түүнд дүн шинжилгээ, боловсруулалт хийх, дүгнэлт гаргах;


6.шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан төрийн болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох дээд байгууллага, албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэх;


7.өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалах талаар санал боловсруулан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;


8.өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрээ нийтэд мэдээлэх;


9.мэргэжлийн хяналт шалгалтын болон холбогдох бусад байгууллагын ажилтнуудыг хяналт шалгалтын болон дүгнэлт гаргах ажилд татан оролцуулах.


Улсын байцаагчийн тавьсан актыг шаардлагатай бол Зөвлөл хянаж шийдвэр гаргана.


Батлав: Тэнхимийн эрхлэгч, магистр Ц.Мөнхдэлгэр



51-100хувийгөөр

/толгой/ компани

эзэмшдэг


Бүлэг 6: Дампуурлын эрх зүйн зохицуулалт

Лекцийн хичээл: №16

Лекцийн хичээлийн сэдэв: Дампуурлын ойлголт, төлбөрийн чадваргүй байдал

16.1. Дампуурлын тухай ойлголт

16.2. Дампуурлын хэрэг үүсгэх үндэслэл, журам

16.3. Хэрэг гүйцэтгэгч, түүний эрх, үүрэг

16.4. Дахин хөрөнгөжүүлэх

16.1. Дампуурлын тухай ойлголт

Бизнесийн байгууллагын зорилго нь ашгийн төлөө бөгөөд хэрэв алдагдалтай ажиллаж, зах зээлийн өрсөлдөөнд ялагдвал дампуурна. Дампуурал гэдгийг хамгийн энгийнээр өгүүлбэл аж ахуй нэгж сайн ажиллавал оршин тогтнох, муу ажиллавал устана гэсэн ойлголт.

Өрсөлдөөнд ялагдсан ч үйл ажиллагаа, чиглэлээ өөрчилж зохион байгуулагдан цаашид ажиллаж болно. Аж ахуй нэгж дампуурахад олон хүчин зүйл нөлөөлнө1:

1) үйлдвэрлэл, үйлчилгээний зохион байгуулалт, бүтэц, байршлыг зүй зохистой тогтоогоогүй, удирдлагын арга барил, эв дүйн хувьд алдаатай ажилласан.

2) Орчин үеийн тэргүүний шинэ техник технологыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлээгүй, өөрөөр хэлбэл хуучин буюу хуучирсан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг солих, сэлбэх ажиллагаа хийгээгүй.

3) Бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл, болон гадаад дотоодын найдвартай түншээ сонгож олоогүй, олоо ч түншийнхээ итгэл найдварыг хөсөрдүүлсэн

4) Нарийн мэргэжлийн боловсон хүчин болон менежер, удирдах ажилтныг бэлтгэх, давтан сургах талаар хангалтгүй ажилласан

5) Захиалгагүй буюу борлогдохгүй, хэрэглэгчийн хэрэгцээг хангаж чадахгүй бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн

6) Сэтгэл санаа болон гар нийлсэн, эвсэг бүтээлч хамт олныг бүрдүүлээгүй, үйлдвэрлэл, үйлчилгээний сахилга, дэг журам задгайрсан зэрэг зүйлүүдийг нэрлэж болох юм.

Аж ахуй нэгж дампуурах нь ихэнхдээ өөрөөс шалтгаалахаас гадна өөр хүчин зүйл нөлөөлөх нь ч бий. Тухайлбал: төрийн эдийн засгийн бодлого, татвар, гааль орлогын албан татвар алдаатайгаас аж ахуйн нэгжүүдийг төлбөрийн чадваргүй болгох, байгаль цаг уурын гэнэтийн аюулд нэрвэгдэж дампуурах тохиолдол ч байж болох юм.

Аж ахуй нэгжийн өрсөлдөөн, дампуурал нь зах зээлийн харилцаанд зайлшгүй байх нийгмийн үзэгдэл боловч түүнийг заавал байх ёстой хэмээн төрөөс зөнд нь орхих биш эрх зүйн зохицуулалт шаардлагатай байдаг. Учир нь дампуурал нь улс орон ард түмний хувь заяатай холбоотой бүхий нийгмийн сөрөг үзэгдэл тул дампуурлаас урьдчилан сэргийлэх, нэгэнт дампуурсан бол түүний эцэст гарсан үр дагаварыг арилгах арга хэмжээ авдаг.

Дампуурлаас үүсэх сөрөг үр дагавар нь юуны өмнө ажилгүйчүүд нэмэгдэж тэдний амьдралыг харж үзэхэд төрөөс тодорхой хэмжээний зардал гарах, дампуурсан аж ахуй нэгжтэй холбоотой байсан бусад байгууллага, иргэд хохирдог.

Зах зээл хөгжсөн оронд аж ахуй нэгжийн дампуурал нь нийгэмд сөрөг нөлөөлөл үзүүлэхийн зэрэгцээ бас эерэг талтай хэмээн үзэх явдал байдаг. Тэнд чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчээ хохироодог, бусдын өмнө эрх эдэлж, үүрэг хүлээх чадваргүй, өөрөөр хэлбэл жинхэнэ аж ахуйн нэгж шиг ажиллаж чадахгүй бол дампуурах нь зүйтэй мэт.

16.2. Дампуурлын хэрэг үүсгэх үндэслэл журам

Аж ахуй нэгжийн дампуурсанд тооцох эрх зүйн үндэслэл нь төлбөрийн чадваргүй болох явдал юм. Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлд: өөрийн хөрөнгийн 20-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байна.


Шүүх дараахь үндэслэлээр дампуурлын хэрэг үүсгэнэ:


1.үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий харилцагч тал дампуурлын хэрэг үүсгэх тухай нэхэмжлэл  гаргасан;


2.хариуцагч үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргасан.


Нэхэмжлэл, хүсэлт нь хуулийн шаардлагыг хангасан гэж шүүгч  үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор дампуурлын хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.


Дампуурлын хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор  шүүх  нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, ЗО хоногийн дотор хариуцагчийг төлбөрийн чадвартай болох эсэхийг тогтооно.


Хариуцагч төлбөрийн чадвартай болох нь тогтоогдвол дампуурлын хэргийг хэрэгсэхгүй болгож, зохигчдын өр төлбөрийн асуудлыг зохих хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ.


Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосноос хойш 7 хоногийн дотор шүүх  энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Уг мэдээлэлд нэхэмжлэгчдийн анхны хурал хийх он, сар, өдөр, газар, нэхэмжлэгчдээс нэхэмжлэл  гаргах журам, хугацаа, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагавар зэргийг заана.


Дампуурлын хэрэг үүсгэхдээ шүүгч  өөрийн санаачилгаар буюу нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авч болно.









Дампуурлын хэрэг үүсгэх тухай хариуцагчийн хүсэлтэд төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэл, дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай санал, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасныг тусгаж, дараахь зүйлийг хавсаргана:


1.сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан тэнцэл;


2.өмчлөлдөө байгаа, эсхүл итгэмжлэн өмчилсөн эд хөрөнгийн жагсаалт, тэдгээрийн үнэлгээний талаархи санал;


3.нэхэмжлэгчдийн нэр, хаяг, нэхэмжлэгч  тус бүрийн авлага буюу гаргуулах төлбөрийн хэмжээ;


4.хариуцагчид төлбөртэй этгээдийн нэр, хаяг, төлбөрийн хэмжээ;


5.хоршооны хувьд гишүүд, нөхөрлөлийн тухайд бүрэн хариуцлагатай гишүүдийн нэр, хаяг.


Дампуурлын хэрэг үүсгэх тухай нэхэмжлэлд тухайн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцуулах, төлбөрийн чадваргүй болсон гэж үзэх үндэслэл, түүний хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг тус тус тусгаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.


Шаардлагатай тохиолдолд  шүүх  хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нэмэлт нотлох баримтыг нэхэмжлэл, хүсэлт гаргасан этгээдээс шаардаж болно.


Нэхэмжлэгчдийн хурал:


Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш ЗО хоногийн дотор  шүүх  нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулна.


Нэхэмжлэгчдийн анхны хурлаас шаардлага хангасан этгээдийг хэрэг гүйцэтгэгчээр батлуулахаар шүүхэд санал болгоно.


Нэхэмжлэгчдийн хурал дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:


1) Дампуурлын тухай хуулийн 27.З-т заасан хэсэг тус бүрээр дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг батлах эсэх;


2) дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих, хариуцагчийн санхүүгийн тайланг хэлэлцэх;


3) хэрэг гүйцэтгэгчийг томилуулахаар шүүхэд санал тавих, түүний цалин хөлс, үйл ажиллагааны зардлын хэмжээ, төлөх хугацаа, журмыг тогтоох;


4) шүүхээс хариуцагчийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгчид шилжүүлсэн тохиолдолд хэрэг гүйцэтгэгчээс уг эрхийг хэрэгжүүлэх нөхцөл, хэмжээ хязгаарыг тогтоох;


5) хэрэг гүйцэтгэгчийн мэдээлэл, дүгнэлттэй танилцах, тайланг хэлэлцэх;


6) хэрэг гүйцэтгэгчийг өөрчлөх саналыг шүүхэд тавих;


7) хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол  гаргах;


8) хариуцагчийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар шүүхэд хандах;


9) хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн оролцоогүйгээр биелүүлэх эсэхийг шийдвэрлэх.


Нэхэмжлэлийн нийт шаардлагын 1О-аас доошгүй хувийг гаргасан нэхэмжлэгчдийн шаардсанаар хэрэг гүйцэтгэгч  нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулна.




Нэхэмжлэгчдийн хуралд  нэхэмжлэгч  бүр бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнд өөрийн нэхэмжлэлийн шаардлагын эзлэх хувьтай тэнцүү саналын эрхтэй оролцоно.


Шийдвэрийг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн нийт нэхэмжлэлийн саналын эрхийн 66.7-оос дээш хувиар баталсан бол хүчин төгөлдөрт тооцно.



Нэхэмжлэгчдийн тоо 7-оос дээш байвал нэхэмжлэгчдийн хурлаас нэхэмжлэгчдийн зөвлөлийг байгуулж болох бөгөөд зөвлөл нь З-аас доошгүй сондгой тооны нэхэмжлэгчдээс бүрдэнэ.


Нэхэмжлэгчдийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн нийт нэхэмжлэлийн саналын эрхийн 66.7-оос дээш хувиар батална.


Зөвлөлийн эрх, үүргийг нэхэмжлэгчдийн хурлаас батална.

16.3. ХЭРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ, ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

Хэрэг гүйцэтгэгч бол дампуурлын хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор шүүхээс томилсон эрх бүхий этгээд байна.

Дампуурлын хуульд зааснаар хэрэг гүйцэтгэгч нь хариуцагчийн үйл ажиллагаанд санхүү, эдийн засгийн сонирхолгүй, хууль, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой хувь хүн, эсхүл хууль зүй, эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ өгөх эрх бүхий хуулийн этгээд байна. Харин хариуцагч, нэхэмжлэгчийн удирдлагад, ажилладаг түүний гишүүн, хувьцаат компаниас бусад хариуцагч хуулийн этгээдийн гишүүн, нэхэмжлэгч хувь хүн хэрэг гүйцэтгэгч байхыг хориглоно.








Шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлаас санал болгосон этгээдийг 5 хоногийн дотор хэрэг гүйцэтгэгчээр томилох эсэхийг шийдвэрлэнэ.


Хэрэг гүйцэтгэгч  нь хариуцагчийн үйл ажиллагаанд хувийн санхүү, эдийн засгийн сонирхолгүй, хууль, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой хувь хүн, эсхүл хууль зүй, эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэжлийн зөвлөлгөө, үйлчилгээ үзүүлэх эрх, үүрэг бүхий хуулийн этгээд байна.


Дор дурдсан этгээд, түүний гэр бүлийн гишүүнийг хэрэг гүйцэтгэгчээр томилохыг хориглоно:


1.хариуцагч, нэхэмжлэгчийн удирдлага, түүний гишүүн;


2.хувьцаат компаниас бусад  хариуцагч  хуулийн этгээдийн гишүүн;


3.нэхэмжлэгч хувь хүн.




Хэрэг  гүйцэтгэгч  дараахь эрх, үүрэгтэй:


1.шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх;


2.хариуцагчийн эд хөрөнгө, холбогдох баримт бичгийг хамгаалалтанд авч, тооллого явуулах;


3.шаардлагатай тохиолдолд хариуцагчийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх ажлыг зохион байгуулах;


4.нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах;


5.шүүхээр шийдвэрлүүлэх асуудлаар шүүхэд хандах;


6.дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө байгуулсан гэрээ, хэлцлийг хянаж, гэрээ, хэлцлийг хүчингүйд тооцуулах, өөрчлүүлэх, цуцлуулах эсэх асуудлыг нэхэмжлэгчдийн хуралд оруулах;


7.тусгай данс нээж хариуцагчийн мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх;


8.хариуцагчийн нэрийн өмнөөс нэхэмжлэгчдийн хурлаас олгосон эрхийн хүрээнд бусадтай гэрээ,  хэлцэл  байгуулах;


9.шаардлагатай мэдээ баримтыг хариуцагчаас гаргуулан авах;


10.хариуцагчийн талаар гаргасан өөрийн дүгнэлтийг холбогдох этгээдүүдэд танилцуулах;


11.хариуцагчийн эд хөрөнгийг үнэлэх;


12.нэхэмжлэгчдийн тогтоосон цалин хөлсний хэмжээнд багтаан өөрт туслагчийг хөлсөөр ажиллуулах;


13.Иргэний хууль болон Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагчийн эд хөрөнгийг худалдах;


14.хуульд заасан бусад эрх, үүрэг.


Хуурч мэхлэх, хайхрамжгүй хандах зэрэг хууль бус үйл ажиллагааны улмаас хариуцагчид ямар нэгэн хохирол учруулбал хэрэг  гүйцэтгэгч уг хохирлыг биечлэн хариуцна.


Дампуурлын хэргийн оролцогчид хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд гомдол гаргах, шүүх хэрэг гүйцэтгэгчийг өөрчлөх эрхтэй.



Хэрэг  гүйцэтгэгч  нь шүүхээр батлагдсанаасаа хойш 2О хоногийн дотор хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, энэ тухайгаа шүүх, хариуцагч, нэхэмжлэгчид танилцуулна. Дүгнэлтэд дараахь зүйлийг тусгана:


1.хариуцагчийн санхүү, эдийн засгийн тооцоо, түүний дүгнэлт;


2.хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан, онцлог;


3.удирдлагын үйл ажиллагааны талаархи дүгнэлт;


4.нэхэмжлэгчдийн хэсэг болон нэхэмжлэл тус бүрийн дүн;


5.хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаархи санал;


6.шаардлагатай гэж үзсэн бусад мэдээ, баримт.


Дүгнэлт гаргах явцад хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр шүүх   шинжээч томилж болно.


Дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргах эрх бүхий этгээдүүдэд дүгнэлттэй танилцах боломжийг хэрэг гүйцэтгэгч хангана.


16.4. Дахин хөрөнгөжүүлэх


Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 6О хоногийн дотор шүүхэд гаргаж болно:


1.хариуцагч өөрөө;


2.хариуцагчаас нэхэмжилсэн нийт төлбөрийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг нэхэмжилж байгаа нэхэмжлэгчид;


3.хэрэг гүйцэтгэгч.


Дахин хөрөнгөжүүлэх хүсэлтэд хариуцагчийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх санхүү, удирдлагын болон бусад боломж, тэдгээрийн тооцоо, өөрчлөн байгуулагдсан аж ахуйн нэгжийн хэтийн төлөвийн талаар тусгана.



Этгээд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсан өдрөөс хойш ЗО хоногийн дотор дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг /цаашид “төлөвлөгөө” гэх/ шүүхэд гаргаж өгнө.


Төлөвлөгөөнд дараахь үйл ажиллагааг тодорхой тусгана:


1.хариуцагчийг үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах эсэх, хэрэв оруулбал түүнд оруулах өөрчлөлт;


2.хариуцагчийн удирдлагад өөрчлөлт оруулах эсэх, түүнд ажиллах хүмүүсийн нэр, хаяг;


3.нэхэмжлэлийн шаардлагын оронд үнэт цаас гаргах эсэх;


4.хариуцагчийн гаргасан үнэт цаасны төлбөрийн хугацааг сунгах, түүний хүүгийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, оруулбал ямар хэмжээнд;


5.шинээр хийх гэрээ, хэлцлийн тухай;


6.хариуцагчийн эд хөрөнгөөс худалдах бол түүний хэмжээ;


7.хариуцагчаас бусдад шилжүүлэх эд хөрөнгө;


8.хариуцагчид үлдэх эд хөрөнгө;


9.Дампуурлын тухай хуулийн З5.4-т заасан нэхэмжлэгчдийн хэсэг;


10.Дампуурлын тухай хуулийн З5.4-т заасан дараалал тус бүрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах арга, хэлбэр, хэмжээ, хугацаа;


11.хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах, эсхүл дахин хөрөнгөжүүлснээр нэхэмжлэгчдэд хуваарилагдах төлбөрийн хэмжээний зөрүүг харьцуулсан тооцоо;


12.ажиллагчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу түүнд өөрчлөлт оруулах бол тэдгээрт хууль тогтоомжийн зохих актын дагуу тэтгэмж олгох, шинээр мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх арга хэмжээ;


13.төлөвлөгөөг биелүүлж дүгнэх хугацаа;


14.хэрэг гүйцэтгэгч  болон холбогдох бусад этгээдэд олгох урамшуулал, ажлын хөлсний хэмжээ, түүнийг олгох журам;


15.хариуцагчийг төлбөрийн чадвартай болгох талаар энэ хуулийн дагуу явуулах бусад үйл ажиллагаа.




Дахин хөрөнгөжүүлэх ажлыг 2 жилийн дотор хийж гүйцэтгэсэн байвал зохино.






Төлөвлөгөөг хэлэлцэх нэхэмжлэгчдийн хурлыг хэрэг  гүйцэтгэгч  зохион байгуулна.


Нэхэмжлэгчдийн хуралд төлөвлөгөөг санал болгосон этгээд заавал оролцоно.


Төлөвлөгөөг батлах санал хураалтад зөвхөн нэхэмжлэлийг нь  шүүх  хүлээн авсан нэхэмжлэгчид оролцох эрхтэй бөгөөд санал хураалтыг дараахь хэсэг тус бүрээр явуулна:


1.нэхэмжилсэн үнийн дүнгийн 1О буюу түүнээс дээш хувийг эзлэх барьцаат нэхэмжлэгчид;


2.бусад барьцаат нэхэмжлэгчид;


3.хариуцагчтай хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчид;


4.бусад.


Хуралд оролцон тухайн хэсэгт хамаарах санал гаргасан нийт нэхэмжлэгчдийн саналын эрхийн олонхийн дэмжлэг авснаар тэр хэсгээс төлөвлөгөөг зөвшөөрсөнд тооцно.


Хэрэв хоёр буюу түүнээс дээш төлөвлөгөө санал болгосон бол нэхэмжлэгчдийн хурлаар бүгдийг хамтад нь хэлэлцүүлж санал хураалгана.


Шүүх дараахь үндэслэлээр дахин хөрөнгөжүүлэх ажиллагааг дуусгавар болгоно:


1.төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон;


2.төлөвлөгөөг бүрэн биелүүлж дууссан;


3.төлөвлөгөөг биелүүлж дуусаагүй боловч нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөвлөгөөний дагуу бүрэн хангасан.

БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТ

Бизнесийн эрх зүй нь аж ахуй эрхлэгчдэд эд хөрөнгө олж авах, түүнийг өмчлөх, захиран зарцуулах нөхцөл боломжийг тодорхойлж тогтоох төдийгүй тэднийг эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус зөрчлөөс урьдчилан сэргийлэх гарсан зөрчлийг арилгаж бизнесмений эрхийг хамгаалах үүрэгтэй.

МУ-ын Үндсэн хуулийн зургадугаар зүйлд Монгол улсын иргэн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасан. Монгол улсын иргэний хуульд төр өмчийн бүх төрөл, хэлбэр чөлөөтэй хөгжих нөхцлийг бүрдүүлж тэдгээрийн байдлыг хуулиар хамгаална гэж заасан юм. Энэ нь бизнесмений эрхийг хамгаалах үндсэн зарчим, чиглэлийг хуулиар баталгаажуулсан хэрэг болно.

Бизнесменүүд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй, төр түүнийг хамгаалах үүрэгтэй байдаг. Бизнесменүүдийн эрх ямар хэлбэрээр зөрчиигдөж болох буюу зөрчигдсөн түүнийг хэн ямар аргаар яаж зохицуулж хамгаалах талаар манай хуульд тогтоомжид тодорхой заасан байдаг.

Бизнесменүүдийн эрхийг:

1. Бизнесменүүд эрхээ өөрөө хамгаалах

2. Бизнесменүүдийн эрхийг шүүх хамгаалах

3. Арбитр бизнесменүүдийн эрхийг хамгаалах

4. Бизнесменүүдийн эрхийг хууль зүйн зөвлөгөөний аргаар тус тус хамгаална.

1. Бизнесменүүд эрхээ өөрөө хамгаална: Энэ нь харьцангуй өргөн ойлголт юм. Иргэн хуулийн этгээд эд хөрөнгийг шударгаар олж авах, аж ахуйн нэгж байгуулах, бусад байгууллага, иргэдтэй төрөл бүрийн аж ахуйн харилцаанд оролцохдоо хуулиар хориглоогүй үйл ажиллагааг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой. Хуулийн дагуу ажиллаж байгаа нь өөрөө өөрийнхөө эрхийг хамгаална.

Бизнесмен аж ахуй нэгж байгуулахад гэрээ дүрмийг зохих журмын дагуу хийх, бүртгэх байгууллагад бүртгүүлэх, зөвшөөрсөн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэх үүрэгтэй. Энэхүү журмыг баримтлаагүй, баримталсан ч хууль зүйн агуулга, хэлбэрт нийцээгүй бол өөрийн болон бусдын эрх ашгийг хохироох болно.

Иргэний хуульд заасан тодорхой төрлийн гэрээгээр үүрэг гүййцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийн ажил үүргийн дутагдалыг засаж арилгуулахаар шаардах, хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргах, гэрээ цуцлахыг шаардах гэх мэт хэлбэрээр өөрийн эрхээ хамгаална. Иргэний хуульд зааснаар ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд ажил эрхлээгүй буюу удаан хийснээс түүнийг хугацаанд нь дуусгах боломжгүй болсон бол захиалагч гэрээг цуцалж, учирсан хохиролыг төлүүлэхээр шаардах эрхтэй.

2. Бизнесменүүдийн эрхийг шүүх хамгаалах: Шүүх эрх мэдэл хэрэгжих нэг зарчим бол хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх явдал юм. Эрхээ ямар байдлаар зөрчигдсөн гэж үзэж буй аж ахуй эрхлэгчид уг эрхээ сэргээж хамгаалуулахаар шүүхэд хандаж мэдүүлэх эрхтэй. Шүүхэд мэдүүлэх эрхийг илэрхийлэх хэлбэр бол нэхэмжлэл болно.

Нэхэмжлэл бол материаллаг эрх зүйн харилцаанаас үүссэн эрх зүйн зөрчил буюу субъектив эрхээ хамгаалуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн шаардлага юм.

Нэхэмжлэл нь ямар шүүхэд гаргаж байгаа, нэхэмжлэгч, хариуцагчийн овог нэр, хаяг, нэхэмжлэл бусад маргаан байгаа зүйлийн утга, нэхэмжлэгчийн хүсэлт, шаардлага юу болох, уг шаардлагыг нотлох, нотолгооны төрөл хэлбэр, шинжийг агуулсан байна. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага хангаагүй бол хэргийн ба шүүхийн харьяалал зөрчих, шүүхийн ажлыг хүндрүүлэх эцсийн бүлэгт нэхэмжлэгч өөрөө болон хэргийн бусад оролцогчдыг хохирооход хүргэнэ.

Нэхэмжлэл нь:

- Эд хөрөнгийн эрхийг сэргээх

- Өмчлөх эрх

- Эзэмших эрх зөвшөөрүүлэх гэсэн гурван төрөлтэй байна.

Эд хөрөнгө өсчлөгчийн санаа зоригоос үл хамааран бусдын хууль бус эзэмшилд орсон тохиолдолд гаргах нэхэмжлэлийг эд хөрөнгийн нэхэмжлэл гэнэ.

Эд хөрөнгө бусдын хууль бус эзэмшилд ороогүй боловч өмчлөгч буюу эзэмшигч уг эд хөрөнгөө ашиглах, захиран зарцуулах боломжгүй болсон тохиолдолд эрх сэргээх нэхэмжлэл гаргана.

Эд хөрөнгө өмчлөх буюу эзэмших эрхээ шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргах, үүнийг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэл гэнэ.

Бизнесменүүд иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож байгаа бол гаргасан нэхэмжлэлээ хангуулахаар шаардах, нэхэмжлэлээсээ татгалзах, шаардлагатай бол шинжээч томилуулах, шүүхийн шийдвэр гартал хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх хүсэлт гаргах, шүүгч бусад шүүх бүрэлдэхүүнээс татгалзах, шүүхийн шийдвэрт давж заалдах гэх мэт эрхтэй.

Хэрэв хариуцагчаар оролцож байгаа бол нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ гаргах, эсхүл дэмжих, болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бусад эрх үүрэг эдэлнэ.

3. Арбитр бизнесменүүдийн эрхийг хамгаалах: Гадаад худалдааны арбитр нь гадаад эдийн засгийн хэлцэл, эд хөрөнгийн шинжтэй харилцаанаас үүссэн эрх зүйн маргаантай холбогдуулан ашиг сонирхолоо хамгаалж иргэн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг арбитрын хэрэг үүсгэн хянан шийдвэрлэдэг.

Арбитр нь нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхийн үйл ажиллагаатай адил боловч ялгаатй байна.

Арбитрын хянан шийдвэрлэх хэргүүд нь:

1. Нэг талаас монгол улсын иргэн, хуулийн этгээд, нөгөө талаас гадаад улсын иргэн хуулийн этгээдийн хооронд гадаад эдийн засгийн гэрээ, хэлцлээс үүссэн болон мөнхүү гэрээний өмнөх маргаан

2. Монгол улсад ажиллаж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн дотоодын болон гадаадын үүсгэн байгуулагчдын хооронд үүссэн маргаан

3. Гадаадын хуулийн этгээдийн хоорондын маргаан.

Нэхэмжлэгч, хариуцагч талууд хэрэг шийдвэрлэх арбитрчаа сонгох, хоёр арбитрч хуралдаж даргалах гурав дахь арбитрчийг томилно. Хэрэв талууд арбитраа томилоогүй бол арбитрийн дарга тушаал гаргаж томилно.

Арбитрын шийдвэр эцсийн бөгөөд заавал биелэгдэх хүчинтэй байна.

4. Бизнесменүүдийн эрхийг хууль зүйн зөвлөгөөний аргаар хамгаалах: Бизнес эрхлэгчид хуулийн зөвлөгөөг:

А. Аж ахуй нэгжүүд өөрийн орон тоо, төсөвтөө багтаан хуулийн зөвлөгч бусад хуулийн хэлтэст, тасаг бий болгож ажиллуулах.

Б. Өмгөөлөгч бусад хууль зүйн товчоотой гэрээ байгуулж хууль зүйн зөвлөгөө туслалцаа авах.

В. Зөрчигдсөн болон маргаж байгаа эрхээ шүүх, арбитрт хандаж шийдвэрлүүлэх үед өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах гэсэн гурван хэлбэртэй байна.

Эдгээр хэлбэрийн эхний хоёр нь бизнесмен аж ахуй эрхлэх явцад эрх зүйн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гурав дахь нь нэгэнт бий болж зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах агуулгатай байна. Хуулийн зөвлөгөө, туслалцааг ямар хэлбэрээр зохион байгуулж авахаа бизнесмен өөрөө шийдвэрлэх эрхтэй.



1 Тэмдэгтийн хураамжийн хууль. “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1993 оны 4- 5 дугаарт нийтлэгдсэн.

[1] Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай. “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2000 оны 20 дугаарт нийтлэгдсэн.

1 С.Нарангэрэл Эрх зүйн толь бичиг.УБ., 2008 254-р тал

2 С.Нарангэрэл Эрх зүйн толь бичиг.УБ., 2008 374-р тал

3 С.Нарангэрэл Эрх зүйн толь бичиг.УБ., 2008 496-р тал

4 С.Нарангэрэл Эрх зүйн толь бичиг.УБ., 2008 259-р тал

5 С.Нарангэрэл Эрх зүйн толь бичиг.УБ., 2008 244-р тал

1 Гэрээний эрх зүй.гарын авлага.1. УБ.2007 43-р тал

1 Гэрээний эрх зүй.гарын авлага. УБ.2007 48-р тал

1 Ш.Ургацаа, Б.Цогтоо Санхүүгийн эрх зүйн үндэс. Сурах бичиг. 1999 115-р тал

1 Т.Мөнхжаргал, Ц.Цолмон Бизнесийн эрх зүй.УБ., 2000 53-р тал

2 Т.Мөнхжаргал, Ц.Цолмон Бизнесийн эрх зүй.УБ., 2000 52-р тал

3 Т.Мөнхжаргал, Ц.Цолмон Бизнесийн эрх зүй.УБ., 2000 54-р тал

1 Ш.Цогтоо, Б.Ургацаа Санхүүгийн эрх зүйн үндэс.сурах бичиг.УБ., 1999 126-р тал

2 Т.мөнхжаргал, Ц.Цолмон Бизнесийн эрх зүй.УБ., 2000 76-р тал

1 Т.Мөнхжаргал, Ц.Цолмон Бизнесийн эрх зүй.УБ.2000 67-р тал

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, хуц, новш,ална шүү,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)